2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/09874

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 13 191/ШШ2025/09874

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ............... тоот хаягт байрлах, Б ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............ тоот хаягт оршин суух, Б овогт С.Г /РД:00000000/,

 

Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух, Б овогт Э.Н /РД:00000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 56,523,075.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б ХХК нь 2023.12.22-ны өдөр ЗГ/150231222001 тоот Зээлийн гэрээгээр С.Г, Э.Н нартай 100,000,000 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023.12.22-ны өдрийн Ф/150231222001-1 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци)-г байгуулан ......... улсын дугаартай, Toyota Land Cruiser-J200 маркийн, .............. арлын дугаартай автомашины өмчлөлийг шилжүүлэн авсан байдаг. Манай компани нь зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг зээлдэгчийн хүсэлтийн дагуу хүлээн авагч С.Г-ийн Төрийн банк дахь 330000865062 тоот дансанд шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчин 237 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2025.09.17-ны өдөр хүртэл 96,808,200 төгрөгийн төлөлтийг хийж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.7-д ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 3 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 30 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.1, 6.2 дахь хэсэгт заасан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байна.

Манай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр шаардлага тавьсан боловч эргэн төлөлтийн тал дээр хэвийн болгох хэмжээнд үр дүн гарахгүй байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир дангаар цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй.

Зээлдэгч нар нь 2025.10.15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 54,693,022.66 төгрөг, хүүний төлбөр 1,611,121.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218,930.83 төгрөг, нийт 56,523,075.06 төгрөгийн төлбөртэй байна.

Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 56,523,075.06 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Г, Э.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 56,523,075.06 төгрөгийг гаргуулах хэрэгт талууд дараах байдлаар эвлэрэв. 2025.11.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.02.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 7,215,075.06 төгрөгөөр тус тус бүрэн төлж дуусгахаар тохиролцов... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч С.Г, Э.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56,523,075.06 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, хариуцагч С.Г, Э.Н нар нь зээлийн гэрээний үүрэг 56,523,075.06 төгрөгийг 2025.11.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.02.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 7,215,075.06 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Б ХХК-иас 2025.10.15-ны өдөр М.М, Ц.М нарт 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 25/466 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Ц.М нь хариуцагч нартай дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч С.Г, Э.Н нараас тэмдэгтийн хураамжид 220,300 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 220,300 төгрөгийг тус тус гаргуулж, Б ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.10.15-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 440,600 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч С.Г, Э.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 56,523,075.06 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагч С.Г, Э.Н нар нь зээлийн гэрээний үүрэг 56,523,075.06 төгрөгийг 2025.11.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.02.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 7,218,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 7,215,075.06 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Г, Э.Н нараас тэмдэгтийн хураамжид 220,300 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 220,300 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.10.15-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 440,600 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА