| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0187/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/205 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/205
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаа ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай**************
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2014 оны 04 дүгээр сарын 21-нээс 2018 оны 04 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ******* багийн нутаг дэвсгэр 20/7 дугаар байрны гадна байх авто машины зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн ******* өмчлөлийн ******* улсыън дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн баруун,зүүн талд байрлах 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 870.000 / Найман зуун далан мянга / төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2014 оны 04 дүгээр сарын 21-нээс 2018 оны 04 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн******* дугаар багийн нутаг дэвсгэр 20/7 дугаар байрны гадна байх авто машины зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн ******* өмчлөлийн******* улсын дугаартай
тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 870.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11-12 цагийн орчим Улаанбаатар хот руу явах гээд гарч ирээд машиндаа суух гэтэл машины 2 талын толийг сууриар нь хугалаад аваад явчихсан, холболтын утас кабелиуд нь тасарч ил гарсан байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан, авто машиныхаа толийг хүлээн авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Гэрч******* … танихгүй эрэгтэй хүн ирээд машины толь авах уу гээд надаас асуусан. Тэгэхээр нь би ямар толь гэсэн чинь барьж явсан торон дотроосоо том толь 2 ширхэгийг үзүүлээд 20,000 төгрөгөөр авчих гээд байхаар нь би авсан... халамцуу эрэгтэй хүн байсан. 40 орчим насны цэнхэр алаг өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, цэнхэр өнгийн ул нь цагаан Nike эмблемтэй пүүзтэй, бараан өнгийн саравчтай NY гэсэн үсэгтэй малгайтай хүн байсан... Санал гомдол байхгүй 20,000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,
Хулгайд алдагдсан эд хөрөнгийг хураан авч иргэн ******* хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, гэрэл зураг /хавтаст хэргийн 17-21-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 22-25-р хуудас/
Шүүгдэгч ******* хулгайн үйлдлийн улмаас иргэн ******* учирсан хохирлыг тодорхойлсон “******* ” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36-р хуудас/ болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч******* нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч орлого боломжгүй, прокурор нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын саналын хүрээнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
******* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД