Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2026/00022

 

 

 

 

 

2025 12 23 317/ШШ2026/00022

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Х ХК,

Хариуцагч:  О,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 10,334,251.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Ц.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,334,251.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 8,300,000 төгрөгийн малчны зээл авч малын А дансанд бүртгэлтэй бүх малыг барьцаалан зээл авсан. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 168 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул банкны санаачилгаар зээлийг гэрээг цуцалж, 10,334,251.22 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

3. Хариуцагч Ц.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 10,334,251.22 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2026 оны 01 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 7,834,251.22 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ХХК-иас Г.Наранбаатарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 180,298 төгрөг төлсөн баримтыг, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 01 сарын 15-ны өдрийн ЗГ/202454431240 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 01 сарын 15-ны өдрийн БГХ/202454431240 дугаартай барьцааны гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулга, зээл хүсэгчийн анкет, Ц.Оюун-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн бүртгэлийн картыг харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ц.О нь 2024 оны 01 сарын 15-ны өдрийн ЗГ/202454431240 дугаартай зээлийн гэрээг ХХК-тай байгуулан 10,334,251.22 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Ц.Од холбогдуулан 10,334,251.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,334,251.22 төгрөгийг 2026 оны 01 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 7,834,251.22 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,334,251.22 төгрөгийг 2026 оны 01 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 7,834,251.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,298 төгрөгийн тал хувь 26,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 90,149 төгрөгийг, хариуцагч Ц.Оээс 90,149 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,334,251.22 төгрөгийг 2026 оны 01 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 7,834,251.22 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,298 төгрөгийн тал хувь 26,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 90,149 төгрөгийг, хариуцагч Ц.Оээс 90,149 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА