| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01559/И |
| Дугаар | 317/ШШ2025/01524 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2025/01524
2025 10 30 317/ШШ2025/01524
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Ж ХХК,
Хариуцагч: Н ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 231,140.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч С.Н т холбогдуулан гэрээний үүрэгт 231,140.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ж ХХК миний бие 2023 оны 11 сарын 10-ны С.Н т Hyundai Sonata маркийн 23-04 УБД улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслээ 4,500,000 төгрөгөөр бодож оронд нь 4 мэгж, 2 тоорой худалдан авахаар тохирсон. Гахайны хоол авна гэж сар бүр 100,000 төгрөгийг надаас авч байсан. 2024 оны 4 сард гахайгаа авах гэтэл бүгд үхсэн тул мөнгийг нь өгнө гэж хэлсэн боловч өгөхгүй байна. Иймд 231,140.42 төгрөгийг С.Н аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Ж ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Н нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөг төлсөн баримт, Ж ХХКгийн иргэний үнэмлэхийн хуулбарыг, нэхэмжлэгч Ж ХХКгийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч С.Н аас гэрээний үүрэгт 231,140.42 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлага 231,140.42 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХКгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 47,475 төгрөгийг хариуцагч А.Сандагаас гаргуулан нэхэмжлэгч Ж ХХКд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч С.Н нь нэхэмжлэлийн шаардлага 231,140.42 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХКгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 47,475 төгрөгийг хариуцагч С.Н гээс гаргуулан нэхэмжлэгч Ж ХХКд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА