| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0201/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/214 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/214
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн******* дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч******* нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, ******* тоот хашаанд ******* цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, ******* тоот хашаанд ******* цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би манай гэрийн урд талд байдаг ******* гэж найзынхаа гэрт байж байгаад түүний хамт******* гэрлүү явсан юм. Тухайн үед ******* надаас түрүүлээд ******* н хашаа руу яваад орчихсон удаагүй би******* араас ******* яваад ороход ******* байшин дотор засвар хийж байсан ******* манай ******* газар унагаачихсан зодож байсан. Би тэр хоёрыг салгах гэж байгаад л ******* зодуулсан. Үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн******* миний санаж байгаагаар миний нүүр хэсэг рүү гараагаа хэд хэдэн удаа цохисон. Түүний дараа газар унасан, газар унах үед ******* хөлөөрөө миний нуруу хэсэг рүү мөн хэд хэдэн удаа дэвссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд байсан санагдаж байна. Намайг тухайн өдөр гэртээ байж байхад гадаа хүн орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би гэрээсээ харсан чинь манай хажуу талын ******* гэж айлын хашаан дотор хүмүүс зодолдож байх шиг харагдсан. Би дөхөөд хашааны завсраар харсан чинь ******* гэж өвгөн манай нөхрийг газар унагаачихсан нүүр лүү нь гараараа цохиж байх шиг харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Батсуурь ах дутуу ажлаа гүйцээх гэж ирсэн. Тэгээд би ******* ахад энэ энийг хийчээрэй гэж зааж өгчихөөд өөрөө ажилтай болчихоод гадуур явчихсан. Намайг гадуур ажилтай явж байхад ******* ах зодсон гэж сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ******* газар ноцолдож байгаад эргээд харсан чинь ******* ахын хамарнаас цус гарчихсан. Харин ******* нүүр цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “...******* биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт, зулгаралт, бүсэлхий орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” 469 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 17-р хуудас/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
******* холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба мөн хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгч орлого боломжтой, прокурор торгох ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД