| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00628/И |
| Дугаар | 315/ШШ2026/00088 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2026/00088
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1988-1990 оны 5 сарын 26-ны өдрийг хүртэл аав, ээжийн хамтаар ******* бригадад мал маллаж байгаад, хүнтэй сууж, 1990 оны 05 сарын 26-ны өдрөөс эхлэн Баяндэлгэр сумын төв бригадад малчнаар томилогдон 1993 оныг дуустал ажилласан. Одоо би 58 настай, тэтгэвэрт орох нас болсон. Намайг дээрх ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн. Иймд 1991.04.27-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1990.05.26-ны өдрийн ажилд томилох тушаал, болон бусад холбогдох нотлох баримтыг үндэслэн намайг 1990-1993 оныг дуустал ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан *******, нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1990.05.26-ны өдрийн 30 дугаар тушаал, уг тушаалын хавсралт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1990 оноос 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь 1990 оны 06 дугаар 15-ны өдрөөс 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар тодорхойлолт,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1990.05.26-ны өдрийн 30 дугаар тушаал, уг тушаалын хавсралт,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс д 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
гэрч *******ийн шүүхэд өгсөн “ бид хоёр нэг сургуульд хамт сурч байсан. ******* нь ах нартайгаа хөдөө байдаг байсан. Би 1994 он хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд амьдарч байсан. ******* нь Сүхбаатар аймгийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан. 1991-1994 онуудад бид хоёр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд хамт ажиллаж байсан. ******* нь С,, гэх газраар нутагладаг байсан. Тухайн үед хонин суурь маллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас *******гийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ” гэх мэдүүлэг,
гэрчийн “ ******* нь 1990-1993 онуудад Сүхбаатар аймгийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан. Бид хамт нэг нутаг усанд буюу Баян бригадад амьдарч байсан учраас *******гийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. ******* нь хонин суурь маллаж байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1990.05.26-ны өдрийн 30 дугаар тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралтаарг 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “гэр бүл болсон учир Баян бригадын малчнаас чөлөөлж, Төв бригадад үхэрчнээр” томилсон байна.
Харин Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс д 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийг үндэслэвэл, уг дэвтэрт тэмдэглэгдсэн Дорж овогтой Баярмаа гэх нэр, төрсөн огноо нь нэхэмжлэгчийн Иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирох бөгөөд мөн дэвтэрт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1990.05.26-ны өдрийн 30 дугаар тушаал нөхөн тэмдэглэгдсэн, тухайн байгууллагын тамгаар баталгаажсан байх тул энэ Хөдөлмөрийн дэвтрийг түүнийх гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Уг Хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээрт “ 1992, 1993, 1994 онуудад авч байсан цалингийн жагсаалт” гэсэн мэдээлэл бичигдэж, тухайн байгууллагын тамга, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан байна.
Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргасанд / Паспортын дугаар ,/ ЭОТ ББХК-иас 1994.01.14-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд түүнийг 1990.05.26-ны өдрийн 30 дугаар тушаалаар тус нэгдэлд малчнаар томилогдон, 1995.01.01-нийг хүртэл ажиллаж байсныг тэмдэглэж, уг дэврийг хаасан нь тус тус тусгагджээ.
6. Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч******* 1990 оны 06 дугаар 15-ны өдрөөс 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдох тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* 1990 оны 06 дугаар 15-ны өдрөөс 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН