| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0199/Э |
| Дугаар | 2018/ ШЦТ/212 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2018/ ШЦТ/212
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч ******* гнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818003870229 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,******* уурхайд автын засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* баг, Х******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б*******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Д******* ”-нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр******* зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, хүзүү, зүүн бугалга, нурууны зүүн тал, баруун шилбэ, дээд уруулын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн ******* ”-нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “... ******* гэнэт уурлаад миний нүүр рүү гараа атгаж байгаад их олон удаа цохисон, би хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Дараа нь үсдэж байгаад машины салон мөргүүлсэн. Тэр үед ******* хоёр ирж салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р дүгээр хуудас/
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “... Чинзориг Баяржаргалын******* нүүр рүү нэг удаа цохиод машины салон мөргүүлсэн, тэгэхээр нь би дундуур нь орж салгаад ******* аваад машинаас буух гэтэл ******* би эхнэртэйгээ өөрөө учраа олно гээд намайг машинаас буу гээд буулгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,
Гэрч******* мөрдөн байцаалтад өгсөн: “... ******* зодоод эхэлсэн, тэгэхээр нь би салгах гээд дийлэхгүй болохоор нь би ******* дуудаад оронд нь ажил дээр сууж байхад ******* 20 орчим минутын дараа орж ирээд тэр 2 явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “... ******* биед тарх и доргилт, нүүр, хүзүү, зүүн бугалга, нурууны зүүн тал, баруун шилбэ дээд уруулын цус хуралт тогтоогдлоо. Уг гэмтэл нь ГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх 520 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 18-р хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би ******* нүүр рү ү нь нэг удаа цохиод хоёр удаа алгадаад урдаас тийчигнээд байхаар нь машины салон руу дарсан, цаашаа хөтөлж яваад хөтөл хороолол руу салдаг шороон зам дээр машинаас үсэрч буух гээд байхаар нь би ******* нүүр лүү хоёроос гурван удаа цохисон. Гэм буруугаа ойлгосон” гэх мэдүүлэг, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
******* холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба мөн хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч орлого боломжтой, прокурор торгох ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД