Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/198

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Хохирогч М.Энхмаа, П.Ганзуузай

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт *******  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 201409000529 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1*******  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн *******  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, урьд:

 

2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөEр Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн *******  дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, ******* 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч *******   багш, дасгалжуулагчаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр *******  нараас Бүгд Найрамдах Солонгос улсад зохиогдох олон улсын тэмцээнд хүүхдүүдийг авч явж тэмцээнд оролцуулна гэж иргэн *******  2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 600,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 299,000 төгрөг, хохирогч *******  2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 580,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 210,000 төгрөг , хохирогч******* 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 45.000 төгрөг, хохирогч *******  2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн ХААН банкны*******  дугаарын дансаар залилж бусдад нийт 4,434,000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******  “Бүгд Найрамдах Солонгос улсад зохиогдох олон улсын таеквондогийн тэмцээнд хүүхдүүдийг авч явж тэмцээнд оролцуулна” гэж хуурч, иргэн *******  нараас 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд удаа дараагийн үйлдлээр өөрийн ХААН банкны ******* дугаарын дансаар нийт 4,434,000 төгрөг залилан авсан болох нь:

Хохирогч *******  мөрдөн байцаалтын шатанд: ”... Манай хүү ******* 1-р сургуулийн *******  ангийг 2014 онд төгссөн ба 2013 оны 06-р сараас эхлэн *******  багшийн удирдлаган дор таеквондогоор хичээллэж аймаг улсын чанартай олон тэмцээнд амжилттай оролцож байсан. *******  багш 2013 оны 03 сард манай хүүхдийг Солонгос улс руу олон улсын тэмцээнд авч явна, 2,300,000 төгрөг бэлдээрэй гэж хэлсэн. Би хариуд нь тийм их мөнгө байхгүй, хүүхдээ явуулах боломжгүй гэж хэлсэн. 2013 оны 05 дугаар сарын 13-нд эхний ээлжинд 600,000 төгрөг өгчих гээд нэхээд байхаар нь Улаанбаатар хотруу бэр *******  гэж хүнээс 500,000 төгрөг зээлээд шууд *******  дугаарын дансруу хийлгэсэн. Үлдсэн 100,000 төгрөгийг хүү *******  өгч явуулсан. Тэр өдөртөө би******* залгаж мөнгөө авсан уу гэж асуухад авчихлаа, хот явлаа гэж хэлж байсан. Түүнээс хойш гар утсаа унтраагаад сураггүй алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37, 117-118-р хуудас/,

 

Хохирогч *******  мөрдөн байцаалтын шатанд: “...2014 оны 04 дүгээр сараас эхлэн *******  багш гадад хүүхдийг чинь Солонгос улсад зохиогдох “Korea open” олон улсын тэмцээнд авч явна, 1,500,000 төгрөг бэлдээрэй гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 05 дугаар сард *******  багш надруу залгаад хүүхдээ дэмжээд тэмцээнд нь заавал явуул, өсвөр насны хүүхдийг одоо л олон улсын тэмцээнд оруулахгүй бол насанд хүрчхээр амжилт үзүүлэхэд хэцүү байдаг юм, мөнгөө хурдан шилжүүл гээд нэхээд байхаар нь би 2014 оны 05 дугаар сарын 12-16-ны хооронд *******   дугаарын дансруу 600,000 төгрөг, 05 дугаар сүүлээр 500,000 төгрөг, хамгийн сүүлд 06 дугаар сарын 09-нд 300,000 төгрөг нийт 1,400,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл ******* 2014 оны 06-р сарын.09-ны өдрөөс эхлэн гар утсаа салгаж сураггүй алга болсон” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 39,114-р хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би танай багш чинь яагаад холбоо барихгүй байна гэтэл ирэх байлгүй дээ л гэж хэлдэг байсан. Шүүгдэгч *******   100,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 1,299,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...” ******* 2013 оны 12 сард надруу залгаад хүүхдийг чинь Солонгос улс руу олон улсын тэмцээнд авч явна, хүүхэд чинь бэлтгэл сайн хийдэг учраас авч явах гэж байна. Солонгос руу 980,000 төгрөгөөр явна, та миний дансруу эхний ээлжинд 400,000 төгрөг шилжүүлчих гэсэн. Би 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр******* дугаарын дансруу бэлнээр хийсэн. Дараа нь 2013 оны 12 дугаар сарын 16-нд үлдэгдэл мөнгөө явуул, оноос өмнө бичиг баримтаа бүрдүүлнэ гэхээр нь мөн дансруу 580,000 төгрөгийг утаснаасаа шилжүүлсэн. Дараа нь 2014 оны 02 дугаар сарын 17-нд танай хүүхэд хар бүсний шалгалт өгөх хэрэгтэй байна гэж 210,000 төгрөг дансруугаа хийлгүүлээд манай хүүхдийг дагуулаад Улаанбаатар хотруу 14 хоног яваад ирсэн. Хүүхдээсээ асуутал шалгалт өгөөгүй дэмий байж байгаад ирсэн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42,115-116-р хуудас/,

 

Хохирогч *******  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 05 сард Солонгос улсад зохиогдох олон улсын тэмцээнд охин чинь явахаар болсон, одоо Эрдэнэт рүү явж 14 хоног бэлтгэл хийнэ, ирээд Солонгос руу тэмцээнд явна, эхний ээлжинд 1,000,000 төгрөг бэлдээрэй гээд явсан. Би 2014 оны 05 дугаар сарын 19-нд Хөвсгөл рүү *******  гэдэг найзаасаа 1,000,000 төгрөг зээлээч гэхэд надад мөнгө байхгүй найзаасаа аваад өгье гээд ******* найзынхаа данснаас ******  дугаарын дансруу 1,000,000 төгрөг хийсэн байсан. Дараа нь манай нөхөр ******* 200,000 төгрөгийг *******  дансруу хийсэн. Мөн 05 дугаар сарын 16-нд 45,000 төгрөгийг охин *******  төрсний гэрчилгээ, нөхөр болон өөрийнхөө иргэний үнэмлэхний хуулбартай хамт өгсөн. Хамгийн сүүлд 2014 оны 06 дугаар сарын 01-нд надруу залгаад дахиад 200,000 төгрөг дансруу хийчих гэхлээр нь би утасны цаанаас мөнгө нэхээд байх юм, ямар учиртай юм бэ уулзаж байгаад мөнгөө өгье гэтэл 06 сарын 05-нд уулзъя гэж хэлчихээд утсаа унтраагаад сураггүй алга болсон” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 43,113-р хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* нийт 1 ,245,000 төгрөг өгснөөс 100,000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 1,145,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч *******  дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэр бүхий хохирогчдоос орлого оросн гүйлгээнүүд /хавтаст хэргийн 20-28-р хуудас/,

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Солонгос улсад тэмцээн болно гэдгийг мэдээд юу юу шаардлагатай талаар бусад багш нараас асуусан. Дарханаас явуулах боломжтой ******* гэх 4 хүүхдийн аав ээжтэй нь уулзаж хэлсэн. 2014 оны 4 сард Орхон аймагт 14 хоног нэгдсэн бэлтгэл хийсэн. Бэлтгэлээс ирээд хүүхдүүдийнхээ бичиг баримтыг нь хөөцөлдөх гээд Улаанбаатар хотруу явсан. Бичиг баримт хөөцөлдөхөд хэрэгтэй гээд бэлнээр 800,000 төгрөг авчихсан байсан. Тэгээд Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр очоод паспортуудыг нь захиалах гэсэн чинь заавал асран хамгааалагч нар байх шаардлагатай гээд бүтээгүй. Тэгээд би байрласан буудалруугаа явж байтал өмнө нь хотод нэг байранд хамт амьдарч байсан залуу тааралдаад хамт архи уусан. Архи ууж байгаад тасарсан байсан. 4-5 цагийн үед арай гайгүй болоод сэргэхэд нөгөө хамт ууж байсан залуу маань миний мөнгөтэй түрүүвчийг аваад явсан байсан. Би нөгөө хүнээ хайгаад олоогүй. Тэгээд хүүхдүүдийнхээ эцэг эхтэй нь уулзахаас санаа зовоод үлдсэн мөнгөөрөө хотод амьдарсан. Энэ хугацаанд энэ талаар их бодсон, яах учраа олохгүй байсан учир 2018 оны 4 дүгээр сард Дарханд ирсэн. Мөнгийг минь хулгай хийсэн хүн олдчих байх гэж хайж явсаар байгаад нөгөө үлдсэн мөнгөө ойр зуурын юмандаа хэрэглээд дууссан. Гэвч нөгөө хүн маань олдоогүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Ажил хийгээд төлбөрийг хурдан барагдуулна.” гэх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд *******  бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч *******  үйлдэл нь 2017 оны 7-р сарын 1-нээс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарагдаж байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-р зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба *******  гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан эрүүгийн хуулиар түүний үйлдлийг зүйлчлэх нь шүүгдэгчид илүү ашигтай байна.

 

Учир нь 2015 оны Эрүүгийн хуульд оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлсэн боловч түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилснээр түүний үйлдсэн хэрэг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байна гэж үзэв.

 

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Б.Хосхөлөг нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч*******  нарт тус бүр 100,000 төгрөг төлсөн байна.

 

Хууль бус үйлдлээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хосхөлөгөөс 4,034,000 төгрөг гаргуулж хохирогч ******* 1,145,000 төгрөг, хохирогч *******  1,299,000 төгрөг, хохирогч ******* 1,090,000 төгрөг, хохирогч *******  500,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар ******* 4,034,000 төгрөг гаргуулж хохирогч *******1,145,000 төгрөг, хохирогч ******* 1,299,000 төгрөг, хохирогч *******1,090,000 төгрөг, хохирогч******* 500,000 төгрөг тус тус олгосугай.
  3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар******* холбогдох 201409000529 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД