| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01810/И |
| Дугаар | 317/ШШ2025/01546 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 317/ШШ2025/01546
2025 10 31 317/ШШ2025/01546
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Г ХК,
Хариуцагч: Н ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 21,434,972.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Б.Н т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,434,972.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н /РД:НД03241613/ нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Голомт банктай ЗГ-R000575650 дугаартай Дижитал зээлийн гэрээ цахимаар байгуулж, 1905226456 тоот зээлийн данс үүсгэн 2,000,000.00 (Хоёр сая) төгрөгийн зээлийг жилийн 14. хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлж авсан. Мөн 9 удаагийн давтамжтай нийт 23,290,000.00 (Хорин гурван сая хоёр зуун ерэн мянга) төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нэмэлтээр авч, зээлийн нийт хэмжээ 25,290,000.00 (Хорин таван сая хоёр зуун ерэн мянга) төгрөг болсон. Зээлийн гэрээний дуусах хугацаа 2027 оны 08 сарын 20-ны өдөр болон өөрчлөгдсөн. Зээлдэгч Б.Н нь ЗГ-R000575650 тоот зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөлгүй 74 хоног хугацаа хэтрүүлж, Банкыг хохироож байгаа тул Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж нэхэмжлэл гаргаж байна. 2025 оны 10 сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 21,434,972.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 21,434,972.68 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 07 сарын 25-ны өдөр 5,434,972.68 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 265,125 төгрөг төлсөн баримт, Г ХК-иас Д.Өлзийсайхан олгосон итгэмжлэл, Г ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 09 сарын 08-ны өдрийн ЗГ-R000575650 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 11 сарын 08-ны өдрийн ЗГ-R000575650 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 11 сарын 14-ний өдрийн ЗГ-R000575650 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 12 сарын 25-ны өдрийн ЗГ-R000575650 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2025 оны 01 сарын 14-ний өдрийн ЗГ-R000575650 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2025 оны 02 сарын 09-ний өдрийн ЗГ-R000575650 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2025 оны 02 сарын 21-ний өдрийн ЗГ-R000575650 дугаартай зээлийн гэрээний хуулбар, Б.Н ийн анкетыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Н нь 2024 оны 09 сарын 08-ны өдрийн ЗГ-R000575650 дугаартай зээлийн гэрээг Г ХК-тай байгуулан 25,290,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Б.Н т холбогдуулан 21,434,972.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,434,972.68 төгрөгийг төлөхөө зөвшөөрч, үүнийг 2025 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 5,434,972.68 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,125 төгрөгийн тал хувь 132,562.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 132,562.5 төгрөгийг, хариуцагч Б.Н ээс 132,562.5 төгрөгөөр тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Н нэхэмжлэлийн шаардлага болох 21,434,972.68 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнийг 2025 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 5,434,972.68 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,125 төгрөгийн тал хувь 132,562.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 132,562.5 төгрөгийг, хариуцагч Б.Н ээс 132,562.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА