| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0206/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 216
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү
Шүүгдэгч Т.Сүхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Төмөрсүхийн Сүхцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818004120237 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сум ерөнхий боловсролын сургуульд физикийн багш ажилтай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, ГД-ийн 2 дугаар байр 224 тоотод оршин суудаг. Ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрсүхийн Сүхцэцэг, /Регистрийн дугаар: ТГ90050506/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Т.Сүхцэцэг нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Амуу” пабын эсрэг талын шинэ Дархан явах төв зам дээр 18-37 ДАР улсын дугаартай Тоёото приус 20 маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Уртнасангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Сүхцэцэг нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Амуу” пабын эсрэг талын шинэ Дархан явах төв зам дээр 18-37 ДАР улсын дугаартай Тоёото приус 20 маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Уртнасанг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Уртнасангийн”... нөгөө хоёр түрүүлээд машинд суусан болохоор нь машин хүлээж байгаа юм байна гэж яараад зам хөндлөн гүйгээд гарах гэтэл баруун талаас машин ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
Гэрч А.Уртнасангийн ”... Уртнасан эгч машинд мөргүүлээд зам дээр унасан. Тухайн үед мөргөсөн машины жолооч охин Уртнасан эгчийн хажууд зогсоод уйлаад сандраад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,
Гэрч Д.Сурмаагийн”... манай найз Уртнасан зам дээр хэвтэж байсан. Бид хоёрыш Уртнасангийн хажууд очиход Уртнасан хөл өвдөөд байна гээд босож чадахгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 5-11-р хуудас/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 563 дугаартай дүгнэлт. /хавтаст хэргийн 21-р хуудас/
Зам тээврийн ослын талаар гаргасан 25 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 5-р хуудас/
Шүүгдэгч Э.Сүхцэцэгийн”... би зогсоох гэж тоормоз гишгэсэн боловч хэтэрхий ойрхон байсан болохоор зогсоож чадаагүй очоод мөргөсөн. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх /хавтаст хэргийн 57-58-р хуудас/ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч С.Уртнасанд 522,700 төгрөг хохирол төлбөрт өгсөн ба хохирогч нь нэмж иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
С.Сүхцэцэгт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба мөн хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд Т.Сүхцэцэгийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч орлого боломжтой, прокурор 450 нэгжээр торгох ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Т.Сүхцэцэгт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг удрдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сүхцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД