Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/204

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор

О.Доржмаа,

Хохирогч Л.Бямбаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******  суманд төрсөн 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *******  ХХК-д эсгүүрчин ажилтай, Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Дархан сумын ******* тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч******* нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан сумын ******* тоот гэртээ *******  зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан сумын ******* тоот гэртээ ******* зодож, эрүүл мэндэд нь гялтангийн хөндийд цус, хий хуралдах, зүүн 8,9-р хавирганы битүү хугарал, зүүн уушигны хагас шалчийлт, тархи доргилт, зүүн чамархайн хуйхны шарх, баруун, зүүн нүдний зовхи, хацар, зүүн чих, цээжний цус хуралт, зүүн чих, хамарт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч *******  мөрдөн байцаалтад өгсөн: ”...*******  намайг дуудаад байсан. Яагаад байгаа юм бол гээд харсан чинь чиний тэр ******* чинь яадаг юм гээд байсан. Ямар ч гэсэн тэр надаас хэрүүл гуйгаад байсан учрыг нь ойлгоогүй. Намайг татаад зууралдаж босож ирээд гал тогооны өрөөнд орсон. Тэгтэл хэн нь миний толгой руу цохисныг мэдэхгүй байна миний толгой руу маш хүчтэй цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гараад би гал тогооноос гарч ирсэн.

... 16-17 цагийн үед гарсан санагдаж байна. Тэгээд ер нь ухаан балартаад согтож эхэлсэн. Нэг мэдэхэд *******  гэрлүү явж байсан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд би газарт дээрээс ******* 2 өшиглөж цохиод байсан.  Гэхдээ бас хоёулаа зодож байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-23-р хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо эрүүл мэндийн байдал зүгээр болсон. 2 хавирга хугараад цээжний хөндий уушигруу хатгасан учир хүнд гэмтэл болсон гэсэн. Хохирол төлбөрөө авсан. Одоо гомдол саналгүй” гэх мэдүүлэг

 

Гэрч******* мөрдөн байцаалтад өгсөн: “... *******  хувцсаа өмсөөд гал тогооны өрөөнд ороод байж бай гэсэн чинь *******  өлгүүрээс хувцсаа авч өмсөөд гөл тогооны өрөөнд орж байгаа харагдсан. Би *******  одоо боль гээд байж байтал гал тогооны өрөөнд хүн орилох чимээ гарахаар нь *******  бид 2 гүйгээд орсон чинь *******  газар хэвтүүлчихсэн дээр нь *******  гарчихсан зодож байсан. Тэгэхээр нь би *******  татаад салгахад гал тогооны өрөөнд байсан ширээ голоороо хугарсан, дээр нь *******  байсан. ******* араас толгойгоо дарчихсан “*******  наадах чинь миний толгойг хагалчихлаа” гээд толгойноос нь цус гоожоод нэг юмаар дарчихсан гарч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р хуудас/,

 

Гэрч *******  мөрдөн байцаалтад өгсөн: ”... гал тогоонд түжигнэх чимээ гарахаар нь *******  түрүүлээд би араас нь очиход******* газар, дээр нь ******* байсан. ******* босгож авсан тэр үед *******толгойноос цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/,

 

Гэрч *******  мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой 17 цагийн орчим ажил тарах гээд байж байтал манай хүү *******  надруу утсаар яриад Бямбаа хүнд зодуулсан байна гэхээр нь би хүү дээрээ гэртээ яваад очиход цус нөжтэйгөө холилдсон, хувцас хунар нь юу ч үгүй урагдсан, толгой нь хагараад цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/,

 

Гэрч *******  мөрдөн байцаалтад өгсөн: “... тухайн үед бол *******  нар зэрэг дэвсээд байсан зүйл байхгүй, эхлээд *******  дээрээс, доороос нь хаанаас ч хамаагүй дэвсэж байсан, би тэгэхээр нь *******  салгахад *******өвд өж байгаа бололтой Бямбаагийн хөлрүү хөлөөрөө зөөлөн цохиж байсан... *******  нийлж бүлэглэж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165-166-р хуудас/,

 

Хохирогч*******  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-р хуудас/

 

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт / хавтаст хэргийн 37-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн шинжээчийн №140 тоот “...******* биед гялтангийн хөндийд цус, хий хуралдах, зүүн 8,9-р хавирганы битүү хугарал, зүүн уушигны хагас шалчийлт, тархи доргилт, зүүн чамархайн хуйхны шарх, баруун, зүүн нүдний зовхи, хацар, зүүн чих, цээжний цус хуралт, зүүн чих, хамарт зулгаралт тогтоогдлоо. ГЗТЖ-ын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 39-р хуудас/,

 

Хохирогч******* өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 87-95-р хуудас/

 

Шүүгдэгч *******  “...Замдаа дэлгүүрээс нэг архи аваад манай гэрт очоод юм яриад архиа ууж байгаад бүгд согтуу байсан учир хоорондоо маргалдаж зодоон болсон. Орой 18:00 цагийн үед цагдаагийн 102 дугаараас мэдүүлэг өг гэж залгасан. Тухайн үед миний архи гараагүй байсан учир найзыгаа дагуулж очоод мэдүүлэг өгсөн. Согтуудаа ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд *******  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  1. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******  нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж тогтмол орлого олдог, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан торгох ял шийтгэж, 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоов.

 

Энэ хэрэгт хураасан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******  10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан******* ногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт хураасан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД