| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/11535/И |
| Дугаар | 191/ШШ2025/09717 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/09717
2025 11 11 191/ШШ2025/09717
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ............. өөрийн байранд байрлах, К ХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух, Ү овогт О.М /РД:00000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,568,456 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ХК-ийн хууль, эрх зүйн газрын захирал Х.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...О.М нь 2024.05.30-ны өдөр №MN310030003095016386 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 15,876,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 1,569,185 төгрөг, үндсэн хүүнд 1,887,049 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,493 төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 09 дүгээр сараас хойш төлөөгүй байна. О.М-ийн 2024.05.30-ны өдрийн №MN310030003095016386 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 15,240,815 төгрөг, зээлийн хүү 2,223,891 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,751 төгрөг, нийт 17,568,456 төгрөг байна.
Иймд О.М-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,568,456 төгрөг гаргуулж, К-ийг хохиролгүй болгуулж өгнө үү.... гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Миний бие О.М нь К ХК-тай зээлийн гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Энэ тал дээр маргаан байхгүй. Одоо зээлийн үлдэгдэл болох 17,568,456 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025.11.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2025.12.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.01.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.03.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.05.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.07.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.08.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.09.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.10.31-ний өдөр 1,464,038 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч О.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,568,456 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь 17,568,456 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025.11.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2025.12.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.01.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.03.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.05.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.07.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.08.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.09.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.10.31-ний өдөр 1,464,038 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
К ХК-аас 2025.10.14-ний өдөр А.Т, О.М, Э.З, М.Г нарт 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 05/2254 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нь хариуцагчтай дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч О.М-с тэмдэгтийн хураамжид 122,896 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 122,896 төгрөгийг тус тус гаргуулж, К ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.10.10-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,792 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч О.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,568,456 төгрөг гаргуулах тухай К ХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагч нь 17,568,456 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025.11.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2025.12.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.01.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.03.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.05.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.07.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.08.31-ний өдөр 1,464,038 төгрөг, 2026.09.30-ны өдөр 1,464,038 төгрөг, 2026.10.31-ний өдөр 1,464,038 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.М-с тэмдэгтийн хураамжид 122,896 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 122,896 төгрөгийг тус тус гаргуулж, К ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.10.10-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,792 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА