| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01587/И |
| Дугаар | 316/ШШ2025/01132 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 316/ШШ2025/01132
| 2025 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 316/ШШ2025/01132 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: С* аймаг, Т******* сум, *дугаар баг, *дугаар хэсэг, * тоотод оршин суух хаягтай, У******* овогт Б******* А******* /РД:М*******/
Хүсэлтийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй, 316/2025/01587/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагчаас ...Миний бие анх З сангийн аж ахуйд 1986 оны 10 дугаар сараас 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад сангийн аж ахуй татан буугдаж Т******* ББХК-д 1992 оны 02 дугаар сараас 1996 оны 04 дүгээр сарын 01 хүртэл үргэлжлүүлэн ажилласан. Тухайн үед боловсон хүчин хөдөлмөрийн дэвтрийг минь нээгээгүй 1992 оны 05 сарын 01-ний өдөр нөхөн нээхдээ өөрийн минь нэр болон А*******ийг А******* гэж алдаатай бичиж нээсэн. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн сангийн аж ахуйд 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20 хүртэл Т******* ББХК, 1992 оны 02 дугаар сараас 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл архиваас шүүлгэхэд баримт байхгүй байгаа тул энэ хугацаанд ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхийн лавлагаа, 394699 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, төрсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч Г.Д*******, Т.Г, С.Э******* нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Хүсэлт гаргагч Б******* А******* нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1970 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсний лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Г.Д*******, С.Э*******, Т.Г нарын мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Т******* сумын Үйлдвэрлэл худалдааны З ХХКомпанийн захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн 394699 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Б******* А******* гэж буруу бичигдсэн байх тул овог нэрийг зөвтгөн Б******* А******* болгож, 394699 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Б******* А*******ийг тогтоох нь зүйтэй байна.
Б******* А******* нь 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 04 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Т******* ББХК, З ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь №394699 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилласан байдлын тэмдэглэгээ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт зааснаар У******* овогт Б******* А******* нь 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн З сангийн аж ахуйн дарга С.Цэнджавын нээсэн №394699 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, Б.А******* нь 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл З ХК, 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1996 оны 04 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Т******* ББХК, З ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН