Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 317/ШШ2025/01569

 

2025         11           04                                              317/ШШ2025/01569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:  Г

Хариуцагч: “Т ” ХК-ний Төв аймаг салбар

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, цалин болон түүнтэй адилтгах нэмэгдлүүдийг нөхөн тооцуулж, ажил албан тушаалын зэрэглэлийн дагуу цалин хөлс авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах, хавсарч ажиллаж байсан ажлыг сэргээх, 2021 оны ажилтны хөнгөлөлт тусламжийг гаргуулах, ажилд томилсон 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 22,490,414 төгрөгийг “Т ” ХК-ний Төв аймаг салбараас гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, “Т ” ХК-ний Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.Алтанчимэг, иргэн С.Мөнх-Ундрал нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч “Т ” ХК-ний Төв аймаг салбарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, цалин болон түүнтэй адилтгах нэмэгдлүүдийг нөхөн тооцуулж, ажил албан тушаалын зэрэглэлийн дагуу цалин хөлс авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах, хавсарч ажиллаж байсан ажлыг сэргээлгэх, 2021 оны ажилтны хөнгөлөлт тусламжийг гаргуулах, ажилд томилсон 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 22,490,414 төгрөгийг “Т ” ХК-ний Төв аймаг салбараас гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, “Т ” ХК-ний Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.Алтанчимэг, иргэн С.Мөнх-Ундрал нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Т ”ны Төв аймаг салбар нь намайг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ талаар шүүхэд хандахад Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр намайг ажилд маань эгүүлэн тогтоосон. Гэвч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч намайг ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргахгүйгээр байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Гэсэн хэдий ч тухайн өдрөө надад ажлыг маань хүлээлгэн өгсөн боловч үдээс хойш миний ажлыг буцаагаад хүлээн авсан. Ингээд намайг ажиллах нөхцлөөр хангахгүй байсан тул миний бие 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Иймд 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн хугацаа буюу 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна. Дээр нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна.

 Энэ хооронд миний үндсэн цалин “Т ”ны холбогдох журмын хүрээнд нэмэгдсэн. Энэ нэмэгдлүүд, шагналт цалингуудаа нэхэмжилж байна. Хэрэг хянан шийддвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Энэ нь С.Мөнх-Ундрал, Б.Алтанчимэг нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэсэн утга бүхий 1.500.000 төгрөгийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан. Үүнийг тодруулбал, энэ хугацаанд цалингийн нийт хэмжээ нь 79,301,000 төгрөг болж байна. Намайг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 гэх тушаалаар ажлаас чөлөөлсөн. Түүнээс өмнө 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Т ” ХК-ийн гүйцэтгэх захирлын Н/14 дугаартай тушаалаар цалин нэмэхээр болсон. Энд миний үндсэн цалинг нэмээгүй, үүнээс хойш буюу ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 10 дугаар сарын 25-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалуудаар тус тус үндсэн цалингийн хэмжээ нэмэгдээд 2,800,000 төгрөг болох ёстой. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилд авсан тушаалд өмнө авч байсан буюу 1,900,000 төгрөгийн цалингаар тушаалаа гаргасан. Тэгэхээр энэний зөрүү буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх нэмэгдэл зэргийг тооцож гаргасан ба энэ нэмэгдэл нь 9,581,000 төгрөг байгаа. Үлдэгдэл нь 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин болон түүнтэй тэнцэх орлого 69,720,000 төгрөг болж байна.

Хариуцагч тал намайг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажил тасалсан гэнэ. Би ажлаа таслаагүй. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа дөнгөж томилогдоод байж байтал намайг захирлын зөвлөлийн хурлаар оруулсан. Ингэхдээ дээр дурдсан 1,500,000 төгрөгийн гэрээтэй холбогдуулан надад сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас авч, хоёрхон цагийн дараа миний ажлыг буцаан хүлээж авсан. Ажил хүлээлцсэн акт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн тухайн өдрийн хурлын тэмдэглэл ч байгаа. Тус тэмдэглэлд болсон процессийн талаар тодорхой бичсэн байна лээ. Тэгэхээр би ажлаа тасалсан гэж үзэхгүй. Тухайн өдөр намайг “...ажлаа өг, ажлаас чинь чөлөөлж байна. Чөлөөлөх тушаалыг чинь араас чинь явуулна, одоо явж бай...” гэж хэлсэн. Түүнээс хойш надад ажлаас чөлөөлсөн тушаал өгөөгүй тул би 2025 оны 7 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ талаарх холбогдох баримтууд 2 дугаарт хавтаст хэргийн арын хуудсанд байгаа. Мөн 1,500,000 төгрөгийн гэрээг яагаад хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа вэ гэхээр тус гэрээнээс болж намайг 2 удаа ажлаас чөлөөлсөн. Өмнө буюу 2023 оны 6 дугаар сард, мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус гэрээг үндэслэн намайг ажил хийлгэхгүй, ажлаа өг гэж мэдэгдсэн. Өөрсдөө ажлаа өг гэж ажил хүлээлцсэн актаар ажлыг минь хүлээж авчихаад ажил тасалсан гэж тайлбарлаж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Дээр нь тэтгэмжийн асуудал яригдаж байгаа. Тэтгэмж бол 2023 онд ажлаас халагдахад үүссэн асуудал. Зуунмод сумын хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хорооноос “...тэтгэмжийг олгох нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн. Гэвч “Т ” тухайн тэтгэмжийг одоо хүртэл өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дээрх Зуунмод сумын хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хорооны шийдвэрийг баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх процессийн тухай хуулиар шийдэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Энэ талаар хавтаст хэрэгт баримт байгаа. Үүнийг хариуцагч тал 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж тайлбарлаад байх шиг байна. Агуулгыг нь харвал “...өмнө шийдвэрлэгдчихсэн учраас дахин шийдвэрлэхгүй...” гэсэн. Ингээд шүүх нь шийдвэрлэх боломжгүй, 3 талт хорооны шийдвэрийг “Т ” нь ч биелүүлдэггүй. Ийм учраас би дахин нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Мөн миний бие Авилгатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ын ажлыг гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/338 дугаартай тушаалаар давхар гүйцэтгэж байсан ба тус тушаалыг хүчингүй болгоогүй атлаа 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр намайг ажилд эгүүлэн томилохдоо уг ажлыг хүлээлгэн өгөөгүй тул уг хавсарч ажиллаж байсан ажлыг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Гэхдээ энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Харин цалинг нь гаргуулна гэв.       

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Р.Г ын нэг өдрийн цалинг 128,233 төгрөгөөр тооцсон. Сүүлд 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэг өдрийн цалингаа тэрээр 137,978 төгрөг гэж тодорхойлсон байна. Нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон тул 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэг өдрийн 128,233 төгрөгөөр тооцон нэхэмжлэгч Р.Г ад олгохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь 2023 оны 3 дугаар сар, 4, 5 дугаар сарын дундажаар тооцон гаргасан цалин юм. 2023 оны 4 дүгээр сард олгосон цалин дээр нь урамшуулал цалин нь орчихсон байгаа. Тэгэхээр Р.Г ын нэхэмжлээд байгаа урамшуулал цалин олгогдчихсон гэж харж байна. Иймд нэг өдрийн цалингаа 137,978 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн нэг шаардлага буюу 2020 оны ажилтны хөнгөлөлт урамшуулал гаргуулна гэж байна. Өмнө 2024 онд энэ асуудлыг шийдчихсэн юм байна лээ. Өөрөөр хэлбэл энэ шаардлагаа тухайн үед гаргаж байсан бөгөөд шүүх өмнө шийдвэрлэсэн гэх агуулгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм билээ. Нэгэнт хэрэгсэхгүй болсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал хариуцагчийн зүгээс энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн дээр нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа 2024 оны 12 дугаар сараас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн буюу 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, түүнтэй тэнцэх нөхөн олговор гаргуулна гэсэн байна. Тэгэхээр Р.Г ын хувьд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр л нэг удаа цагийн бүртгэл хийлгэсэн. Үүнээс хойш огт ажилдаа ирээгүй. Тухайн үед ажиллаж байсан ажилтанг болон Р.Г нарыг харьцуулсан цагийн бүртгэлийн баримт хавтаст хэрэгт байгаа. Өөрөөр хэлбэл Р.Г нь хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш ажилдаа ирээгүй. Ийнхүү 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Ийм учраас энэ хугацааны цалин нэхэмжлэх эрхгүй. Түүнчлэн “Т ” ХК-ийн Төв аймгийн Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.Алтанчимэг, иргэн С.Мөнх-Ундрал нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Энэ шаардлагыг нь мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх гэрээтэй холбогдуулан Р.Г ыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан яллах дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тус хэрэг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хянагдаж байна. Тэгэхээр Б.Алтанчимэг, С.Мөнх-Ундрал нар нь 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэсэн. Гэтэл Р.Г ын зүгээс 1,500,000 төгрөгийн ажлыг 9,000,000 төгрөг болсон гэх агуулгаар “Т ”ыг хуурч, нэр бүхий хүмүүст итгэл үнэмшил төрүүлж, ажил хүлээлцсэн акт байгуулж, С.Мөнх-Ундралтай 9,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, өөрөө дундаас нь мөнгө завшсан. Р.Г нь энэ гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулчих юм бол сүүлд байгуулсан 9,000,000 төгрөгийн гэрээ нь хүчин төгөлдөр болчих байх гэх агуулгаар ийм шаардлага гаргасан болов уу гэж харж байна. Тийм учраас хариуцагчийн хувьд энэ шаардлагыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 6/, хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 8-13/, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай шийдвэр /1-р хх-ийн 14-42/, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай магадлалын хуулбар /1-р хх-ийн 43-60/, Монол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 966 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 61/, “Т ”ны Төв аймаг салбарын захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн Б/122 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 62/, Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл шийдвэр /1-р хх-ийн 64-65/, “Т ”ны захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Х/14 дугаартай “Ажилтнуудад дэмжлэг тусламж олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 66/, “Т ”ны захирлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Х/05 дугаартай “Ажилтнуудад дэмжлэг тусламж олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 67/, Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 8 сарын 15-ны өдрийн 2023/03 дугаартай тэмдэглэл шийдвэр /1-р хх-ийн 68—72//, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 669 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 73-78/, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 79-80/-уудыг гаргаж өгсөн байна.

5. Хариуцагч талаас шүүхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 88/, итгэмжлэл /1-р хх-ийн 89, 90, 106, 142, 227/, Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2334005080481 дугаартай тогтоолын хуулбар /1-р хх-ийн 131-132/, “Т ”ны Төв аймаг салбарын захирлын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачлагаар цуцлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 244/, ажил хүлээлцсэн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 245-246/,  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2-р хх-ийн 26-27/, яллах дүгнэлт /2-р хх-ийн 43-47/, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /2-р хх-ийн 48-49/,  цагийн бүртгэл /2-р хх-ийн 231-233, 241-243/, хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 235-239/, “Т ”ны хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 244-278/, сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 279/, “Т ”ны Төв аймаг салбарын захирлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаартай “Р.Г ыг үндсэн ажилтнаар ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 280/-уудыг баримтаар өгсөн байна.

6. Зохигчийн хүсэлтээр шүүх “Т ” захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Н/11 дугаартай “Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 193/, “Т ” захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Н/18 дугаартай “Албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралт /1-р хх-ийн 194, 195/, “Т ” захирлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Н/07 дугаартай “Албан тушаалын цалингийн доод болон дээд хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралт /1-р хх-ийн 196, 197/, “Т ” захирлын 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн Н/14 дугаартай “Албан тушаалын цалингийн доод болон дээд хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралт /1-р хх-ийн 198, 199/, “Т ” захирлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Н/10 дугаартай “Нэгжийн зарим албан тушаалын цалингийн ддоод болон дээд хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралт /1-р хх-ийн 200, 201/, “Т ” захирлын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Н/23 дугаартай “Нэгжийн зарим албан тушаалын цалингийн доод болон дээд хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралт /1-р хх-ийн 202, 203/, “Т ” захирлын 2024 оны 4 сарын 25-ны өдрийн Н/08 дугаартай “Нэгжийн зарим албан тушаалын цалингийн доод болон дээд хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралт /1-р хх-ийн 204, 205/, “Т ” захирлын 2025 оны 4 сарын 25-ны өдрийн Н/11 дугаартай “Нэгжийн зарим албан тушаалын цалингийн доод болон дээд хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралт /1-р хх-ийн 206, 207/, “Т ” захирлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Н/14 дугаартай “Ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 208, 209/,  “Т ”ны захирлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Н/09 дугаартай “Ажилтнуудад ажилласан жилийн нэмэгдэл олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 210/, “Т ”ны захирлын 2024 оны 4 сарын 25-ны өдрийн Н/11 дугаартай “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 211/, “Т ”ны захирлын 2024 оны 4 сарын 25-ны өдрийн Н/12 дугаартай “Орон нутгийн нэмэгдлийн хэмжээ батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 212/, “Т ”ны гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/338 дугаартай “Хөрөнгө орлогын мэдүүлгийн ажил хариуцуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 213/, “Т ”ны захирлын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Н/17 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 214/, “Т ”ны захирлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Н/21 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 215/, “Т ”ны захирлын 2024 оны 1 сарын 12-ны өдрийн Н/01 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 216/, “Т ”ны захирлын 2024 оны 4 сарын 12-ны өдрийн Н/06 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 217/, “Т ”ны захирлын 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Н/14 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 218/, “Т ”ны захирлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Н/20 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 219/, “Т ”ны захирлын 2025 оны 1 сарын 29-ны өдрийн Н/02 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 220/, “Т ”ны захирлын 2025 оны 4 сарын 24-ны өдрийн Н/9 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 221/, “Т ”ны захирлын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/139 дугаартай “Цалин хөлсний журам батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 222-226/, 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 131-134/, “Т ” Төв аймаг салбарын захирлын зөвлөлийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаартай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 135-140/, “Т ”ны гүйцэтгэх захирлын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/08 дугаартай “Журам шинэчлэн батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 141/, ““Т ”ны бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны журам”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 142-158/, “Т ”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/122 дугаартай ““Т ”ны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журмыг шинэчлэн батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 158/, ““Т ”ны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журам”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 159-167/,  “Т ”ны гүйцэтгэх захирлын 2015 оны 9 сарын 30-ны өдрийн А/352 дугаартай “Журам шинэчлэн батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 168/, “Т ” ХХК-ний гэрээ байгуулах, хянах, бүртгэх, дүгнэх журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралт /2-р хх-ийн 169-180/, Төв аймаг салбарын харьяа Баяндэлгэр ТТ-ын засварын ажил хийж гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 208-210/, “Т ”ны захирлын 2023 оны 7 сарын 06-ны өдрийн Н/17 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 211-212/, “Т ”ны захирлын 2023 оны 10 сарын 12-ны өдрийн Н/21 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 213-214/, “Т ”ны захирлын 2025 оны 1 сарын 29-ны өдрийн Н/02 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 215-216/, “Т ”ны захирлын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Н/20 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 217-218/, “Т ”ны захирлын 2024 оны 7 сарын 09-ны өдрийн Н/14 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 219-220/, “Т ”ны захирлын 2024 оны 4 сарын 12-ны өдрийн Н/06 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 221-222/, “Т ”ны захирлын 2024 оны 1 сарын 12-ны өдрийн Н/01 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 223-224/, “Т ”ны захирлын 2025 оны 4 сарын 24-ны өдрийн Н/9 дугаартай “Ажилтнуудад урамшуулал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 225-226/, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ажил хүлээлцсэн акт /2-р хх-ийн 229/-уудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Намайг ажилд эгүүлэн тогтоосон 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон атал ажилд томилсон тушаал гаргахгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны, мөн намайг ажилд томилчихоод буцаагаад ажлыг минь хүлээгээд авч ажил гүйцэтгүүлэхгүй байсан тул 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг гаргуулна. Энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлнэ. Түүнчлэн цалин болон түүнтэй адилтгах нэмэгдлүүдийг нэхэмжилсэн. Үүнийг 2023 оноос эхлэн нэхэмжилсэн. Учир нь намайг ажилд эгүүлэх тогтоосон шүүхийн шийдвэр дээр тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүл гэсэн агуулгатайгаар энэ асуудлыг шийдээгүй тул одоо нэхэмжлэл гаргасан. Миний үндсэн цалин 2,600,000 төгрөг байхад намайг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар 1,900,000 төгрөгөөр  цалинжуулахаар шийдвэрлэж миний эрхийг зөрчсөн тул ажил албан тушаалын зэрэглэлийн дагуу цалин хөлс авахаар нэхэмжилсэн. Ажлаас үндэслэлгүйгээр халагдахаас өмнө миний бие үндсэн ажилтай хавсран хөрөнгө орлогын мэдүүлгийн ажил хариуцан ажиллаж байсан. Энэ ажлаа сэргээлгэх нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Харин хавсран гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтны ажлын байрны цалинг гаргуулна. 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гураван талт хорооны хуралдааны шийдвэрээр надад 2021 оны ажилтны хөнгөлөлт тусламж 2,393,456 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ мөнгөө гаргуулна. Түүнчлэн “Т ” ХК-ийн Төв аймгийн Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.Алтанчимэг, иргэн С.Мөнх-Ундрал нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн намайг 2 удаа ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгож миний эрх ашгийг зөрчиж байгаа тул тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж тайлбарлалаа.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:

Р.Г ын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрт Р.Г ын нэг өдрийн цалинг 128,233 төгрөгөөр тогтоосон тул энэ тогтоосон цалингаар тооцож нөхөн олговрыг олгоход татгалзахгүй. Тэрээр нэг өдрийн цалингаа 137,978 төгрөгөөр тооцож байгаа нь үндэслэлгүй.

Харин 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн цалинг олгосон. Энэ өдрөөс хойш  тэрээр ажил хийгээгүй тул цалин олгогдохгүй. 2023 оны 4 дүгээр сард олгосон цалин дээр нь урамшуулал цалин нь орчихсон тул Р.Г ын нэхэмжлээд байгаа урамшуулал цалин олгогдчихсон. 2020 оны ажилтны хөнгөлөлт урамшуулалын маргааныг  2024 онд шүүх шийдчихсэн. 

“Т ” ХК-ийн Төв аймгийн Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.Алтанчимэг, иргэн С.Мөнх-Ундрал нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан Р.Г нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бөгөөд тэрээр энэ гэрээний оролцогч биш учир Р.Г нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлалаа.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Р.Г нь “Т ” ХК-тай 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тооцооны төв хариуцсан менежерээр /1-р хх-ийн 8/ ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай шийдвэрээр /1-р хх-ийн 14/ урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдсон байна. Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн “Т ” Төв аймаг салбарын захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/112 дугаартай тушаалаар /1-р хх-ийн 62/ Р.Г ыг салбарын тооцооны төв хариуцсан менежерээр томилон ажилуулах тухай тушаал гарсан боловч тэрээр ажлаа хийгээгүй, улмаар тус салбарын захирлын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар /1-р хх-ийн 244/ Р.Г нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Энэ талаар талууд маргаагүй.

5. Харин нэхэмжлэгч Р.Г ын шүүхэд гаргасан 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг төлөхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн боловч 1 өдрийн цалингийн хэмжээг тооцсон хэмжээ дээр маргасан, мөн бусад нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч тал үндэслэлгүй хэмээн эс зөвшөөрсөн.

6. Нэхэмжлэгч Р.Г ын “Т ” ХК-ний Төв аймаг салбарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тусад нь авч үзвэл:

6.1. 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Р.Г нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан “Т ” ХК-ний Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоогдсон байх бөгөөд тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн “Т ” Төв аймаг салбарын захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/112 дугаартай тушаалаар Р.Г ыг салбарын тооцооны төв хариуцсан менежерээр томилсон байна.

Энэхүү 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нийт 203 өдрийн цалинтай тэнцэх нөхөн олговорыг тооцохдоо нэхэмжлэгч Р.Г нь сүүлийн 3 сарын цалин хөлс гэх 2023 оны 4, 5, 6 дугаар сарын цалингийн дунджаар тооцож, нэг өдрийн цалин 137,978 төгрөг х 203 өдөр = 28,009,534 төгрөг гэж нэхэмжилсэн байна.

Харин хариуцагч тал нь нэхэмжлэгч Р.Г ын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нийт 203 өдрийн цалинтай тэнцэх нөхөн олговорыг тооцохдоо Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай шийдвэрээр Р.Г ын нэг өдрийн цалинг 2023 оны 3, 4, 5 дугаар сарын цалингийн дундажаар тооцсон нэг өдрийн цалин 128,233 төгрөгөөр тооцож, 128,233 төгрөг х 203 өдөр = 26,031,299 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж маргасан.

Нэхэмжлэгч Р.Г ын ажилгүй байсан хугацааны цалинг шүүхээс 2023 оны 3, 4, 5 дугаар сарын цалингийн дундажаар тооцож гаргасан шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Р.Г гомдол гаргаагүй, энэхүү шүүхийн шийдвэрийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 966 дугаартай тогтоолоор хэлэлцэхээс татгалзсан байна. 

Нэхэмжлэгч нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай шийдвэр гарснаас хойш “Т ” ХК-ний Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажлыг эрхлээгүй, энэ үйлдэл нь нэхэмжлэгч Р.Г аас шалтгаалаагүй боловч түүний ажилгүй байсан хугацааны цалинг тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Иймд нэхэмжлэгч Р.Г ын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 203 өдрийн цалинг тооцохдоо хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт дурдагдсан 1 өдрийн цалинг 128,233 төгрөгөөр тооцоход 26,031,299 төгрөгийг хариуцагч “Т ” ХК-ний Төв аймаг салбараас гаргуулан нэхэмжлэгч Р.Г ад олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6.2. 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д хууль бусаар ажлаас халагдсан хүн нийгмийн даатгалын төрөлд албан журмаар даатгуулахаар тусгасан тул нэхэмжлэгч Р.Г ыг 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “Т ” ХХК-ний Төв аймаг салбарт даалгах нь зүйтэй байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёр тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч  “Т ” ХК-ний Төв аймаг салбарт даалгаж шийдвэрлэв.

6.3. Цалин болон түүнтэй адилтгах нэмэгдлүүдийг нөхөн тооцуулах, ажил албан тушаалын зэрэглэлийн дагуу цалин хөлс авах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...миний хөдөлмөрийн нөхцөл байдлыг дордуулж, 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл цалин болон түүнтэй адилтгах нэмэгдэл хөлсийг “Т ”ны гүйцэтгэх захирлын тушаалаар удаа дараа нэмэгдүүлсээр байтал салбарын захирлын зүгээс огт нэмэгдүүлээгүй учир тэдгээр нэмэгдлүүдийг нөхөн тооцуулж, албан тушаалын зэрэглэлд тохирсон “Т ”ны гүйцэтгэх захирлын хамгийн сүүлд баталсан цалингийн интервалаар цалинжуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” /1-р хх-ийн 2/ гэжээ.

Тэрээр шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа тодруулан тайлбарлахдаа “...үндсэн цалин нэмэгдүүлсэн зөрүү 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Н/14 дугаартай тушаалаар нэмэгдэл 2,856,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Н/23 дугаартай тушаалаар нэмэгдэл 8,745,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Н/08 дугаартай тушаалаар нэмэгдэл 43,940,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Н/11 дугаартай тушаалаар нэмэгдэл 14,560,000 төгрөг авах байсан.

Урамшуулалын хувьд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Н/07 дугаартай тушаалаар 1,100,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Н/21 дугаартай тушаалаар 1,440,000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Н/01 дугаартай тушаалаар 1,200,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Н/06 дугаартай тушаалаар 1,040,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Н/14 дугаартай тушаалаар 1,300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Н/20 дугаартай тушаалаар 1,300,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Н/02 дугаартай тушаалаар 1,040,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Н/09 дугаартай тушаалаар 780,000 төгрөгийн урамшуулалт цалин авах байсан.

Ажилласан жилийн нэмэгдлийн зөрүүгийн хувьд 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цалингийн 20 хувиар тооцоход сард 100,000 төгрөгийн нэмэгдэл тооцогдоно. Энэ нь 3,600,081 төгрөг болно. Орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Н/12 дугаартай тушаалаар олгогдсон. Энэ нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 4,500,000 төгрөг болно” гэж тайлбарласан.

Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд үндсэн цалингийн нэмэгдлийн зөрүү, ажилласан жилийн нэмэгдлийн зөрүү энэхүү нэхэмжлэлийн шаардлагад ороогүй байна. Иймд тус иргэний хэргийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх зохицуулалттай тул нэхэмжлэгчийн үндсэн цалингийн нэмэгдлийн зөрүү, ажилласан жилийн нэмэгдлийн зөрүү гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин албан тушаалын зэрэглэлийн дагуу цалин хөлс авах тухай шаардлагатай холбогдуулан “...үндсэн цалин 2,600,000 төгрөг байхад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар 1,900,000 төгрөгөөр цалинжуулсан хэмээн тайлбарлах боловч энэхүү цалинг тогтоосон “Т ”ны Төв аймаг салбарын захирлын тушаал болон тушаалын холбогдох заалттай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад орсон урамшуулал болон орон нутгийн нэмэгдлээс нэхэмжлэгч Р.Г ын ажилд эгүүлэн тогтоогдсон шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс түүний ажлаас чөлөөлөгдсөн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны урамшуулалт цалин болон орон нутгийн нэмэгдлийг гаргуулах нь үндэслэлтэй байна. Үүнийг тооцвол:

2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Н/06 дугаартай тушаалаар 1,040,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Н/14 дугаартай тушаалаар 1,300,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Н/20 дугаартай тушаалаар 1,300,000 төгрөг,

2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Н/02 дугаартай тушаалаар 1,040,000 төгрөг,

2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Н/09 дугаартай тушаалаар 780,000 төгрөг, нийт 5,880,000 төгрөгийн урамшуулал цалинг гаргуулах нь зүйтэй.

Мөн “Т ” 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Н/12 дугаартай “орон нутгийн нэмэгдлийн хэмжээ батлах тухай” тушаалаар /1-р хх-ийн 212/ орон нутгийн салбар, аймгийн төвд ажилтанд үндсэн цалингийн 10 хувиар тооцож олгохоор шийдвэрлэсэн байх ба энэхүү тушаалаар ажилтнуудад урамшуулал олгогдсон эсэх дээр хариуцагч тал маргаагүй, мөн урамшуулал олгогдсон гэдгийг үгүйсгээгүй болно.

Орон нутгийн нэмэгдлийг тооцоход 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 4,500,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Иймд “Т ” ХК-ний Төв аймаг салбараас урамшуулал цалин болон орон нутгийн нэмэгдэл нийт 10,380,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Г ад олгож шийдвэрлэв.

Тодруулбал, 2024-2025 онд “Т ” ХК-аас ажилчдад орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн урамшуулалыг ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдуулан үндсэн цалингийн 50 хувиар бодож олгохоор шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч Р.Г ыг дээрх хугацаанд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй нь хариуцагч байгууллагаас шалтгаалсан байх тул орон нутгийн нэмэгдэл болон урамшуулалыг нэхэмжлэгч Р.Г ад олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6.4. Хавсарч ажиллаж байсан ажлыг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь “...ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөхөөс өмнө Авилгатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ын ажлыг гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/338 дугаартай тушаалаар хавсран гүйцэтгэж байсан ба тус тушаалыг өнөөдрийн байдлаар хүчингүй болгосон ямар ч  шийдвэр, тушаал байхгүй боловч 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилд эгүүлэн томилохдоо гүйцэтгэх захирлын тушаалаар уг ажлыг хүлээлгэн өгөөгүй тул уг хавсарч ажиллаж байсан ажлыг сэргээлгэнэ” хэмээн нэхэмжлэлийн дараагийн шаардлага гаргасан.

Гэвч нэхэмжлэгч Р.Г нь шүүх хуралдаан дээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

Харин тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ хэмээн шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон хугацаа болох 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ын ажлыг хавсран ажиллах ёстой байсан тул энэ хугацааны цалинг гаргуулна гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч тэрээр энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зохицуулалттай.

6.5. 2021 оны ажилтны хөнгөлөлт, тусламжийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь “Т ”ны захирлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Н/05 дугаартай “Ажилтнуудад дэмжлэг, тусламж олгох тухай” тушаалаар 650,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Н/14 дугаартай “Ажилтнуудад дэмжлэг, тусламж олгох тухай” тушаалаар 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний дэмжлэг, тусламж буюу 1 сарын хөдөлмөрийн хөлс 1,743,456 төгрөг, нийт 2,393,456 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Энэхүү маргааныг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай шийдвэр /1-р хх-ийн 14/-т “...нэхэмжлэгч Р.Г ын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Р.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилтанд олгосон хөнгөлөлт, тусламжид нийт 2,393,464 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тухайн асуудлаар 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрээр дээрх мөнгийг Р.Г ад олгохоор шийдвэрлэсэн байх тул шүүх тухайн асуудлаар дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно” гэж шийдвэрлэжээ.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай магадлалаар /1-р хх-ийн 43/ хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Нэхэмжлэгч Р.Г ын шүүхэд гаргасан дэмжлэг, тусламж 2,393,456 төгрөгийг өмнө хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч тэрээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.6. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Р.Г нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан “Т ” ХК-ний Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд “Т ”ны Төв аймаг салбарын захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/112 дугаартай тушаалаар Р.Г ыг тус ажилд томилсон байна.

Гэвч нэхэмжлэгч Р.Г нь “...тушаал гарсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр надад менежерийн ажлыг хүлээлгэн өгсөн боловч үдээс хойш уг ажлыг буцааж хүлээн авсан, надад ажлын эрх нээж өгөөгүй тул миний бие ажиллах боломжгүй болсон...” гэж, хариуцагч тал “...Р.Г нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажиллаад дахин ажилд ирээгүй, ажлаа тасалсан...” гэж тус тус мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан “Ажил хүлээлцсэн акт” /1-р хх-ийн 245/-аар 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Т ” ХК-ний Төв аймаг салбарын тооцооны төвийн ерөнхий нягтлан бодогч Д.Амаржаргал болон салбарын захирал С.Ариунболд нар нь Р.Г ад менежерийн ажлыг хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн баримт дээр тус тус гарын үсэг зурж тамга дарсан байна. Мөн өдрөө дээрх албан тушаалтанууд нэхэмжлэгч Р.Г аас менежерийн ажлыг буцаан хүлээн авч, ажил хүлээлцсэн баримт дээр мөн гарын үсэг зурж, тамга  дарсан байна /2-р хх-227-228/.

Иймд дээрх ажил хүлээлцсэн акт болон хэрэгт авагдсан “Т ” Төв аймаг салбарын захирлын зөвлөлийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаартай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-ийн 135-140/-аар нэхэмжлэгч Р.Г ын ажлыг хүлээн авч, түүнийг ажиллах нөхцлөөр хангаагүй болох нь нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Р.Г нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажиллаад дахин ажилд ирээгүй, ажлаа тасалсан...” гэх тайлбарыг нотолсон баримтыг тэрээр шүүхэд ирүүлээгүй байна. Шүүхэд хариуцагч тал Р.Г ын ажилд ирээгүйг нотлохоор 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойших ирцийн мэдээллийг “Т ”ны Хүний нөөцийн мэдээллийн сангаас хэвлэн ирүүлсэн /2-р хх-ийн 238/ боловч нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажилд очоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй.

Өөрөөр хэлбэл “Т ” ХК-ний Төв аймаг салбар нь нэхэмжлэгч Р.Г ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй ч ажилтанг ажиллах нөхцлөөр хангаагүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнтэй нэгэн адил үзнэ.

Иймд “Т ” ХК-ний Төв аймаг салбараас нэхэмжлэгч Р.Г ын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх нийт 163 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, 1 өдрийн цалинг 128,233 төгрөгөөр тооцоход 20,901,979 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т ” ХК-ний Төв аймаг салбарт даалгав.

6.7. “Т ” ХК-ний Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.Алтанчимэг, иргэн С.Мөнх-Ундрал нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй “ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагын тухайд:

2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр захиалагч талыг төлөөлөн “Т ” ХК-ний Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.Алтанчимэг, гүйцэтгэгч талыг төлөөлөн С.Мөнх-Ундрал  нар “Ажил гүйцэтгэх гэрээ” /2-р хх-ийн 131-134/ байгуулан өөрийн материалаар труба дулаалга хаалт хийлгүүлэхээр 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус ажлыг 1,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. Тус гэрээний үүргийг аль аль тал нь биелүүлсэн мөн гэрээ дуусгавар болсон талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлээ тайлбарлахдаа “...гэрээг “Т ”ны гэрээ хянах, байгуулах, дүгнэх журамд заасан “Бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны журам”-ын хавсралтаар гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан загвар гэрээгээр хийх ёстой байсан. Журамд зааснаар төсөвт тусгагдаагүй бүх төрлийн гэрээг байгуулах тохиолдолд холбогдох журмын дагуу зөвшөөрөл авч тус гэрээг гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулж, дугаар авдаг. Уг шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд энэхүү хүчин төгөлдөр бус гэрээгээр миний нэр төрд халдаад зогсохгүй ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох, эдлэх эрх болон эдийн засгийн эрх чөлөөнд маань халдаад байна” хэмээнд тайлбарлалаа.

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлтэй холбогдуулан нэхэмжлэлийг тухайн гэрээг байгуулсан этгээд эсвэл гуравдагч этгээд гэрээ байгуулсан талын оршин суугаа газрын шүүхэд гаргана. Тодруулбал гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тус гэрээг байгуулсан талууд болох “Т ” ХК болон С.Мөнх-Ундрал  нар нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар сонирхогч этгээд зөвхөн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсны дараа тухайн хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардлага гаргаж болохоор хуульчилсан байна.

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар  2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр захиалагч талыг төлөөлөн “Т ” ХК-ний Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.Алтанчимэг, гүйцэтгэгч талыг төлөөлөн С.Мөнх-Ундрал  нарын хооронд байгуулагдсан  “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Г ын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 26,031,299 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 20,901,979 төгрөг, нийт 46,933,278 төгрөгийг хариуцагч “Т ” ХК-ийн Төв аймаг салбараас гаргуулан нэхэмжлэгч Р.Г ад олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Р.Г ын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны урамшуулал 5,880,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 4,500,000 төгрөг, нийт 10,380,000 төгрөгийг хариуцагч “Т ” ХК-ийн Төв аймаг салбараас гаргуулан нэхэмжлэгч Р.Г ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Р.Г ын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Т ” ХК-ийн Төв аймаг салбарт даалгаж, нэхэмжлэгч Р.Г нь өмнө хавсарч ажиллаж байсан Авилгатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ын ажлыг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Р.Г ын шүүхэд гаргасан дэмжлэг, тусламж 2,393,456 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр захиалагч талыг төлөөлөн “Т ” ХК-ний Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.Алтанчимэг, гүйцэтгэгч талыг төлөөлөн С.Мөнх-Ундрал  нарын хооронд байгуулагдсан  “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож  тус тус шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Р.Г ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 832,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т ” ХК Төв аймаг салбараас  57,313,278 төгрөг /46,933,278+10,380,000=57,313,278/-т ногдох улсын тэмдэгтийн хураамж 514,716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Г ад олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “Т ” ХК-ийн Төв аймаг салбараас нэхэмжлэгч Р.Г ын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нийт 46,933,278 /дөчин зургаан сая есөн зуун гучин гурван мянга хоёр зуун далан найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Г ад олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Р.Г ын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны урамшуулал болон орон нутгийн нэмэгдэл нийт 10,380,000 /арван сая гурван зуун наян мянга/ төгрөгийг хариуцагч “Т ” ХК-ийн Төв аймаг салбараас гаргуулан нэхэмжлэгч Р.Г ад олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Р.Г ын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Т ” ХК-ийн Төв аймаг салбарт даалгасугай.

4. Нэхэмжлэгч Р.Г нь өмнө хавсарч ажиллаж байсан Авилгатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ын ажлыг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нэхэмжлэгч Р.Г ын шүүхэд гаргасан дэмжлэг, тусламж 2,393,456 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “Т ” ХК-ний Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.Алтанчимэг, иргэн С.Мөнх-Ундрал нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Р.Г ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 832,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т ” ХК Төв аймаг салбараас  улсын тэмдэгтийн хураамж 514,716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Г ад олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.Марина