| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2410037820223 |
| Дугаар | 2025/ДШМ/909 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/909
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Жамъяндорж /томилолтоор/,
хохирогч Ж.М, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,
шүүгдэгч Б.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, П.Учралгэрэл,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1291 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б-д холбогдох 2410037820223 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Б-ын Б, ............... /РД:...............
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А овогт Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-гаас 44.283.370 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.М-т 32.641.310 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд 11.822.060 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.М нь гэМ-т хэргийн улмаас учирсан болон цаашид гарах зардлаа нотлох бариМ-таа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа ба миний хийсэн буруутай үйлдлээс болж хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санаа хохирсонд харамсаж байна. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ ухамсарлаж байгаа тул хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлье. Би 2024 онд их сургуулиа төгссөн, ажил амьдралын маань эхлэл болсон энэ үедээ ийм хэрэгт холбогдож эрх чөлөөгөө хасуулсандаа үнэхээр харамсаж, шаналж байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулах хүсэлтийг маань харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэМ-т хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байсан. Тэрээр өөрийн хийсэн үйлдэлдээ туйлын ихээр гэмшиж, харамсаж байгаагаа илэрхийлж ирсэн бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж, энэ талаар бодит санаачилга гаргаж байсан. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгож хэрэглэх нь шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон онцгой бүрэн эрх мөн боловч Б.Б нь дөнгөж 22 настай, аливаа алдаанаас суралцаж засрах боломжтой, нийгэмд дөнгөж хөл тавьж байгаа залуу хүн тул хорих ялаар шийтгэх нь түүний цаашдын амьдралд нөхөн сэргэшгүй хохирол авчрах, нөгөөтэйгүүр хохирлыг барагдуулах бодит боломжоос салгаж байна гэдгийг шүүх анхаарч үзэн түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн торгох ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. ... Хохирогч Ж.М согтуурсан үедээ ойр хавийн хүмүүстэйгээ маргаан үүсгэж агсам тавьж явжээ. Ялалттай маргалдаж, зодолдсон ч Б.Б салгасанаар маргаан дууссан байна. Б.Б нь Ялалт, Ж.М хоёрыг салгах үед ч, очиж уучлал гуйх үед ч .. дорд .. гэх мэт үгээр доромжилж байсан байна. Б ямар нэгэн буруу үйлдэл хийгээгүй ч хаМ-т ажилладаг 2 ахынхаа зөвлөсөнөөр уучлал гуйсан байна. Б.Б хохирогч Ж.М-ыг араас нь түлхэх үед хүзүүгээр нь сугадан хоолойг нь боож ухаан алдуулан толгой, нүүр хэсэгт нь олон удаа цохиж гэМ-тэл учруулсан байна. Хохирогч Ж.М Б.Б-г боомилж ухаан алдуулан хүч хэрэглэн цохиж гэМ-тээсэн хууль бус, “нохойн гөлөг, гудамжны бацаан, зайл чи, дорд гаралын бацаан” гэх мэтээр нэр хүндийг нь гутаан доромжилж, зүй бус үйлдлүүдийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсаны улмаас түүнийг зодож гэМ-тээсэн үйлдэл хийсэн байна. Ялтан Б.Б-гийн хувьд хохирогчийг зодож гэМ-тээсэн үйлдэл дээрээ маргаагүй, хохирогчоос хийсэн үйлдэлдээ уучлал гуйсан, хохирол төлбөрийг төлөх идэвхитэй үйлдэл хийсэн ч хохирогчийн хувьд хохирлоо хүлээн авах идэвхитэй үйлдэл хийгээгүй байна. Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн шүүх хуралдаанд зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх ёстой гэж маргаж үүнтэй холбоотой нотлох бариМ-туудыг шинжлэн судлуулж, ял шийтгэлийн хуралдаанд шүүхээс Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм-т хэрэгт гэм буруутай гэж үзсэн тул 10.000.000 төгрөгөөр торгуулах санал гаргаж оролцсон. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлт, шинжлэн судлуулсан нотлох барим-тыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ огт дурдаагүй нь хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлтэд Б.Б-г Ж.М-тай шалтгаангүйгээр маргалдан ... хүнд хохирол санаатай учруулсан, согтууруулах ундааны зүйлийг хэн аль нь хэтрүүлэн хэрэглэсэн байна. Шүүгдэгч өөрийн энэхүү үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн ... 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан ... гэм-т хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн буруу болжээ. Ялтан Б.Б нь хохирогч Ж.М-тай ямар нэгэн шалтгаангүйгээр маргалдаагүй, түүнийг Ялалттай маргалдаж байхад нь салгах үйлдэл хийсэн, уучлал гуйж очсноор хохирогчийн хууль бус үйлдлийнх нь эсрэг гэм буруутай үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан барим-туудаар тогтоогддог. Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үйл барим-т зөвхөн хохирогч Ж.Мягмаржавын өөрийнх нь мэдүүлгээр өөрийгөө үйлдэлээ санахгүй болтолоо согтсон тухайгаа мэдүүлсэн ганц л барим-т байгаа. Б.Б-гийн хувьд “согтуу байсан байх” гэж төсөөлсөнөө мэдүүлдэг, харин өөрөө согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн, эрүүл ухаантай байсан гэдгээ мэдүүлснээр няцаагдаж байна. Гэм буруугийн хурал завсарлаж, өмгөөлөгчийн зүгээс тогтоогдсон хохирлыг төлөхөөр 5 хоногийн завсарлага авч хохирлын мөнгийг бүрдүүлэн шүүх хуралдаанд бэлнээр авч ирсэн. Хохирогчийн зүгээс ял шийтгэлийн шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ өгсөн байсан ба хохирлоо хүлээн авах банкны данс, хүлээн авах итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоогүй, өмгөөлөгчид нь мөнгө хүлээн авах эрх олгогдоогүй, шүүхэд хохирол төлбөр хүлээн авах данс байхгүй зэрэг шалтгаанаар хохирлыг төлж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эдлэх боломжгүй, өмгөөлөгч дүгнэлтдээ оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд гомдлыг хүлээн авч миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг тогтоож, зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг сонслоо. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан хэргийн зүйлчлэл буруу байна гэсэнтэй санал нэг байна. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч хөнгөрүүлж өгөөч гэсэн. Харин миний зүгээс энэ гэм-т хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдэгдсэн гэж үзэж байгаа тул зүйлчлэлийн талаар хүлээцтэй хандаж, мөн шүүгдэгч талын байр сууринд аль болох уян хатан байсан. Илтгэгч шүүгч маш чухал асуулт асуусан бөгөөд бид ийм хүлээлттэй байсан. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхэд хохирол төлбөрөө төлөөд ороод ирэх байх гэж харж байсан. Хохирол төлбөр гэдэг нь хохироосон этгээдийн өгөх ёстой үүрэг бөгөөд хүнийг хохироосон хохирлоо барагдуулж байгаа болохоос биш эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлэх гэж барьцаалж байгаа асуудал огт биш. Хохирол төлбөрийг өгөх гэсэн боловч данс байхгүй гэсэн шалтаг гаргаж байна. Хэрэв хохирол төлбөрөө чин санаасаа төлөх гэж хичээсэн бол аяга сүү барьж ирээд хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж хохирлоо өгөх боломж шүүгдэгчийн ар гэрийнхэнд байсан. Гэтэл ийм нөхцөл байдал болоогүй. Шүүгдэгч талаас олон дахин холбогдож, данс асуусан асуудал байгаа байх. Гэвч данс асууснаар нааштайгаар шийдэж байгаа асуудал биш юм. Мөн энэ хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа, мөн шүүгдэгч нь анх удаа гэм-т хэрэг үйлдсэн гэж байна. Гэтэл хохирогчийн буруутай үйлдэл байсан талаар хэрэгт ямар ч барим-т байхгүй. Мөн хохирогчид сэтгэл санааны шаналал, хохирол учруулж энэ хэргийг үйлдсэн, мөн олон тооны шарх, сорив үүсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх бусад хууль хэрэглээний талаар үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн.” гэв.
Хохирогч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлуудыг ямар ч утгагүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Би 3 том хагалгаанд орсон, миний нүд хэвээрээ байна. Хэзээ ч дахин юм харахгүй. Энэ нь зөвхөн гоо сайхан талаасаа баланс барьсан. Дахин 2 удаа Солонгос улсад хагалгаанд орох байх. Мөн хохирол төлбөрт нэг төгрөг ч аваагүй.” гэв.
Прокурор Б.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч тал болон шүүгдэгч талын гаргасан тайлбаруудыг сонслоо. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу гарсан. Шүүгдэгч талаас гэм буруугаа ухаарч ойлгож байна, гаргасан үйлдэлдээ гэмшиж байна, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг өгсөн гэсэн. Харин анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Б-гийн өгсөн мэдүүлэгт “өөрийн гэм буруутай буюу хохирогчийн биед гэм-тэл учруулсан гэдгээ ухаарч ойлгож байгаа, хохирогч намайг хэл амаар доромжлоод байхаар нь би хохирогчийг нойл руу авч орсон, нүүрэнд нь нэг цохисон байх” гэсэн мэдүүлэг нь хэдэн удаа ямар үйлдэл гаргасан талаараа хэлээгүй тул шүүгдэгчийн өөрийн гэм буруугийн талаар үнэлэлт дүгнэлт хийсэн байдал нь харагдана. Шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох барим-таар гэм-тлийг хэрхэн учруулсан, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэм-тэл гэдэг нь нотлогддог. Мөн энэ гэм-т хэрэг нь 2 жилээс 8 жилийн хугацаагаар хорих ялын санкцтай. Анхан шатны шүүхээс яагаад 3 жилийн хорих ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолдоо дэлгэрэнгүй бичсэн. Иймд анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдэл болон хэр хэмжээнд нь тохиромжтой гэж үзэж байна. Харин зүйлчлэлийн хувьд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүндрүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дахь хэсэгт заасан гэм-т хэрэг байгаа тул өөрчлүүлэх саналтай байна гэсэн. Гэтэл тухайн үед сэтгэл санаа хүчтэй давчидсан үйл явдал огт болоогүй бөгөөд бүгд согтуу байхдаа хоорондоо маргаж энэ асуудал болсон. Мөн хохирогчийн “намайг эхлээд зодсон, дараа нь уучлалт гуйхад нь би чамайг уучлахгүй, намайг зодсон юм чинь уучлахгүй гэж хэлсний төлөө дахиж зодсон” гэж мэдүүлсэн. Иймээс сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан барим-таар тогтоогдоогүй. Иймд зүйлчлэлийн талаар ямар нэгэн эргэлзээгүй байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ***** стрийтийн ариун цэврийн өрөөнд Ж.М-тай шалтгаангүйгээр маргалдан, улмаар нүүр болон зүүн нүд рүү нь удаа дараа гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны нэвт урагдсан шарх, алимны агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн хөмсөг, зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, дух, баруун чамархайд зулгаралт гэм-тэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн Ж.М-ын бичгээр гаргасан гомдол /хх 15/,
“***** стрийт”-ийн ариун цэврийн өрөөний хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-29/,
Шүүх шинжилгээний ерөнхий 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаартай “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжээчийн дүгнэлт /хх 103-105/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1215 дугаартай: “...Ж.М-ын биед зүүн ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны нэвт урагдсан шарх, алимны агуулагдахуун гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн хөмсөг, зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, дух, баруун чамархайнд зулгаралт гэм-тлүүд тогтоогдлоо. Дээрх гэм-тлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 5.2.21.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул хохирол хүнд зэрэг тогтоогдоно.” /хх 83-85/,
хохирогч Ж.М-ын: “...2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилгачдын баяр болсон тул ****** болон ****** стайл гэх хоёр байгууллагаараа Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** Стреет-д тэмдэглэсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан, шөнө яг хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. ******эд ажилладаг Ай-Ти инженер Б-тай маргалдсан. Б намайг ариун цэврийн өрөө рүү хувцаснаас зулгааж хүч хэрэглэн чирээд камергүй хэсэгт очиж байгаад нүүр, зүүн нүд рүү гараараа 5-6 орчим цохисон. Тэгээд намайг цохичихоод Б надаас уучлалт гуйсан. Тэгэхээр нь би ингэж цохиулж зодуулчихаад чамайг уучлахгүй гэж хэлтэл Б дахиж намайг 4-5 удаа нүүр хэсэг рүү цохисон. Тухайн үед миний нүднээс цус их хэмжээгээр урсаж байсан, энэ бүх асуудлыг ******ийн Ай-Ти ахлах инженер Т гэх хүн хараад зогсож байсан боловч ямар ч салгах болиулах үйлдэл хийгээгүй. Тэгээд миний зүүн нүднээс цус их хэмжээгээр урсаад, өвдөөд байсан тул би тэндээс гараад такси дуудаад шууд Гэм-тэл Сонгог Судлалын Үндэсний төв дээр очсон, зүүн нүдэндээ хоёр оёдол тавиулчихаад Цагдаагийн байгууллага дээр ирж өргөдөл өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн учир Б-тай ямар шалтгааны улмаас маргалдсан талаараа санахгүй байна. Би маш их гомдолтой байна. ... миний нүдний хавдар буусны дараа миний нүд юм харахгүй байгаа талаар Сондра нэртэй эмнэлэг рүү явж очоод үзүүлтэл миний нүдний торлог бүрхүүл нь 3, 4 хэсэгт урагдсан байна гэж хэлсэн. Үүний дагуу энэхүү дүгнэлтийг баталгаажуулахын тулд тархи, нүд хоёрыг холбодог судсыг хянадаг шинжилгээнд орсон. Шинжилгээний хариу нь тархи, нүд хоёрыг холбодог судас нь ямар ч дохиогүй байна гэж хэлсэн. Тэгээд яаралтайгаар Сондра эмнэлэгт хагалгаанд орсон. Эмч хагалгааны дараа надад нүд болон хүүхэн хараа урагдаж доошоогоо урссан байна гэж хэлсэн. Тухайн хагалгаа нь миний нүдийг амьдралд нүд шиг харагдуулахын тулд хийсэн хагалгаа байсан. Би нүдэндээ 14 оёдол тавиулсан юм. Одоог хүртэл миний зүүн талын нүд ямар ч хараагүй байгаа. ...” /хх 37-39, 42-43/,
гэрч Э.Т-ын: “...2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой барилгачдын баяр болоод манай ******ийн ажилчид баяр тэмдэглэж байсан. ...2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сэрээд утсаа асааж чат харахад Б нь М гэх хүнийг зодсон байна гэх мэдээллүүд тархаж эхэлсэн байсан. Тэгэхээр нь би М руу залгаж юу болсон талаар асуухад М надад тодорхой хариулт өгөөгүй. Тэрний дараа би Б-тай утсаар залгаж ярихад Б өөрөө согтуу байсан юм шиг байна лээ, Б надад намайг хүн зодчихлоо, би цагдаад мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Би Б-гаас тухайн үед нөгөө зодолдсон хүнтэйгээ утсаар ярьсан уу, та хоёр юу болсон юм бэ гэж асуусан. Тэр үед Б надад юм яриагүй. ...” /хх 57-58/,
яллагдагчаар Б.Б-гийн: “...Тухайн караоке руу миний санаж байгаагаар Я, Т, М болон бас бус нэрийг нь сайн мэдэхгүй хүмүүс байсан. ...Тэгэхэд караокеноос хүмүүс гарч ирээд дахин маргалдаад эхэлсэн. Тэр маргаанд Я, М, тэгээд өөр нэг ах байсан. ... Намайг Я ахыг харах үед Я ахын хөмсөг нь сэтэрчихсэн, цус гараад байсан. Яг тэр үед Я ах, М хоёр муудалцаад байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгаад Я ахыг аваад явах гэсэн чинь миний араас М “чи муу бацаан, золбин бацаан минь, дорд гаралтай чи хэн бэ” гэж хэлсэн. ... Я болон Т ах нар надад хандан “чи очоод уучлалт гуйчих аа” гэж хэлсэн. Би тэгэхэд нь тэр хоёроос “яагаад би уучлалт гуйх ёстой юм бэ” гэж асуухад тэр хоёр надад “зүгээр очоод уучлалт гуйчих, баяр наадам болж байна, чамаас ах хүн шүү” гэж хэлсэн юм. Үүний дагуу би М-ын араас очиж түүнд хандан уучлаарай ахаа, жоохон зохисгүй ааш авир гаргачихлаа” гэж хэлсэн. Уучлалт гуйж байхад М надад “ нохойн гөлөг, гудамжны бацаан, чи зайл, дорд гарлын бацаан” гэх мэтээр зохисгүй аашилсан. Тэгээд би ... М-ыг түлхээд ариун цэврийн өрөө рүү оруулсан. ... М-ын гарыг нь болиулах гээд хоёр гараа савсан. Тэр үед гарыг нь өөрийнхөө гараар татаад хүзүүнээсээ салгах гэсэн чинь дийлээгүй, чадаагүй. Миний хөл салганаад, би хөлдөө тогтож чадахгүй, толгой эргээд байсан. Тэгээд арай гэж салаад тэр зодоон дууссан. ...” /хх 119-121/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох барим-туудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох барим-туудад үндэслэн шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм-т хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.М-тай шалтгаангүйгээр маргалдан, улмаар нүүр болон зүүн нүд рүү нь удаа дараа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэм-т хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зүүн нүд хараагүйдэж нөхөн сэргээгдэхгүй хохирол учирсан байдал, гэм-т хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл ангид зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон зүйлчлэлийг өөрчлүүлэх ...” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэм-т хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэм-т этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэм-т этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэм-тэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэм-т хэргээс ялгагдана.
Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой.
Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэм-т этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэм-т этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэм-тэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэм-т хэргээс ялгагддаг болно.
Гэтэл хохирогч Ж.М нь шүүгдэгч Б.Б-г “нохойн гөлөг, гудамжны бацаан, чи зайл, дорд гарлын бацаан” гэх байдлаар доромжилсон үйлдлийн улмаас түүний санаа сэтгэл гэнэтийн цочролд орсны улмаас маргалдан, нэг удаагийн үйлдлээр бус, хохирогчийг удаа дараа чирч, ариун цэврийн өрөөнд оруулж цохиж, үйлдлээ үргэлжлүүлэн гараар нүүр болон зүүн нүд рүү нь удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэм-т хэргийн шинжийг агуулсан гэж үзэх боломжгүй юм.
Хохирол төлбөрийн тухайд:
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-гаас хохирогч Ж.М-ын сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 30.353.400 төгрөг, гэм-т хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2.107.910 төгрөг нийт 32.461.310 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М-т, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөр 11.822.060 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Хохирогч Ж.М нь давж заалдах шатны шүүх хуралдаанд Солонгос улсад хагалгаанд орсон талаарх барим-таа бүрдүүлж, нотлох барим-тын шаардлага хангуулж ирүүлсэн байх тул хохирлын талаар барим-тыг хүлээн авч, БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан өөрийнх нь онгоцны тийз болон эмчлүүлсэн эмчилгээний төлбөр болох нийт 25.596.725 төгрөгийг нэмж шүүгдэгч Б.Б-гаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 78 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1291 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 7 дахь заалтын “... шүүгдэгч Б.Б-гаас 44.283.370 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.М-т 32.641.310 төгрөгийг, ...” гэснийг “... шүүгдэгч Б.Б-гаас 69.880.095 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.М-т 58.058.035 төгрөгийг, ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчМ-ын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ