2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2026/00262

 

        Хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, овгийн ийн /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 18,568,688.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д. 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 30 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй, 22,650,000 төгрөгийн цалингийн зээл авч, №ЗГ1905200180 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Мөн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэмж 5,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ЗГ1905200180А дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ 78 хоногоор хэтрүүлэн зөрчиж нийт 18,568,688.57 төгрөгийн өр төлбөр үүссэн. Иймд Д.аас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 18,015,806.13 төгрөг, үндсэн хүү 539,565.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,316.62 төгрөг нийт 18,568,688.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 18,568,688.57 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.аас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 18,568,688.57 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 18,568,688.57 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 18,568,688.57 /арван найман сая таван зуун жаран найман мянга зургаан зуун наян найман төгрөг, тавин долоон мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,793 /хоёр зуун тавин мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 125,396.5 /нэг зуун хорин таван мянга гурван зуун ерэн зургаан төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулж, 125,396.5 /нэг зуун хорин таван мянга гурван зуун ерэн зургаан төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсуай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ