| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00300/И |
| Дугаар | 193/ШШ2026/00273 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 193/ШШ2026/00273
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******т байрлах, ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: *******,*******,,од оршин суух, овгийн гийн /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 722,248.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №1294173 тоот кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 500,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэйгээр, сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 722,248.36 төгрөгийн өр төлбөр үүссэн. Иймд Б.ээс зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 498,715.04 төгрөг, үндсэн хүү 189,934.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,498.54 төгрөг, шимтгэл 2,100 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг нийт 722,248.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 722,248.36 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 03 дугаар сарын 02-ны өдрөөс төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.ээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 722,248.36 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 722,248.36 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч гийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 722,248.36 /долоон зуун хорин хоёр мянга хоёр зуун дөчин найман төгрөг, гучин зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,883.95 /хорин нэгэн мянга найман зуун наян гурван төгрөг, ерэн таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,941.97 /арван мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг, ерэн долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулж, 10,941.97 /арван мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг, ерэн долоон мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсуай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ