Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 150/шш2026/00045

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүгч Г.Алгирмаа би,

 

Нэхэмжлэгч: ****** хот ******* дүүрэг, *-р хороо, ********цогцолбор, *************ХХК (РД:*************)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч *********аймгийн *****сумын *****тоотод оршин суух, *******овогтой *******(РД:********)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 337,591.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 10-ны

өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэмч болох хүсэлт гарган ***** тоот "Үйлчилгээний гэрээ" байгуулан ********дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болов "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 337591.94 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч  ********нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Миний бие ********нь ******337,591.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*********” ХХК нь  хариуцагч *********холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 337,591.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Хариуцагч *********нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэлд дурдсан 337,591.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй  хариуцагч *********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 337,591.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,778 төгрөгийн 5,389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 5,389 төгрөгийг хариуцагч********, улсын орлогоос 5,389 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *********ХХК-ийн нэхэмжлэлтэй  хариуцагч ********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 337,591.94 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,778 төгрөгийн 5,389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 5,389 төгрөгийг хариуцагч*******, улсын орлогоос 5,389 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид ******ХХК-нд  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

                ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА