| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0198/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/211 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/211
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо группт байгаа, ам бүл 2, хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч******* нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн ******* томилолтоор ажиллаж үйл ажиллагаатай нь танилцаж явсан эмч ******* миний хүүхдийг халамжид хамруулахгүй хассан гэж хэл амаар доромжлон улмаар үсдэж унагаан толгойн тус газарт нь 4 удаа, хэвлийн тус газарт нь 3-4 өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн******* толгой, хэвлийн тус газарт нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн их эмч Баярмаагийн хамтаар ажлын өрөөнүүдтэй танилцаад нэгдүгээр давхарт алхаж байсан чинь тус сумын ******* багийн иргэн гэх ******* гэж эмэгтэй хажуугаас гарч ирээд үснээс зулгааж доош дарж байгаад миний бөөр элэг рүү өшиглөсөн... Тэр хүний хүүхэд нь байнгын асаргааны халамж авдаг байсан юм байна лээ. Тэгээд саяхан комисс гараад ******* хүүхдийн өвчний жагсаалт асаргаанд байхгүй болоод хасагдсан. Тэрнээс болж намайг хассан юм шиг өс санаж миний эрх чөлөөнд халдсан гэж бодож байна... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хүлээн авахын өрөөнд хүмүүс хашгирах чимээ гараад байхаар нь очсон чинь тус сумын ******* багийн зургаан байр гэх газарт амьдардаг ******* гэгч нь******* гээд эмчийн үснээс зулгаагаад доош дарчихсан байхаар нь би очоод салгасан чинь намайг хэл амаар доромжлоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ******* гэж эмэгтэй гарч ирээд манай хүүхдийг чи асаргаанаас хассан гээд******* эмчийн үснээс зулгаагаад доош нь дараад нүүр лүү нь цохиод, хөл рүү нь өшиглөөд цохисон чинь******* эмч дундуур нь ороод салгах гэсэн чинь дийлэлгүй би бас салгаж чадахгүй ойролцоогоор 4 минут орчим орилж хашгираад байж байсан чинь цаанаас мэс заслын эмч ******* ирж салгаад удаагүй цагдаа ирээд ******* аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:. “.. ******* гэж эмэгтэй гарч ирээд манай хүүхдийг чи асаргаанаас хассан гээд Баттөгс эмчийг түлхээд дайраад, үснээс нь зулгаагаад доош нь дарсан байхдаа хөл рүү нь өшиглөөд, нүүр рүү нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 488 дугаартай “...ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23/ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
******* холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба мөн хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгч орлого боломжгүй, прокурор нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын саналын хүрээнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* оршин суудаг газрыг харгалзан түүнийг Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь Тохижилт, үйлчилгээний хэсэгт ажиллуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
******* холбогдох хэргийг хялбашуулсан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар ******* үйлчилгээний хэсэгт өдөрт 4-өөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД