Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 150/шш2026/00018

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: *********аймгийн *******сумын ***багт байрлах, *******/РД:***** /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******аймгийн *******сумын ****баг, ****тоотод оршин суух, *****овогт  *****/РД:********* /,

Хариуцагч: *********аймгийн *******сумын *****гэх газарт оршин суух, **********/РД:****** / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,770,547.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч *********итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч ***********нар нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр **********төвөөс MN050034140401857334 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 18,000,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.5%, жилийн 18% хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.1, 3.2, 4.1.5, 6.2 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний хавсралт 1-т заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 125 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч ***********нарт үндсэн зээлийн төлбөр болох 9,987,963.76 төгрөг, зээлийн хүү 755,640.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,092.11 төгрөг, хуримтлагдсан хүү 9,851.14 төгрөг нийт 10,770,547.76 /Арван сая долоон зуун далан мянга таван зуун дөчин долоо зууны далан зургаан/ төгрөгийг гаргуулж ********хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******төв нь  хариуцагч *********нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,770,547.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч ************нар нь 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч *******бид нар нь *******төвөөс 18,000,000 төгрөг 30 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн болно. Уг зээлийн үлдэгдэл болох 10,770,547.76 төгрөгийг хамт 06 сарын хугацаатай хувааж төлөхөөр ********ХХК-ийн эдийн засагч **********ярилцаж тохирсон. Үүнд:

2025 оны 12  дугаар сарын 27-ны өдөр 2,770,547.76 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,600,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,600,000 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,600,000 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,600,000 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,600,000 төгрөг графикаар төлж дуусгахаар болсон ...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Хариуцагч **********хариу тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байна…” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч *********нэхэмжлэлтэй  хариуцагч *******нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,770,547.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *********улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,279 төгрөгийн 93,639.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 93,639.5 төгрөгийг хариуцагч ********нараас, улсын орлогоос 93,639.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 10,770,547.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **********нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 12  дугаар сарын 27-ны өдөр 2,770,547.76 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ********улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,279 төгрөгийн 93,639.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 93,639.5 төгрөгийг хариуцагч ********нараас, улсын орлогоос 93,639.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **********олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА