| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01596/И |
| Дугаар | 317/ШШ2025/01580 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 317/ШШ2025/01580
2025 11 04 317/ШШ2025/01580
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ХАА ХХК,
Хариуцагч:Ц,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 16,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХААХХК нь хариуцагч Д б ХХК-ийн захирал М.Цид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч ХАА ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д б ХХК-ийн захирал М.Ц нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас зээлийн дэмжлэг авч, уг гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл тус мөнгөө өгөхгүй байгаа тул 16.620.000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ХАА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "Эн Ди Жи Партнерс ХХК нь "Д б " ХХК-д холбогдуулан "Д б " ХХК-иас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 11,080,000 төгрөг, алданги 5,540,000 төгрөг, нийт 16,620,000 /арван зургаан сая, зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгө буюу М.Цэдэндашын нэр дээрх гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ.
Хариуцагч Д б " ХХК нь алданги багасгах хүсэлт өгсөн бөгөөд алданги 5,540,000 төгрөгийг 4,986,000 төгрөгөөр багасгаж 554,000 төгрөг болгосон тул үндсэн төлбөр 11,080,000 төгрөгийг алданги 554,000 төгрөг, нийт 11,634, 000 төгрөгийг хариуцагч 2025 оны 11 дүгээр сард багтаан төлөхөөр харилцан тохиролцсон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана" гэж заасны зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.
4. Хариуцагч Д б " ХХК-ийн захирал М.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай аж ахуйн нэгж нь 2015 онд ЭМААХДХөтөлбөрийн хүрээнд авсан зээлийн үлдэгдэл үндсэн төлбөр 11.080.000 төгрөг, алдангийн төлбөрийн 20%-иар тооцож төлөхөөр тохиролцсон болно. Дээрх төлбөрөө 6 сарын хугацаатай төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Д б " ХХК-ийн захирал М.Ц нь 2015 оны 08 сарын 03-ны өдрийн ЭМААДХДХ-ГАА/2015/08 дугаартай зээлийн гэрээг ХААХХК-тай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч ХАА ХХК нь хариуцагч Д б " ХХК-ийн захирал М.Цид холбогдуулан 16,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын 4,986,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д б " ХХК-ийн захирал М.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,634,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,634,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сард төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын 4,986,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д б " ХХК-ийн захирал М.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,634,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч ХАА ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА