Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 316/ШШ2025/00795

 

 

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 316/ШШ2025/00795

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэ*******сэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Х******* м* и******* Б******* ХХК-ийн М.С******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үү*******т 7,922,674 төгрөг гаргуулах тухай, 316/2025/01067/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч С* аймаг С******* сум *-р баг Цаг******* э******* *-р хэсэг гудамж 1*- р байр 4* тоот хаягт оршин суудаг М******* овогтой С* /М*******/ нь 2024.09.13-ны өдөр 1126130115011745 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,830,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг зээлээр авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 5,591,904.69 төгрөг, хуримтлагдсан хүү 2,130,614,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200.154,07 төгрөг нийт нэхэмжлэлийн дүн болох 7,922,674 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 141,713 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.С* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...М******* овогтой С* миний бие нь Х******* м* и******* Б*******-с гаргасан нэхэмжлэлтэй уншиж, танилцлаа. Уг байгууллагаас үнэт эдлэл зээлээр худалдан авсан нь үнэн болно. Уг зээлийн үлдэгдэл 7,922,674 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна. Марг*******гүй тул хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.

 

Х******* м* и******* Б******* ХХК нь М.С******* холбогдуулан зээлийн гэрээний үү*******т 7,922,674 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэ*******сэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэ******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,713 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,856.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 70,856.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэ******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 751, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэ******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Х******* м* и******* Б******* ХХК-ийн М.С******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үү*******т 7,922,674 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэ*******сэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэ******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,713 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,856.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 70,856.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэ******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэ******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН