Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 316/ШШ2025/01105

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 316/ШШ2025/01105

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралд*******ыг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралд*******аар:

Хүсэлт гаргагч : Х******* б******* ХК /РД:2*******/-ийн нэхэмжлэлтэй,

Д.Н******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний 316/2025/01584/И индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******д: Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, хуралд*******ы нарийн бичгийн даргаар Т.Учрал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлт буюу нэхэмжлэлдээ ... Дав*******ям овогтой Нямбаяр /РД: М*******/ нь ХААН б*******ны Сэлэнгэ салбарын харьяа Б******* хэрэглээний зээлийн төвөөс 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр онлайн цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч Д.Нямбаяр нь ХААН Б*******ны Сэлэнгэ салбарын харъяа Сэлэнгэ салбарын харьяа Б******* хэрэглээний зээлийн төвөөс 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ/57048387 тоот зээлийн гэрээ, №БГХ/57048387 тоот барьц*******ы гэрээ байгуулан 5,000,000 /Таван сая / төгрөгийн зээл аваад 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 250 хоног хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн үлдэгдэл 4,010,043.85 /Дөрвөн сая арван мянга дөчин гурав зууны наян таван/ төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 484,048.02 / Дөрвөн зуун наян дөрвөн мянга дөчин найм зууны хоёр/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,145.97 /Арван зург******* мянга нэг зуун дөчин тав зууны ерэн долоон/ төгрөг буюу нийт үлдэгдэлд 4,510,237.85 /Дөрвөн сая таван зуун арван мянга хоёр зуун гучин долоо зууны наян таван/ төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

Нийт зээлийн үлдэгдэлд 4,510,237.85 / Дөрвөн сая таван зуун арван мянга хоёр зуун гучин долоо зууны наян таван/ төгрөг төлөгдөөгүй болно.

Д.Нямбаяр нь ХААН Б*******наас зээл авах үед С* аймаг С******* *-р баг Боргүвээ *-р хэсэг 0* тоот хаягт оршин суудаг байсан. Одоо уг хаягтаа оршин суудаггүй, оршин суугаа газар тодорхойгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь Д.Н******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэргийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Н оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт, тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Х******* б******* ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Д.Н******* эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээд Д*  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар ирүүлснийг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д* Н* /М*/ эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д*/ эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Х******* б*******ны Сэлэнгэ салбарт мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН