Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 150/шш2026/00042

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүгч Г.Алгирмаа би,

 

Нэхэмжлэгч: *********хот *******дүүрэг,*-р хороо, *******цогцолбор, *********ХХК (РД:********)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *********аймгийн ********сумын ******баг, **тоотод оршин суух, ***овогт *********(РД:*******) -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 685,354.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “**********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40988629 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан ******** дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мон Huawei Nova 111 төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний Багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 234973.48 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 433063.96 төгрөг, ээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 17316.67 төгрөг, нийт 185354.11 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү Улсын тэмдэгтийн хураамжид 20998 төгрөг төлсөн болно...” гэжээ.

 

Хариуцагч  *******нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Хариуцагч ********би *******ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээж авлаа. Нэхэмжлэлд дурдсан 685.354.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна…” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******” ХХК нь  хариуцагч ********холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 685,354.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Хариуцагч ********нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэлд дурдсан 685.354.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй  хариуцагч ********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 685,354.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,998 төгрөгийн  10,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 10,499 төгрөгийг хариуцагч********, улсын орлогоос 10,499 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй  хариуцагч ******холбогдох зээлийн гэрээний үүрэгт 685,354.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,998 төгрөгийн  10,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 10,499 төгрөгийг хариуцагч*******, улсын орлогоос 10,499 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *********ХХК-нд  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          

           ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА