| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01597/И |
| Дугаар | 316/ШШ2025/01106 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 316/ШШ2025/01106
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 316/ШШ2025/01106 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч : Э.Мянганлянхуа /РД:ЕН02322121/, Утас: 9*******, 9*******-ийн нэхэмжлэлтэй,
Д.Б******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний 316/2025/01584/И индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Мянганлянхуа /цахим/, хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Учрал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Мянганлянхуа нь шүүхэд гаргасан хүсэлт буюу нэхэмжлэлдээ ... Миний бие Э.Мянганлянхуа нь Д******* Б******* 2022 онд танилцаад 2023 онд гэр бүл болж, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охинтой болсон. 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ яваад ахин холбоо бариагүй тул гэр бүл цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэхэд хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Б******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Мянганлянхуа нь Д.Б******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэргийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б******* оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт, тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Э.М******* хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Д.Б******* эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээд Д******* Б /М*******/ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар ирүүлснийг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д******* Б /М*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д******* Б /М*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Э.Мянганлянхуад мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН