| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0208/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/220 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/220
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Насанд хүрээгүй хохирогч********, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Цэдэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хэлэлцсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818003170192 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1998 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******** суралцдаг, ам бүл 4, Дархан-Уул аймгийн ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******** нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг,******** орцны подвальд үйл ажиллагаа явуулдаг билльярдны газар, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “********” зочид буудлын 06 тоот өрөөнд насанд хүрээгүй********ыг арван зургаан насанд хүрээгүй болохын мэдсээр байж удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******** нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд ******** арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж удаа дараа бэлгийн харьцаанд орсон болох нь:
Насанд хүрээгүй хохирогч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “... Би найз залуу ******** хамгийн анх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрийн гадаа ирж уулзаад хамт гадуур явж байгаад оройтсон. Би орой болсон болохоор ээж ааваасаа санаа зовоод гэртээ орж чадаагүй юм, ... Бид хоёр Дархан-Уул аймгийн******** орцны подвальд үйл ажиллагаа явуулдаг билльярдны газарт хоносон. Бид хоёр билльярдны газрын нэг өрөөнд байдаг буйдан дээр хамт унтсан. Тэр өдөр анх бэлгийн харьцаанд орсон. ...аав, ээж мэдээд эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Эмч үзээд миний онгон хальс бага зэрэг урагдсан байна гэж хэлсэн... Намайг ******** ерөөсөө зодож цохисон зүйл байхгүй,... би ********тай хүсээд бэлгийн харьцаанд орсон. 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд хоёр хоног Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “********” зочид буудлын 06 тоот өрөөнд хоёр хоносон. Бид 2 хонохдоо ********тай 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Би найз залуу ********д өөрийгөө ******** ангид сурдаг гэдгийг хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
Гэрч******** мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай охин 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим салхинд гарна гээд гэрээсээ ганцаараа гарсан... Тэгээд 22 цагт ирж цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан юм. Ингээд гэртээ ирэхгүй байж байгаад маргааш орой нь 18 цагийн орчим ******** гэрийн үүдэнд хамт дагуулж ирж байгаад б********дсан байсан юм. Маргааш нь 1 дэх өдөр байсан учраас би хүүхдээ дагуулаад шинэ Дарханд байдаг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлэхэд ******** түүний аав ******** манай нөхөр ********нар эмнэлгийн гадаа байсан. Харин би охиноо дотогш орж үзүүлсэн юм. Эмч надад хэлэхдээ танай охины охин хальс нь урагдалт ихтэй байна ямар ч байсан хүнтэй бэлгийн харьцаанд орчихсон байна гэсэн. Бид нар тэрнээс хойш ярилцаад дахиж уулзаж болохгүй шүү гэж ********д анхааруулаад салцгаасан.Үүнээс хойш миний мэдэхээр уулзаж учраад байсан юм байхгүй, харин утсаар яриад байгааг бол би өөрөө гадарлаж байсан болохоор охиндоо хэлэхдээ чи одоо болтол ********тай холбоотой байгаа юм уу,одоо болохгүй, боль гэхэд “би шууд салж болохгүй байна, аажим аажмаар зайгаа авна” гэсэн, ...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ 12 цаг 30 минутад түүхийн шалгалттай гэж гараад орой нь ирээгүй болохоор цагдаад мэдэгдээд гадуур хайсан, ...********ыг хаана байгааг мэдээд бид нар “********” буудалд очих үед ******** манай охин Маралын хамтаар 06 номерийн өрөөнд байж байхад манай нөхөр ороод гаргаж ирсэн. Би бэлгийн харьцаанд орсон эсэхийг асуухад надад хэлэхдээ би тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямарч байсан намайг оролдоод байсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,
Гэрч Д******** мөрдөн байцаалтад өгсөн: “...сая 04 дүгээр сард алга болоод буцаад ирсний дараагаар уулзаж ярилцахад надад хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан талаараа хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №35/18 /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №467 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,
******** эрэн сурвалжилж байсан тухай зөрчлийн материалууд / хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч******** Дархан-Уул аймгийн ******** цогцолбор сургуулийн******** дугаар ангид сурдаг болохыг тодорхойлсон тодорхойлолт / хавтаст хэргийн 8-13 дугаар хуудас/,
Шүүгдэгч ********ы мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********ыг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцов.
********д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба мөн хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд “ 500,000 төгрөг авч хохирлоо барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******** нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялаас чөлөөлж, насанд хүрээгүй хохирогч ******** 1 жилийн хугацаанд харилцахыг хязгаарлаж, хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн ялаас чөлөөлж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулах болохыг сануулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД