Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 150/шш2026/00017

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *****аймгийн *****сумын **-р баг ** дугаар хэсэг ** тоотод оршин суух, ***** овгийн ******(РД:******),

Хариуцагч: *****аймгийн ******сумын ** дүгээр баг, *****тоотод оршин суух, ****овгийн ******(РД:******),

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*****, хариуцагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *****нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь ******2019 онд танилцаж дотносоод 2024 онд гэр бүл болсон. Бид дундаасаа 1 хүүтэй. Хүү маань 4 настай. 2024 оны 01 дүгээр сард шүүх болон эвлэрүүлэн зуучлалд хандан шүүх хурлаар орсон. Шүүхээр ороод 3 сарын эвлэрлийн хугацаа аваад одоог хүртэл хамт байсан ч ******нь архи уух, агсам согтуу тавих, үр хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй, гэх мэт өмнө шүүхэд хандсан асуудлууд цэгцрээгүй. Энэ хугацаанд бидний харилцаа улам дордож *******нь засраагүй. Байнгын хэрүүл тасраагүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж мөн хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хариуцагч *****нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****нь хариуцагч *****холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, тэдний дундаас 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү *****төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-5,7/

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах эрхтэй гэж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж тус тус хуульчилсан.

Гэвч нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  нэхэмжлэгч******, хариуцагч *******нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан.

Зохигч хүүхдийн асрамжийн асуудалд маргаагүй тул 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү ******эх ********асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг эх нь хүүхдээ  хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү ******11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг ******сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг хуульчилсан байдаг.

            Иймд хүү *****нь эцэг, эхийн анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзаж, харилцаатай байх эрхтэй тул нэхэмжлэгч *******нь хариуцагч *******хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгний хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 , 118,  132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овгийн *****овгийн *******нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү *********асрамжид үлдээсүгэй.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү ********/РД:****** /-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшний 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшний хэмжээгээр сар бүр эцэг ********тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

            4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх ******даалгасугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө  хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхийг саад учруулахыг хориглосугай.

            6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор багтаан гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

            7.Зохигч дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болохыг  дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 61,318 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА