| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/02652/И/Н |
| Дугаар | 191/ШШ2025/09940 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/09940
2025 11 14 191/ШШ2025/09940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. тоот хаягт байрлах, Х ХХК /РД:00000000/,
Нэхэмжлэгч: ............. тоот хаягт байрлах, Р ХК /РД:00000000
Нэхэмжлэгч: .......... байранд байрлах, А ХХК /РД:00000000/-иудын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ байранд байрлах, Х-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 612,901,991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Р ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П,
Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХХК, Р ХК, А ХХК-иуд нь хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд холбогдуулан 612,901,991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:
1.1....Х ХХК нь Барилга хот байгуулалтын яамны зарласан тендерт сонгон сан Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн ерөнхий гүйцэтгэгч ........... Монгол улс дахь төлөөлөгчийн газартай 20200426/1 тоот гэрээ, 20200426/2 тоот гэрээг байгуулан 2018 оноос эхлэн тухайн төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн. Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн бөгөөд 73,015.37 ам.долларын,
Р ХК нь Барилга хот байгуулалтын яамны зарласан тендерт сонгон шалгарсан Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн ерөнхий гүйцэтгэгч ............. Group Монгол улс дахь төлөөлөгчийн газартай 2019.08.30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн төсөлд шаардагдах бетон зуурмаг нийлүүлсэн. Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж бетон зуурмагаа нийлүүлсэн бөгөөд 81,209.98 ам.долларын,
А ХХК нь Барилга хот байгуулалтын яамны зарласан тендерт сонгон шалгарсан Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн ерөнхий гүйцэтгэгч .............. компанитай 2020.07.24-ний өдөр А/20-31 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр элс, дайрга, уулын чулуу зэргийг нийлүүлсэн. Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн бөгөөд одоо 22,507,84 ам.долларын тус тус авлагатай байгаа.
Тус төлбөрийг төсөл хариуцсан менежер 2021 оны 10 дугаар сард багтаан төлж барагдуулна гэсэн боловч тун удалгүй тухайн төслийн ерөнхий гүйцэтгэгч болох ............. компани нь ор сураггүй гэнэт алга болсноор ажлын төлбөрөө авч чадалгүй энэ олон жилийг өнгөрөөгөөд байна.
Бид тухайн төслийн захиалагч болох Барилга хот, байгуулалтын яаманд удаа дараа хандаж, ............ компанитай холбогдох гэж оролдсон боловч уг компани нь яаманд мөн хариу өгдөггүй бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны нарийн бичгийн даргын А1/158 тоот тогтоолоор яам болон ХБНГУ-ын ............. компанитай байгуулсан МОН3244/3245 олон улсын гэрээг 8 сар орчим ор сураггүй алга болсны эцэст цуцалсан талаар бидэнд мэдээлэл ирсэн.
ХБНГУ-ын ............ компани нь 2021 оны 12 дугаар сард төлбөрийн чадваргүй болсон бөгөөд ХБНГУ-ын Иргэний хуулийн дагуу шүүхэд төлбөрийн чадваргүй болсон мэдэгдлээ өгсөн талаарх албан бичиг хүргүүлсэн байсныг бидэнд 2022 оны 4 дүгээр сард мэдэгдсэн.
Тухайн төсөлд гүйцэтгэсэн ажил үйлчилгээ ханган нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоог хэн хэрхэн яаж барагдуулах талаар төслийн туслан гүйцэтгэгч нар хамтдаа Монгол улсын холбогдох эрх бүхий этгээдэд удаа дараа хандсан боловч үр дүн гаралгүйгээр өдийг хүрсэн.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж заасны дагуу төслийн ерөнхий гүйцэтгэгч ХБНГУ-ын компани нь ор сураггүй алга болсон, дампуурсан тул бид төслийн захиалагч болох Барилга хот, байгуулалтын яам /хуучин нэрээр/-ыг хариуцагчаар татаж байгаа.
Нэхэмжлэгч нарын зүгээс төслийн хүрээнд нийлүүлэх ёстой бараа материал, бетон зуурмаг, уг бүтээгдэхүүнээр бий болсон хөрөнгийг Барилга хот, байгуулалтын яам нь өөрийн эзэмшилд бүрэн хүлээн авч, ашиглаж байгаа атлаа үлдэгдэл төлбөрийг барагдуулахгүй байгаа нь яам үндэслэлгүй хөрөнгөжсөн явдал юм. 2022.06.22-ны өдрийн А/137 тоот Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ........... хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төсөлийн А1 багц буюу ......... хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэх ажлын гүйцэтгэгч ............. түншлэлтэй байгуулсан А1/158 тоот гэрээг цуцалсантай холбогдуулан төслийн талбай дахь ажил гүйцэтгэлийн хувь, тоо хэмжээг баталгаажуулах, хүлээн авах бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсэгт нэхэмжлэгч компани багтсан бөгөөд үүгээр манай компанийн дээрх төсөлд хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, дуусаагүй ажлыг .......... ХХК үргэлжлүүлэн дуусгасан нь манай бүтээгдэхүүнээр бий болсон хөрөнгийг хариуцагч байгууллага бодитоор хүлээн авсныг илтгэх юм.
Иргэний хуулийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, гэж зааснаар нэхэмжлэгч Х ХХК нь 252,414,134 төгрөг, Р ХК нь 282,610,730 төгрөг, А ХХК нь 77,877,127 төгрөгийг тус тус хариуцагч яамнаас шаардах эрхтэй гэж үзэж байна.
Мөн тус төслийн тендерийн баталгаа ...........-д байгаа бөгөөд буцааж олгогдоогүй тул тухайн тендерийн баталгаанаас тус төсөлд туслан гүйцэтгэгчээр ажилласан манай компанийн хохирлыг барагдуулах бүрэн боломжтой болно.
Иймд Х ХХК-ийн ажлын төлбөр болох 73,015.37 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн /2025.02.27/ Монгол банкны албан ханш болох 3,457 төгрөгөөр тооцон 252,414,134 төгрөгийг, Р ХХК-ийн ажлын төлбөр болох 81,209.98 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн /2025.03.26/ Монгол банкны албан ханш болох 3,480 төгрөгөөр тооцон 282,610,730 төгрөгийг, А ХХК-ийн ажлын төлбөр болох 22,507,84 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн /2025.03.10/ Монгол банкны албан ханш болох 3,460 төгрөгөөр тооцон 77,877,127 төгрөгийг тус тус хариуцагч Х-с гаргуулж, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү... гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг хуульчилсан байдаг. Энэхүү заалтын хүрээнд бид нэхэмжлэгч нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй, ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй. Мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан талуудын хүсэл зориг хоорондоо илэрхийлэгдэж ямар нэгэн тодорхой нөхцөл тохиролцоогүйтэй холбоотойгоор бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ... гэв.
3.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2025.03.20-ны өдөр 1,420,021 төгрөг тушаасан баримт /хх-ийн 4-5 х/,
-Улсын бүртгэлийн 00000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,
-Х ХХК-иас 2025.03.20-ын өдрийн 12/25 тоот албан бичгээр К.Ж-д олгосон итгэмжлэл /хх-ийн 7 х/,
-Өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-ийн 8, 133, 2-р хх-ийн 14 х/,
-20200426/1 дугаартай Туслан гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт /хх-ийн 9-43 х/,
-20200426/2 дугаартай Туслах гэрээ, түүний хавсралт /хх-ийн 44-58 х/,
-Х ХХК-ийн 2022.02.21-ний өдрийн 04/22 тоот албан бичиг /хх-ийн 59-60 х/,
-Х ХХК-ийн 2022.02.10-ны өдрийн 03/22 тоот албан бичиг /хх-ийн 61 х/,
-Х ХХК, Р ХК-иудын 2022.12.21-ний өдрийн 05/22 тоот алба бичиг /хх-ийн 62 х/,
-Б-ны 2022.05.17-ны өдрийн 8/2410 тоот албан бичиг /хх-ийн 63 х/,
-Б-ны 2022.07.06-ны өдрийн 8/3365 тоот албан бичиг /хх-ийн 64 х/,
-Х ХХК, Р ХК-иудын 2022.10.31-ний өдрийн 01/299 тоот алба бичиг /хх-ийн 65-66 х/,
-Х ХХК, Р ХК, А ХХК-иудын 2022.07.06-ны өдрийн 04/22, 2022.06.15-ны өдрийн 03/22, 2022.05.02-ны өдрийн 02/22, 2022.03.28-ны өдрийн 01/22 тоот албан бичгүүд /хх-ийн 67-72, 159-160 х/,
-Х ХХК-ийн 2022.02.17-ны өдрийн 04/22 тоот албан бичиг /хх-ийн 73-74 х/,
-2022.06.22-ны өдрийн А/137 тоот Б-ны Төрийн нарийн бичгийн даргын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 75-77 х/,
-Б-ны 2022.12.27-ны өдрийн 8/6104 тоот албан бичиг /хх-ийн 78 х/,
-Х ХХК-ийн 2023.06.23-ны өдрийн 33/23 тоот албан бичиг /хх-ийн 79-80, 82-83 х/,
-Х ХХК-ийн 2023.09.29-ний өдрийн 68/23 тоот албан бичиг /хх-ийн 81 х/,
-Х ХХК, Р ХК, А ХХК-иудын 2023.04.21-ний өдрийн 02/23 тоот албан бичиг /хх-ийн 84 х/,
-Х ХХК, Р ХК, А ХХК-иудын 2023.01.20-ны өдрийн албан бичгүүд /хх-ийн 85-88 х/,
-Х ХХК-ийн 2024.01.10-ны өдрийн 03/24 тоот албан бичиг /хх-ийн 89 х/,
-Х ХХК-ийн 2024.01.10-ны өдрийн 02/24 тоот албан бичиг /хх-ийн 90 х/,
-Х ХХК-ийн 2024.01.24-ний өдрийн 03/24 тоот албан бичиг /хх-ийн 91 х/,
-Х ХХК-ийн 2024.01.24-ний өдрийн 02/24 тоот албан бичиг /хх-ийн 92 х/,
-Х ХХК, Р ХК, А ХХК-иудын 2024.03.11-ний өдрийн 01/24 тоот албан бичиг /хх-ийн 93-94 х/,
-Төлбөрийн баримт /хх-ийн 95-96 х/,
-Улсын бүртгэлийн 9010001071 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 130 х/,
-Тэмдэгтийн хураамжид 2025.03.28-ны өдөр 1,571,005 төгрөг тушаасан баримт /хх-ийн 131 х/,
-Р ХК-иас 2025.03.17-ны өдрийн 01/058 тоот албан бичгээр К.Ж-д олгосон итгэмжлэл /хх-ийн 132 х/,
-2019.08.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, түүний орчуулга /хх-ийн 134-158 х/,
-Р ХК-ийн 2022.02.21-ний өдрийн 01/039 тоот албан бичиг /хх-ийн 161-162 х/,
-Р ХК-ийн 2024.12.06-ны өдрийн 01/357 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 163-166 х/,
-Р ХК-ийн 2022.08.24-ний өдрийн 01/212 тоот албан бичиг /хх-ийн 167 х/,
-Р ХК-ийн 2021.12.18-ны өдрийн 01/327 тоот албан бичиг /хх-ийн 168 х/,
-Р ХК-ийн 2019.11.08-ны өдрийн 01/395 тоот албан бичиг /хх-ийн 169-170 х/,
-Р ХК-ийн 2019.10.31-ний өдрийн 2/385, 2/384, 2/383 тоот албан бичгүүд /хх-ийн 171-173 х/,
-Р ХК-ийн 2019.10.02-ны өдрийн 2/340 тоот албан бичиг /хх-ийн 174 х/,
-Р ХК-ийн 2020.05.18-ны өдрийн 1/139 тоот албан бичиг /хх-ийн 175 х/,
-Р ХК-ийн 2020.06.12-ны өдрийн 1/173 тоот албан бичиг /хх-ийн 176 х/,
-Р ХК-ийн 2024.12.18-ны өдрийн 01/327 тоот албан бичиг /хх-ийн 177 х/,
-Р ХК-ийн 2021.01.29-ний өдрийн 01/36 тоот албан бичиг /хх-ийн 178 х/,
-Р ХК-ийн 2021.02.05-ны өдрийн 01/044 тоот албан бичиг /хх-ийн 179 х/,
-Р ХК-ийн 2019.05.25-ны өдрийн 1/307 тоот албан бичиг /хх-ийн 180 х/,
-Р ХК-ийн 2018.08.16-ны өдрийн 1/225 тоот албан бичиг, түүний орчуулга /хх-ийн 181-182 х/,
-Р ХК-ийн 2019.08.30-ны өдрийн 2/252 тоот албан бичиг, түүний орчуулга /хх-ийн 183-184 х/,
-Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын албан бичиг /хх-ийн 185 х/,
-Р ХК-ийн 2019.09.23-ны өдрийн 2/500 тоот албан бичиг /хх-ийн 186 х/,
-Р ХК-ийн 2019.11.07-ны өдрийн 1/393 тоот албан бичиг /хх-ийн 187 х/,
-Р ХК-ийн 2019.11.06-ны өдрийн 1/390 тоот албан бичиг /хх-ийн 188 х/,
-Р ХК-ийн 2019.09.04-ний өдрийн 1/260 тоот албан бичиг, түүний орчуулга /хх-ийн 189-190 х/,
-Р ХК-ийн 2019.09.04-ний өдрийн 1/264 тоот албан бичиг, түүний орчуулга /хх-ийн 191-192 х/,
-2021.01.05-ны өдрийн Тооцоо нийлсэн акт /хх-ийн 193 х/,
-Р ХК-иас 2025.11.06-ны өдрийн 01/377 тоот албан бичгээр С.П-д олгосон итгэмжлэл /3-р хх-ийн 172 х/,
-Улсын бүртгэлийн 1911009011 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /2-р хх-ийн 10 х/,
-А ХХК-ийн дүрэм /2-р хх-ийн 11-12 х/,
-Тэмдэгтийн хураамжид 2025.03.27-ны өдөр 547,330 төгрөг тушаасан баримт /2-р хх-ийн 13 х/,
-А ХХК-иас 2025.03.20-ны өдрийн 25/30 тоот албан бичгээр К.Ж-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 7 х/,
-2020.07.24-ний өдрийн А/20-31 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт /2-р хх-ийн 15-24 х/
-А ХХК-ийн 2022.02.21-ний өдрийн 22/19 тоот албан бичиг /2-р хх-ийн 25 х/,
-А ХХК-ийн 2022.01.14-ний өдрийн 22/06 тоот албан бичиг, түүний орчуулга /2-р хх-ийн 26-27 х/,
-Борлуулалтын дэлгэрэнгүй /2-р хх-ийн 28-29 х/,
-Зарлагын болон бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн баримт /2-р хх-ийн 30-104 х/,
-2021.01.05-ны өдрийн Тооцоо нийлсэн акт /2-р хх-ийн 127 х/,
-А ХХК-иас 2025.09.04-ний өдрийн 25/107 тоот албан бичгээр Л.А-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 164 х/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагч тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2025.04.08-ны өдрийн 01/1218 тоот албан бичгээр Г.Г-д олгосон итгэмжлэл /хх-ийн 100 х/,
-Хариу тайлбар /хх-ийн 104, 201, 2-р хх-ийн 116 х/,
-Д хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 Төслийн удирдах нэгжийн 2024.01.09-ний өдрийн 08 тоот албан бичиг /хх-ийн 105, 202, 2-р хх-ийн 142 х/,
-Д хотын бохир усны менежментийн МОН3244/3245 төслийн БХБЯ-нд хүлээлгэн өгсөн баримт бичгийн дотоод товъёог /хх-ийн 106, 203, 2-р хх-ийн 143 х/,
-Д хотын бохир усны менежментийн төсөл МОН3244/3245 Хууль зүйн дүгнэлт /хх-ийн 107-126, 204-227, 2-р хх-ийн 144-157 х/,
-2025.04.10-ны өдрийн 01/1248 тоот албан бичгээр Г.Г-д олгосон итгэмжлэл /хх-ийн 196 х/,
-2025.06.23-ны өдрийн 01/2453 тоот албан бичгээр Г.Г-д олгосон итгэмжлэл /хх-ийн 249-250 х/,
-2025.06.23-ны өдрийн 01/2454 тоот албан бичгээр Г.Г-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 1-2 х/,
-2025.06.23-ны өдрийн 01/2452 тоот албан бичгээр Г.Г-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 111-112 х/,
-2022.06.16-ны өдрийн 3/23 дугаартай Гэрээ цуцалсан тухай мэдэгдэл, түүний орчуулга /2-р хх-ийн 128-131 х/,
-Явц дундын төлбөрийн гэрчилгээ, түүний орчуулга /2-р хх-ийн 132-133 х/,
-А1/158 тоот гэрээг Цуцлах гэрээ, түүний орчуулга /2-р хх-ийн 134-139 х/,
-Б-ны 2021.11.30-ны өдрийн 3/4767 тоот албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 140-141 х/,
-2017.12.06-ны өдрийн 158 дугаартай гэрээ, түүний орчуулга /2-р хх-ийн 236-250, 3-р хх-ийн 1-170 х/ зэрэг баримтуудыг,
5.Зохигчийн хүсэлтээр тус шүүхийн 2025.09.19-ний өдрийн 191/ШЗ2025/38891 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 183-184 х/,
-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 185-191 х/,
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас ирүүлсэн баримтууд /2-р хх-ийн 192-220, 233-235 х/,
-Тус шүүхийн 2025.10.17-ны өдрийн 191/ШЗ2025/43585 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг /3-р хх-ийн 171 х/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэгч Х ХХК, Р ХК, А ХХК-иудын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х ХХК, Р ХК, А ХХК-иуд нь хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд холбогдуулан 612,901,991 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1.Нэхэмжлэгч Х ХХК нь Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станцын ажлыг гүйцэтгэхэд ерөнхий гүйцэтгэгч ..............-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газартай 20200426/1 тоот, 20200426/2 тоот туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд ажлыг хариуцагч буюу захиалагч хүлээн авсан.
Ерөнхий гүйцэтгэгч .............-ээс манай компани 73,015.37 ам.долларын авлагатай боловч уг компани нь ор сураггүй болсон. Мөн ажлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хүлээн авсан учраас 73,015.37 ам.доллар буюу 252,414,134 төгрөг /1 ам.доллар = 3,457 төгрөг/-ийг,
2.2.Нэхэмжлэгч Р ХХК нь Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станцын ажлыг гүйцэтгэхэд ерөнхий гүйцэтгэгч ................ group-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газартай 2019.08.30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тухайн төсөлд шаардагдах бетон зуурмагийг нийлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 81,209.98 ам.доллар буюу 282,610,730 төгрөг /1 ам.доллар = 3,480 төгрөг/-ийг,
2.3.Нэхэмжлэгч А ХХК нь Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станцын ажлыг гүйцэтгэхэд ерөнхий гүйцэтгэгч ................-тай 2020.07.24-ний өдөр Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухайн төсөлд шаардагдах элс, дайрга, уулын чулуу зэргийг нийлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 22,507.84 ам.доллар буюу 77,877,127 төгрөг /1 ам.доллар = 3,400 төгрөг/-ийг тус тус Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу тус тус буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
3.1. ...Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагчийн хувьд нэхэмжлэгч нарын өмнө хүлээсэн үүрэг байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Захиалагч буюу хуучнаар .............. буюу одоогийн .............. нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэх ажлыг 14,019,065.19 ам.доллароор гэрээ хүчинтэй болсон өдрөөс хойш 840 хоногийн хугацаанд барилгыг барьж гүйцэтгүүлэхээр 2017.12.06-ны өдөр А1/158 тоот гэрээг гүйцэтгэгч ...............-тай байгуулжээ. /3 хх-ийн 77-170 х/
Энэхүү гэрээг үндэслэн ............. group нь Х ХХК-тай 2017.12.11-ний өдөр 20200426/1 тоот Туслан гүйцэтгэх гэрээ, 2020.04.26-ны өдөр 20200426/2 тоот Туслах гэрээ-г, Р ХК-тай 2019.08.30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г, А ХХК-тай 2020.07.24-ний өдөр Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулсан байна. /1 хх-ийн 9-43, 44-57, 148-159 х, 2 хх-ийн 15-22 х/
Х ХХК нь 20200426/1, 20200426/2 тоот гэрээний дагуу Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станцын хашаа барих, AST, Аэротенкийн ажлуудыг хийх гүйцэтгэх,
Р ХК нь 2019.08.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станцын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бетон зуурмаг нийлүүлэх,
А ХХК нь 2020.07.24-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станцын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай дайрга, элс, уулын чулуу нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн бол төслийн ерөнхий гүйцэтгэгч ............ нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүргийг хүлээжээ.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно, 347.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж заасан.
Дээрх гэрээнүүдийн агуулгаас үзэхэд Х ХХК нь ...........-ийн хувьд туслан гүйцэтгэгч, Р ХК А ХХК-иудын харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн үүрэгтэй холбоотой харилцаанд хамаарна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд Х ХХК нь төслийн хашаа барих, AST, аэротанкийн ажлыг хийж гүйцэтгэж 73,015.37 ам.доллар, Р ХК нь бетон зуурмаг нийлүүлсэн 81,209.98 ам.доллар, А ХХК нь дайрга, элс, уулын чулуу нийлүүлсэн 22,507.84 ам.долларын үлдэгдэл төлбөрийг төслийн ерөнхий гүйцэтгэгч .......... төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, Дархан хотын бохир усны менежментийн төслийн МОН3244/3245 дугаартай хууль зүйн дүгнэлт, 2021.01.05-ны өдрийн Тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1 хх-ийн 107-118, 193, 214-218, 3 хх-ийн 146-156 х/
Гэвч төслийн ерөнхий гүйцэтгэгч ........... нь 2021.12.23-ны өдөр төлбөрийн чадваргүй болсон талаар албан бичгийг захиалагчид хүргүүлсэн байх ба улмаар талуудын байгуулсан 2017.12.06-ны өдрийн А1/158 тоот гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас гэрээ 2022.06.16-ны өдрөөр цуцлагдаж, ............-ын Төрийн нарийн бичгийн даргын 2022.06.22-ны өдрийн А/137 тоот Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тушаал гарч, Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэх ажлын талбай дахь барилга байгууламж, түүний дагалдах хэсгийг хүлээн авах ажлын хэсэг байгуулагдаж байжээ. /1 хх-ийн 121-122, 123 х/
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан бөгөөд захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчийн 2017.12.06-ны өдөр байгуулагдсан А1/158 тоот гэрээ нь 2022.06.16-ны өдөр цуцлагдсанаар ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан Х ХХК, Р ХК, А ХХК-иудын гэрээ дуусгавар болжээ.
Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүсдэг. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.
Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдгээрээ онцлогтой.
5.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтын бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн гэдэг нь хөрөнгийн эзэмшигч өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч сайн дураар нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар эзэмших эрхийг шилжүүлсэн байхыг, мөн буцаан шаардах гэдэг нь хөрөнгийг биет байдлаар эрхийн хамт шаардахыг хэлэх бөгөөд улмаар сайн дураараа буюу андуурч төлсөн төлбөр, эд хөрөнгийн хэмжээгээр нэг тал хөрөнгийн алдагдал хүлээсэн бол нөгөө тал хөрөнгөжсөн байхыг хэлдэг.
Өөрөөр хэлбэл ерөнхий гүйцэтгэгч ............ group-ийн Х ХХК-тай байгуулсан 2017.12.11-ний өдөр байгуулсан 20200426/1 тоот Туслан гүйцэтгэх гэрээ, 2020.04.26-ны өдөр байгуулсан 20200426/2 тоот Туслах гэрээ, Р ХК-тай 2019.08.30-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, А ХХК-тай 2020.07.24-ний өдөр байгуулсан Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-нүүдийн үүрэг цаашид хэрэгжээгүй учраас нэхэмжлэгч нар нь Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэх ажилд оруулсан хөрөнгөө шаардах эрхтэй байна.
Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэх ажилд Х ХХК нь 73,015.37 ам.доллар /1 ам.доллар = 3,457 төгрөг/ буюу 252,414,134 төгрөг, Р ХК нь 81,209.98 ам.доллар /1 ам.доллар = 3,480 төгрөг/ буюу 282,610,730 төгрөг, А ХХК нь 22,507.84 ам.доллар /1 ам.доллар = 3,460 төгрөг/ буюу 77,877,127 төгрөгийн хэмжээгээр тус тус хөрөнгийн алдагдал хүлээсэн гэж тодорхойлж байгааг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцалснаар нэхэмжлэгч нарын оруулсан хөрөнгөөр хөрөнгөжсөн гэж үзэх үндэстэй.
Тодруулбал, Д хотын бохир усны менежментийн төслийн МОН3244/3245 дугаартай хууль зүйн дүгнэлтээр Х ХХК нь хашааны төлбөр 15,223.45 ам.доллар, алданги 1,522.35 ам.доллар, AST-ын үлдэгдэл төлбөр 29,585.69 ам.доллар, алданги 24,319,5 ам.доллар, Аэротанкийн үлдэгдэл төлбөр 1,467.61 ам.доллар, алданги 27,485.10 ам.доллар, Р ХК нь бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 81,209.98 ам.доллар, алданги 40,604.99 ам.доллар, А ХХК нь 64,237,374 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж тодорхойлж байжээ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, уг гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байгаа тохиолдолд алдангийн тохиролцоо хамаарахгүй. Нэгэнт ерөнхий гүйцэтгэгчийн захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 355.1-д зааснаар нэхэмжлэгч нарын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дуусгавар болсноор Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, уг гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байгаа тохиолдолд алдангийн тохиролцоо хамаарахгүй ба алданги шаардах эрхгүй. Х ХХК-ийн хашааны төлбөр 15,223.45 ам.доллар төлөгдсөн байгаа учраас энэ төлбөр болон алданги 1,522.35 ам.доллар, AST-ын алданги 24,319,5 ам.доллар, Аэротанкийн алданги 27,485.10 ам.доллар, Р ХК нь бетон зуурмагийн алданги 40,604.99 ам.долларыг тус тус хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Харин 2017.12.06-ны өдрийн А1/158 тоот гэрээний 42 дугаар зүйлийн 42.1.2.d (ii)-д гүйцэтгэгч хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд, гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн байгууламж болон үйлдвэрт хамаарах гүйцэтгэгчийн бүх эрх, үр шим, эрхийг захиалагчид шилжүүлнэ. Хэрэв захиалагч шаардсан тохиолдолд гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний бүх эрх, эзэмших, үр шимийг шилжүүлэх үүрэгтэй гэж,
42.1.3.с-д Туслан гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай түүний дотор төлбөр хийхгүй болсонтой холбоотойгоор гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид төлөх ёстой аливаа төлбөрийг захиалагч гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба үндсэн гэрээ цуцлагдсанаар захиалагчид ажлын бүх эрх, эзэмших, үр шим шилжсэн болох нь 2023.12.22-ны өдрийн 24/2023-0 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ээр тогтоогдсон тул хариуцагчаас Х ХХК-д AST-ын үлдэгдэл төлбөр 29,585.69 ам.доллар, Аэротанкийн үлдэгдэл төлбөр 1,467.61 ам.доллар буюу нийт 31,057.3 ам.доллар, Р ХК-д 81,209.98 ам.доллар, А ХХК-д 64,237,374 төгрөгийн хэмжээгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нар нь ам.долларын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцсон нь үндэслэлгүй. Учир нь Д хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Д хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станцын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан 2022.06.22-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханш /1 ам.доллар = 3,124.95 төгрөг/-аар тооцох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. /http://www.mongolbank.mn/mn/currency-rates сайтын ханш/
Иймд хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас нийт 415,067,010 төгрөгийг гаргуулан Х ХХК-д 97,052,509 төгрөг, Р ХК-д 253,777,128 төгрөг, А ХХК-д 64,237,374 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 197,834,980 төгрөг буюу Х ХХК-ийн 155,361,625 төгрөг, Р ХК-ийн 28,833,602 төгрөг, А ХХК-ийн 13,639,753 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч /Ханжинстэй ХХК-ийн 2025.03.20-ны өдөр төлсөн 1,420,021 төгрөг, Р ХК-ийн 2025.03.28-ны өдөр төлсөн 1,571,005 төгрөг, А ХХК-ийн 2025.03.27-ны өдөр төлсөн 547,330 төгрөг/ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,538,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,549,186 төгрөгийг гаргуулан Х ХХК-д 643,213 төгрөг, Р ХК-д 1,426,836 төгрөг, А ХХК-д 479,137 төгрөгийг тус тус олгох зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493.2-т заасныг баримтлан хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас нийт 415,067,010 төгрөгийг гаргуулан Х ХХК-д 97,052,509 төгрөг, Р ХК-д 253,777,128 төгрөг, А ХХК-д 64,237,374 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 197,834,980 төгрөг буюу Х ХХК-ийн 155,361,625 төгрөг, Р ХК-ийн 28,833,602 төгрөг, А ХХК-ийн 13,639,753 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,538,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,549,186 төгрөгийг гаргуулан Х ХХК-д 643,213 төгрөг, Р ХК-д 1,426,836 төгрөг, А ХХК-д 479,137 төгрөгийг тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА