| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0200/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/213 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/213
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818002130213 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* аймагт төрсөн. 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* засварчин ажилтай, ам бүл 3, ах эгч нарын хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай *******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс энд Би” бааранд******* цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс энд Би” бааранд******* цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны 2-р нугалагч шөрмөсний бүрэн тасрал, алганы шарх, мэс заслын аргаар мэдрэл шөрмөс залгасан байдал, дээд уруулын салстын язрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
ХохирогЧ ******* мөрдөн байцаалтад өгсөн: "... тухайн үед ******* нь намайг нүүр рүү 2 удаа цохиод газар унагаагаад миний дээр гарч суухад ******* нь салгах гэхэд ******* нь салж өгөхгүй байхаар нь миний нүүрэн дээо гутлаараа жийж байгаад татсан тэр үед тэнд байсан хүмүүс ч бас тал талаас нь татаад босгосон юм. Би тухайн үед миний толгой өвдөөд байсан учир толгой гэмтсэн байж магадгүй гээд Улаанбаатар хотод Ачтан гээд эмнэлэгт тархины томографикийн зураг авахуулахад миний толгойд ямар нэгэн гэмтэл бол байхгүй, зүгээр байна гэсэн хариу өгсөн. ******* нүүр рүүгээ цохиулснаас болж газар унасан бөгөөд би тухайн үед бүжгийн талбай дээр шилтэй пиво барьчихсан бүжиглэж байсан тул ******* цохиулж газар унахдаа тухайн пивоны шил нь хагарч миний зүүн гарын долоовор хурууны нугалавч шөрмөс тасарч, зүүн алга зүсэгдэж дээд уруул язарсан” гэх мэдүүлэг /ххавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би нөхөр ******* төрсөн эгч******* , түүний нөхөр******* төрсөн дүү ******* нарын хамт Эс энд Би баар руу орсон, ...бид 3 бүжиглээд зогсож байхад ******* надтай шүргэлцсэн, би тоогоогүй байж байгаад дараа нь ******* й шүргэлцээд ална шүү пизда минь дахиад ойртоод үзээрэй гэж хэлсэн. Тухайн үед ******* зүүн гартаа шилтэй пиво барьсан байхаар нь ямар нэгэн зүйл болж магадгүй гэж бодоод ******* хоёрын дундуур ороод зогсоод бүжиглэж байхад миний араас ******* хүчтэй түлхэхэд манай дүү ******* амайг өмөөрөөд ******* гараараа нэг удаа шууд цохиод авахад ******* хоёр зууралдаад ******* доор нь манай дүү дээр нь унаж харагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: "... эхнэртэйгээ бүжгийн талбай руу очиход манай эхнэрийн дүү ******* нэг залуутай зууралдчихсан үүд хавьцаа байхаар нь ******* татаад гадагшаа үүд рүү гараад “одоо чи яв, энэ залуучууд олуулаа байна” гэж хэлээд ******* баарны гадаа үлдээгээд би дотогшоо орох гэтэл манай эхнэр болон дүү хүргэн нар урдаас гараад ирсэн. Тэгээд би явах гэтэл******* гэгч залуу урдаас гарч ирээд танай дүү чинь миний гарыг зүсчихлээ, та нарыг явуулж чадахгүй гээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: ”...бид 3 бүжиглэж байхад ******* манай эхнэрийн цамцыг толгой дээгүүрээ эргүүлээд бүжиглэж байхад юу болсныг мэдээгүй ******* хоёр газар унасан ноцолдож байсан, ...гадагшаа гараад явах гэтэл ******* араас гарч ирээд та нарыг явуулахгүй миний гарыг ийм болсон байна гэж хэлэхээр нь гарыг нь хартал зүүн гараа атгасан байдалтай цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ”... ******* биед зүүн сарвууны 2-р нугалагч шөрмөсний бүрэн тасрал, алганы шарх, мэс заслын аргаар мэдрэл шөрмөс залгасан байдал, дээд уруулын салстын язрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн 370 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч******* нүүр рүү 2 удаа цохиод газар унахад тэр бас надаас зууралдаад хоёулаа газар унасан бөгөөд би түүний дээрээс унасан. Унахдаа гартаа барьсан пивоны шил хагарч байгаа нь надад сонсогдсон. Намайг******* дээр унахад араас ******* татаад салгах гэхэд зууралдаад салахгүй байхаар нь ******* нүүрэн дээр жийж байгаад намайг татаад босгоод үүд рүү авч явахад урдаас ******* ах ирээд намайг баарнаас гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
******* холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч******* нь мөрдөн байцаалтын шатанд “******* эмчилгээний зардал 2,000,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч орлого боломжтой, прокурор торгох ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД