| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0189/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/200 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/200
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ою*******унсувд,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818002010191 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* тоотод оршин суух, , ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ******* тоотод хувийн маргааны улмаас иргэн******* цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: ”... Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ******* тоотод байдаг өөрийнхөө хашаа байшинд очиж тэнд хамт ажилладаг******* түүний охин ******* манай нөхөр ******* бид нар очиж баяр тэмдэглэж хоол хийж идэж нөхөр ******* бид нар бараг 2 литр дөхөж очих байх Соёрхол архи ууж байгаад ******* би утсаар ярьж дуудсан, ...******* надруу арван жил болж байхад миний ахыг чи өөдтэй авч явж чадаагүй гэхээр нь би битгий тэгэж бай, татах тамхийг нь тасалж үзээгүй, танай ахыг бүтэн хувцастай явуулсан гэж хэлээд хэрүүл маргаан болоод бид хоёр хэрэлдэж байтал ******* босож ирээд намайг ширээний хажууд сууж байтал миний зүүн нүд рүү гараагаа алгадаад нэг удаа цохичихоод гарч явсан” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр найз ******* очиж март тэмдэглээд хоол унд идэж уугаад байж байхад ******* гэх эгч ирсэн. ******* эгч тэр хоёр хэрэлдсэн, ******* эгчийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохичихоод дагуулж ирсэн 5-6 настай болов уу гэмээр охиноо аваад гараад явсан. ******* эгч орилоод уйлаад намайг цохичихлоо алгадчихлаа гээд байсан. Би бас гараад явсан, манай нөхөр ******* архи уугаад тасраад уначихсан байсан юм.******* эгчийг алгадаж цохиход би яг хараад байж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “...******* биед зүүн нүдний алимны доргилт, зүүн сарвуунд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэм буруугаа ойлгосон, хохиролд 109,400 төгрөг өгсөн” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд “109,4000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь тогтмол орлого олох боломжтой, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД