| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01703/И |
| Дугаар | 317/ШШ2025/01521 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2025/01521
2025 10 30 317/ШШ2025/01521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: б
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Э.б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөрөн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Э.б нь шүүхэд Т.э тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Хүсэлт гаргагч Э.б , түүний төлөөлөгч Д.Мөрөн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.б нь Э.э тай 2014 онд танилцаж, 2015 оноос эхлэн Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөрийн 3 дугаар багийн Хонхорын 2 тоотод амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд 2016 оны 10 сарын 06-ны өдөр охин Б.Намуундарь, 2019 оны 01 сарын 07-ны өдөр охин Б.Нарансолонго, 2020 оны 09 сарын 14-ний өдөр охин Б.Энхтуяа нар төрсөн. Э.э нь 2025 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Э.э , Э.б нар гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүхдүүдээ эх Э.б гаар овоглосон. Түүнчлэн Э.б нь Э.э тай хамтран амьдрахаас өмнө н.Алтангэрэл гэх хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсан бөгөөд тэр гэрлэлт нь хүчин төгөлдөр байсан. Ийнхүү 3 хүүхдийнх нь эцэг Э.э нас барсантай холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл хүүхдүүд эцгээрээ овоглоогүй учир Э.э тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Тэдгээр нь 2015 оноос эхлэн Т.э ыг нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байсан. Э.б нь эрүүл мэндийн хувьд сайнгүй, түүний өмнөөс бичиг баримт хөөцөлдөөд явах хүн байхгүй, би ажлаасаа 2 өдрийн чөлөө аваад хөөцөлдөж байна. Иймд Э.б болон Т.э нарыг 2015 оноос 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.б гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т.э ын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.э ын нас барсан гэрчилгээний хуулбар, Э.б гийн оршин суугаа хаягийн лавлагаа, 2019 оны 01 сарын 07-ны өдрийн б гийн Нарансолонго, 2016 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн б гийн Намуундарь, 2020 оны 09 сарын 14-ний өдөр төрсөн б гийн Энхтуяа нарын төрсний гэрчилгээний хуулбар, Т.э тай хамт авахуулсан гэх зураг, Э.Ганцоожийн тодорхойлт, Э.Энх-Амарын тодорхойлолт, Э.б гийн Д.Мөрөнд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
4. Шүүх гэрч Х.Үүрцайх, Н.Энх-Амар нарын мэдүүлэг, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 10 сарын 20-ны өдрийн 01/412 дугаартай тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03/1099 дугаартай лавлагаа, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 12/110 дугаартай тодорхойлолт, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 01/430 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
3. Нэхэмжлэгч Э.б нь Т.э тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4. Төмөрбаатарын э , Энхбаярын б нар нь 2014 онд танилцаж, 2015 оноос хойш 2025 оны 09 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хамт амьдарч байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд, тэдний дундаас төрсөн охин б гийн Нарансолонго, б гийн Намуундарь, б гийн Энхтуяа нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 12/110 дугаартай тодорхойлолт, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 01/430 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5. Т.э нь 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 0031 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
6. Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.б гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан регистрийн дугаартай, б , регистрийн дугаартай э нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Э.б гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Марина