| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/06183/И |
| Дугаар | 191/ШШ2026/00225 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2026/00225
| 2025 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 191/ШШ2026/00225 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******, ******* ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн ******* ******* овогт *******ын ийг эх Б.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1, 41.2, 41.2.1 дэх заалтад зааснаар 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн ******* ******* овогт *******ын ийг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Ч.*******т үлдээж, дугаарт бүртгэлтэй, тоот орон сууцны өмчлөгчөөс нэхэмжлэгч Б.*******г хасаж, хариуцагч Ч.*******аас тоот орон сууцны үнийн зөрүү 94,296,250/ерэн дөрвөн сая хоёр зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, хариуцагч Ч.*******аас тоот орон сууцны үнийн зөрүү 94,296,250/ерэн дөрвөн сая хоёр зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан охин А.д, хариуцагч Ч.*******аас тоот орон сууцны үнийн зөрүү 94,296,250/ерэн дөрвөн сая хоёр зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.д тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******, Ч.******* нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хорилохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад хариуцагч Ч.*******аас ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс 250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгон, хариуцагч Ч.******* дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн шинжээчийн ажлын хөлс 630,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.*******гийн хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Ч.*******ын хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгон, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.ээс улсын тэмдэгтийн хураамжид 559,231 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Ч.*******т олгож, хариуцагч Ч.*******аас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,888,293 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 110,066 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугуай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ