| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00705/И |
| Дугаар | 310/ШШ2026/00002 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2026/00002
|
|
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнион бюлдинг А-******* тоотод байрлах ******* Ай ******* ******* ХХК /РД:5400317/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сумын 7-р багт байрлах - орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ******* гэх/ /Рд:*******/- т хариуцагдах
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 937931415,95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.*******
Хариуцагчийн төлөөлөгч: Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* Ай ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "******* Ай ******* *******" ХХК нь 01 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байна. "-" *******-ын Хатуу түлш /нүүрс/ нийлүүлэх 04 оны 8 сарын 7-ны өдөр зарлагдсан тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан. Тиймээс манай компани "- *******-тай 04 оны 9 сарын 7-ны өдөр доорх багц гэрээнүүдийг байгуулж хатуу түлш буюу нүүрс нийлүүлэх болсон.
- №ДУОНӨҮГ/04010001/ дугаар "Хатуу түлш /нүүрс/ 1,-р уурын зууханд Орон нутгийн ******* ХХК-ийн 000 тн нүүрс нийлүүлэх" Багц №1 гэрээ байгуулсан. Тус гэрээний нийт төлбөр 547800000 төгрөг байх, "-" *******-ын 1, -р зуухны хашаанд барааг 04 оны 10 сарын 1-ний өдрөөс 05 оны 5 сарын 1-ний өдрийн хооронд нийлүүлэхээр харилцан тохирсон.
- №ДУОНӨҮГ/04010001/ дугаар "Хатуу түлш /нүүрс/ 3,4-р уурын зууханд Орон нутгийн ******* ХХК-ийн 000 тн нүүрс нийлүүлэх" Багц № гэрээ байгуулсан. Тус гэрээний нийт төлбөр 547800000 төгрөг байх, "-" *******-ын 3, 4-р зуухны хашаанд барааг 04 оны 10 сарын 1-ний өдрөөс 05 оны 5 сарын 1-ний өдрийн хооронд нийлүүлэхээр харилцан тохирсон.
- №ДУОНӨҮГ/04010001/ дугаар "Хатуу түлш /нүүрс/ 1,-р уурын зууханд Хөөтийн 1000тн нүүрс нийлүүлэх" Багц №3 гэрээ байгуулсан. Тус гэрээний нийт төлбөр 150700000 төгрөг байх, "- *******-ын 1,-р зуухны хашаанд барааг 04 оны 10 сарын 1-ний өдрөөс 05 оны 5 сарын 1-ний өдрийн хооронд нийлүүлэхээр харилцан тохирсон.
- №ДУОНӨҮГ/04010001/ дугаар "Хатуу түлш /нүүрс/ 3,4-р уурын зууханд Хөөтийн 1000 тн нүүрс нийлүүлэх" Багц №4 гэрээ байгуулсан. Тус гэрээний нийт төлбөр 150700000 төгрөг байх. "-" *******-ын 3,4-р зуухны хашаанд барааг 04 оны 10 сарын 1-ний өдрөөс 05 оны 5 сарын 1-ний өдрийн хооронд нийлүүлэхээр харилцан тохирсон. Бид гэрээгээр тохирсон нүүрсийг зохих ёсоор, хугацаандаа нийлүүлж байсан боловч хариуцагч нь төлбөр төлөх боломжгүй болсон тул харилцан тохиролцож нийлүүлэлтийг зогсоосон. Гэрээний тусгай нөхцөлийн 3.9-д "Төлбөр төлөх хугацаа: Нүүрс нийлүүлэн нэхэмжлэх, зарлагын баримт өгсөн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ" гэж заасан боловч төлбөрийг бүрэн шилжүүлж дуусгаагүй, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй. Талууд 05 оны 4 сарын 5-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд 419491534 төгрөгийн үнэ бүхий Хөөтийн нүүрс 783.60 тн, 673013385 төгрөгийн үнэ бүхий ******* ХХК-ийн нүүрс 457.150 тн нийлүүлсэн байсан. Нийт нүүрсний үнэ 109504919 төгрөг болсон бөгөөд хариуцагч "- *******-аас 46136308 төгрөг төлсөн. Үлдэх 631178611 төгрөгийг өнөөдрийг хүртэл хариуцагч нь төлж барагдуулаагүй байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн 4.18-д "Захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг нийлүүлэгчид төлнө", Гэрээний тусгай нөхцөлийн 4.18-д "0.3 хувиар алданги тооцно" гэж заасан. Хариуцагч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд тооцоо нийлсэн 05 оны 4 сарын 5-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 05 оны 10 сарын 3-ны өдөр хүртэл 16 өдөр болно. 1 өдрийн алданги 1893535833 төгрөг гэж тооцвол 30675804.95 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч "-" *******азраас Хатуу түлш нийлүүлэх 4 багц гэрээний үүрэгт 631178611 төгрөг, алданги 30675804.95 төгрөг, нийт 937931415.95 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ:
. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай компани "- *******-тай 04 оны 9 сарын 7-ны өдөр хатуу түлш буюу нүүрс нийлүүлэх 4 багц гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу манай байгууллага нүүрсээ нийлүүлээд явж байсан. Гэрээний тусгай нөхцөлийн 3.9-д төлбөр төлөх хугацааг нүүрс нийлүүлэн нэхэмжлэх, зарлагын баримт олгосон өдрөөс ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байсан. Хариуцагч төлбөрөө төлдөггүй байсан ч гэсэн манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн дулаантай холбоотой асуудал байсан учир нүүрсээ нийлүүлсээр байсан. 05 оны 04 сарын 5-ны өдрийн байдлаар Хөөтийн нүүрс 783,60 тн, ******* н нүүрс 457,150 тонныг нийлүүлсэн байсан. Энэ хугацаанд - компаниас төлбөр төлж чадахгүй нөхцөлд хүрсэн гэж мэдэгдсэн. Тиймээс талууд харилцан ярилцаад цаашдаа нийлүүлэлтээ зогсооё дахин нийлүүлэх юм бол дахин төлбөр төлж чадахгүй өрийн дарамт үүсэх юм байна. Ийм учраас одоо тооцоогоо нийлье гэж харилцан тохиролцсон. Тухайн үед Хөөтийн нүүрс 419491534 төгрөг, ******* н нүүрс 637013385 төгрөг, нийт 109504919 төгрөгийн нүүрсийг нийлүүлсэн байсан. Үүнээс хариуцагч 46138308 төгрөгийг төлсөн. Энэ талаар 04 оны 09 сарын 6-ны өдрөөс 05 оны 04 сарын 5-ны өдрийг хүртэл өглөг, авлагын тооцоогоо нийлээд ******* Ай Эй ******* ХХК-ийн захирал , нягтлан бодогч , - орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал *******, нягтлан бодогч нар бол тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Энэ актыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Төлөх төлбөр 631178611 төгрөг юм байна гэж талууд харилцан тохиролцоод гарын үсгээ зурсан. 04 сарын 5-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Гэрээний ерөнхий нөхцөлийн 4.18-т захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй байх юм бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алдангийг нийлүүлэгчид төлнө. Гэрээний тусгай нөхцөлийн 4.18-т 0.3%-аар алданги тооцно гээд заасан байгаа. Тиймээс хариуцагчаас гэрээний үүрэг гүйцэтгээгүйтэй холбоотой алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа. Тооцоо нийлсэн 05 оны 04 сарын 5-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 05 оны 10 сарын 03-ны өдөр хүртэл 16 хоног болж байгаа. Нэг өдрийн алданги 1893535 төгрөг 833 мөнгө болсон. 16 хоногоор бодоод үзэхээр алданги 30675804 төгрөг 95 мөнгө болж байна. Ийм учраас - орон нутгийн өмчит өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газраас хатуу түлш нийлүүлэх 4 багц гэрээний үүрэгт 631178611 төгрөг, алданги 30675804 төгрөг 95 мөнгө, нийтдээ 937931415 төгрөг 95 мөнгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
3. Хариуцагч - *******азар /дарга Т.*******/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай байгууллага санхүүгийн тайлангаар 03 онд 168373.3 мянган төгрөг, 04 онд 1666440.9 мянган төгрөг, 05 оны дугаар улирлаар 156757.7 төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөж чаддаггүй, өр төлбөр үүсдэг тул ******* Ай ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 30675804 төгрөгийн алдангийг төлөх боломжгүй, үндсэн төлбөр болох 631178611 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие - *******азрын даргаар 05 оны 0 сард томилогдон ажиллаж байна. 03 оны 0 сарын 01-ний өдөр ХХК нь аймгийн төвийн 50 орчим хувийг халаалтаар хангадаг уурын зуухны үйл ажиллагааг эрхлэх боломжгүй болсон гэдэг асуудлыг тухайн үеийн орон нутгийн удирдлагууд болон аймгийн онцгой байдлын комисст асуудлыг тавьж, түүний дагуу тухайн үеийн орон нутгийн удирдлагууд болон онцгой комиссыг хуралдуулаад гаргасан шийдвэр нь ХХК-ийн ширхэг уурын зуухны үйл ажиллагааг - *******азарт нэгтгэн явуулах шийдвэрийг тухайн үеийн онцгой комисс, аймгийн удирдлагуудын шийдвэрээр гаргаж, манай компанид уг компанийн зуухны үйл ажиллагааг шилжүүлсэн байдаг. компани нь яагаад үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон юм бэ гэхлээр өөрийнх нь одоо үндсэн орлого эх үүсвэрээ олдог аж ахуйн нэгж буюу метр куб эзлэхүүнээр халаалтаа авдаг 3 төрийн байгууллага буюу 3 дугаар цэцэрлэг, дугаар цэцэрлэг, 3 дугаар сургууль, дугаар сургууль гэсэн том объектуудыг дахин төлөвлөлтөд оруулж, шинээр барихаар буулгасантай холбоотой халаалтын зардалд мөнгө авахаа больсон. Тус компанийн уурын зуухыг манай байгууллагад шилжүүлсэнтэй холбоотой хатуу түлштэй холбоотой дэмжлэгийг орон нутгийн зардлаас дэмжлэг үзүүлж явна гэсэн ийм ойлголттойгоор энэ уурын зуухыг манай компанид өгсөн байдаг. Ингээд 03 оны 0 сараас 05 сарын 01-ний өдрийг хүртэл халаалтын улиралд - *******азар нь энэ зуухны үйл ажиллагааг хариуцаж явсан. Миний сонссоноор тухайн үед сард 90 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг байсан. Үүнийг 03 оны 10 сарын 01-нээс болон үүнээс хойш огт аймаг орон нутгаас одоо дэмжлэг үзүүлээгүй. Тухайн байгууллага маань өөрийн эрхэлсэн хүрээнд борлуулалтынхаа орлогоор энэ өр төлбөрийг шахаж гүйцэтгэж явсан. Үндсэндээ энэ байгууллага маань энэ уурын зуухны үйл ажиллагааг авч явуулж эхэлснээс хойш татварын болон нийгмийн даатгал, мөн хатуу түлшний нийлүүлэх компанид жил жил дамжиж ингэж өр үүсэж ингэж явж байсан. Намайг ажил хүлээж авахад 590 гаруй сая төгрөгийн хатуу түлшний өр үүссэн гэдэг ийм мэдээлэлтэй. Мөн дээр нь нийгмийн даатгал болон татварт одоо 800 гаруй сая төгрөгийн өртэй байдаг ийм байгууллагыг хүлээж авч байсан. Энэ өр яаж үүссэн юм бэ гээд байгууллагынхаа санхүүг үзэхлээр санхүүгийн бүх орлого, зарлагууд нь тодорхой, аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэхгүй л бол энэ байгууллага өөрийнхөө борлуулалтын орлогоор энэ хатуу түлшний төлбөр төлөх, бусад цалин хөлс, нийгмийн даатгал, татвар, урсгал зардлуудын төлбөрийг үнэхээр төлөх боломжгүйгээр ийм л санхүүгийн төлөвлөлт тайлантай байсан. Нэхэмжлэгч тал эдийн засгийн тооцоололгүй, энэ буруу тооцоолол гаргасны үүднээс энэ өр авлага үүссэн гэдэг асуудлыг тавьж байгаа. Гэтэл үндсэндээ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ айл өрх, албан байгууллагуудыг халаах ёстой л гэж аймаг орон нутгаас энэ байгууллага руу өгсөн. Тэгээд үүнээс болж өр үүссэн учраас тухайн үеийн гэрээ хийгдэх, энэ байгууллагын үйл ажиллагаа шилжих хатуу түлш бүх юмыг тооцоолол хийж тухайн үеийн удирдах зөвлөлөөрөө бид бүхэн тухайн жилдээ хэдэн төгрөгийн орлого орох вэ, хэдэн төгрөгийн борлуулалттай вэ, ямар хэмжээний хатуу түлш авах вэ гэдэг танилцуулгыг тухайн үеийн удирдах зөвлөлдөө хандаж, удирдах зөвлөл маань илүү орлогоос давсан төлбөрийг орон нутгийн төсөвт суулгах ч юм уу ийм үйл ажиллагааг хариуцаж зохион байгуулах ёстой байсан боловч энэ дээр ямар нэгэн энэ байгууллагын санхүүгийн хүндрэлээс гарах бусад асуудалтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулаагүйгээс энэ их хэмжээний өр авлага үүсэж - *******азар маань одоо өнөөдрийн байдлаар өр, авлагатай холбоотой шүүхийн шийдвэр гардаг бол хаалгаа барих хэмжээнд хүрнэ.
Миний хувьд тухайн үед яг энэ байгууллагыг удирдаж байгаагүй болохоор санхүүгийн хүмүүс ямар тооцоолол хийж энэ 1. тэрбум төгрөгийн хатуу түлш худалдан авах ажиллагаа зохион байгуулсан. Энэ эдийн засгийн тооцооллуудыг хийж байсан тухайн үеийн удирдлагууд бол одоо байхгүй байгаа. Тэгэхлээр бид бүхний мэдэхгүй өшөө ямар гарц гаргалгаа байсан тал дээр нэмэлтээр тайлбар авах л ийм л хүсэлтэй байгаад байгаа юм.
Бид 05 оны 03 сарын 15-наас хойш тухайн нийлүүлэгч компанийн удирдлагууд нь бид бүхэнтэй холбогдоод ийм мөнгөний үлдэгдэл байгаа үүнийг яах вэ гэж байсан. Миний бие ажлаа аваад удаагүй байсан. Тэгээд ямар өр байгаа вэ гээд ярилцсан. 05 оны 03 сарын 10-аас хойш танай байгууллага дээр өр үүсэх учир нийлүүлэлтээ зогсоох уу гэж бид ярилцсан. Тэгээд хэсэг хугацаанд хүндрэл үүссэн. Тухайн үед нүүрс байхгүй байсан учир хувь иргэнтэй гэрээ хийж байсан. Бид тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хатуу түлш, нүүрс нийлүүлэх 4 багц гэрээг байгуулсантай марган зүйл байхгүй, гэрээг нийтэд нь дүгнэсэн, таван н нүүрс үнэ өртгийн хувьд хямд байдаг тул гэрээнд зааснаас арай илүү авсан байхыг үгүйсгэхгүй, нийт нүүрсний төлбөрт 46136308 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас манай байгууллагад нийлүүлэгдсэн үндсэн нүүрсний үнэ 631 сая төгрөгийг манайх төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ дээрээ хугацаа график гаргаж өгөөд аль болох санхүүгийнхээ тооцооллыг хийгээд богино хугацаанд төлье, алдангийг төлөх боломжгүй гэв.
5. Нэхэмжлэгч нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ / хэргийн 6-р тал/, ******* Ай ******* ******* ХХК-ийн дүрэм / хэргийн 7-10-р тал/, гүйцэтгэх захирал С.ын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар / хэргийн 11-р тал/, ******* Ай ******* ******* ХХК-ийн 05.10.03-ны өдрийн 5/6 дугаар Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг / хэргийн 1-р тал/, Гэрээ баталгаажуулах маягт Хатуу түлш/ нүүрс/ 1,-р зууханд Орон нутгийн ******* ХХК-ний 000 тн нүүрс нийлүүлэх / дугаар №ДУОНӨҮГ/04010001/ Багц №1 гэрээ, бараа нийлүүлэлтийн хуваарь / хэргийн 13-8-р талд/, Гэрээ баталгаажуулах маягт Хатуу түлш/ нүүрс/ 3.4-р зууханд Орон нутгийн ******* ХХК-ний 000 тн нүүрс нийлүүлэх / дугаар №ДУОНӨҮГ/04010001/ Багц № гэрээ, бараа нийлүүлэлтийн хуваарь / хэргийн 9-44-р талд/, Гэрээ баталгаажуулах маягт Хатуу түлш/ нүүрс/ 1,-р зууханд Хөөтийн 1000 тн нүүрс нийлүүлэх / дугаар №ДУОНӨҮГ/04010001/ Багц №3 гэрээ, бараа нийлүүлэлтийн хуваарь / хэргийн 45-61-р талд/, Гэрээ баталгаажуулах маягт Хатуу түлш/ нүүрс/ 3,4-р зууханд Хөөтийн 1000 тн нүүрс нийлүүлэх / дугаар №ДУОНӨҮГ/04010001/ Багц №4 гэрээ, бараа нийлүүлэлтийн хуваарь / хэргийн 6-76-р талд/, Тооцоо нийлсэн акт / хэргийн 77-р тал/ зэрэг баримтыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Ай ******* ******* ХХК нь хариуцагч - *******азарт холбогдуулан хатуу түлш, нүүрс нийлүүлэх 4 багц гэрээний үүрэгт 937931415,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
******* Ай ******* ******* ХХК нь - *******азартай тус газрын 1,,3,4-р зууханд ******* болон Хөөтийн хатуу түлш / нүүрс/ нийлүүлэх 4 багц гэрээг 04 оны 09 сарын 7-ны өдөр байгуулж, гэрээний хугацаа , нүүрс нийлүүлж дуусах 05 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар дууссан, 4 багц гэрээг 05 оны 04 сарын 5-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээний төлбөрийн үлдэгдэл 631178611 төгрөг болох талаар Тооцоо нийлсэн акт үйлдсэн, гэрээний ерөнхий нөхцөлийн 4.18-д зааснаар 0.3 хувиар алданги тооцож, гэрээний үлдэгдэл төлбөр 631178611 төгрөг, 16 хоногийн алданги 30675804,95 төгрөг, нийт 937931415,95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж үндэслэлээ тодорхойлсон.
. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: - *******азар нь ******* Ай ******* ******* ХХК-тай 04 оны 09 сарын 7-ны өдөр хатуу түлш, нүүрс худалдан авах гэрээ байгуулсан байсан. Гэрээний хугацаа нүүрсний нийлүүлэлт хийх хугацаагаар байгуулсан байсан. Энэхүү гэрээг өмнө нь байгуулсан албан тушаалтан, орон нутгийн удирдлагууд хаанаас хэрхэн санхүүжнэ гэж ийм өндөр дүнтэй гэрээ байгуулсныг тэр үеийн удирдлагуудаас асуумаар байгаа юм. Гэрээний үндсэн төлбөр болох 631178611 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Манай байгууллага санхүүгийн тайлангаар 03 он, 04 он болон 05 оны дугаар улирлаар 156757.7 төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөж чаддаггүй өр төлбөр үүсдэг, ХХК-ийн зуухны үйл ажиллагааг манай байгууллагад шилжүүлж, тус зуухны гол орлого олдог 3 аж ахуй гэж дахин төлөвлөлтөнд орж буулгаснаас болж халаалтын төлбөрөө авч чадахгүй нөхцөл байдалд орсон, мөн орон нутгаас тухайн зуухны үйл ажиллагааг манай байгууллагад шилжүүлчхээд 03 оны 09 сараас хойш огт дэмжлэг өгөөгүйгээс санхүүгийн хүндрэлд орж, өр үүссэн байна. Иймээс ******* Ай ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 30675804,95 төгрөгийн алдангийг төлөх боломжгүй гэж татгалзлаа тайлбарлав.
3.Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, талуудын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
3.1. ******* Ай ******* ******* ХХК болон - *******азрын хооронд 04 оны 09 сарын 7-ны өдөр Хатуу түлш /нүүрс/ 1,,3,4-р зууханд Орон нутгийн ******* ХХК-ний нийт 4000 тонн нүүрс нийлүүлэх /дугаар №ДУОНӨҮГ/04010001/ Багц №1, Багц № гэрээ, Хатуу түлш /нүүрс/ 1,, 3,4-р зууханд Хөөтийн нийт 000 тонн нүүрс нийлүүлэх /дугаар №ДУОНӨҮГ/04010001/ Багц№3, Багц№4 дугаартай 4 багц гэрээ байгуулагдаж, 4 багц гэрээний нийт төлбөр 1.397.000.000 төгрөгөөр нийлүүлэхээр тус тус тохиролцож, хатуу түлш, нүүрс нийлүүлэх хугацааг 04.10.01-ний өдрөөс 05.05.01-ний / ГЕН-.6-д/ хооронд тогтоож, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги ногдуулахаар тохиролцсон байна.
Хатуу түлш, нүүрс нийлүүлэх 4 багц гэрээний дагуу нийлүүлэгч тал болох ******* Ай ******* ******* ХХК нь - *******азрын 1,,3,4-р уурын зууханд хөөтийн нүүрс 783.60 тонн, ******* н нүүрс 457,150 тонн, нийт 540,77 тонн хатуу түлш, нүүрсийг 1,09,504,919 төгрөгөөр нийлүүлсэн, үүнээс - *******азар 46136308 төгрөгийн төлбөрийг төлсөн, 4 багц гэрээний үлдэгдэл төлбөр 631178611 төгрөг болох талаар байгууллагын дарга, нягтлан бодогч нар 05 оны 04 сарын 5-ны өдрийн байдлаар Тооцоо нийлсэн акт-ыг үйлдэж, холбогдох албан тушаалтнууд гарын үсгээ зурж, тамгаар баталгаажуулсан үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
3.. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч ******* Ай ******* ******* ХХК болон - *******азрын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Энэхүү гэрээгээр ******* Ай ******* ******* ХХК нь - *******азрын уурын зууханд хөөтийн болон таван н нийт 540,77 тонн хатуу түлш, нүүрсийг 1,09,504,919 төгрөгөөр нийлүүлсэн, гэрээнээс төлбөрөөс хариуцагч 46136308 төгрөгийг төлсөн, байгууллагын дарга, нягтлан бодогч нарт 05 оны 04 сарын 5-ны өдрийн байдлаар Тооцоо нийлсэн акт / хэргийн 77-р талд / үйлдэж, гэрээний төлбөрийн үлдэгдэл 631178611 төгрөг болохыг баталгаажуулсан, хариуцагчийн төлөөлөгчөөс гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээний хугацааг нүүрсний нийлүүлэлт хийх хугацаагаар тогтоосон, 4 багц гэрээ тус бүрийн Гэрээний тусгай нөхцөлийн ГЕН .6-д Бараа нийлүүлэх хугацаа: 04.10.01-нээс 05.05.01-ний хооронд графикийн дагуу гэж тохиролцсон гэж, мөн хариуцагчийн төлөөлөгч Т.******* гэрээний хугацаа нүүрсний нийлүүлэлт хийх, халаалтын улирлын хугацаагаар дууссан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг хатуу түлш нийлүүлэх 4 багц гэрээний хугацаа 05 оны 05 сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон, талууд энэ талаар маргаагүй гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 631178611 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
3.3. Талуудын хооронд байгуулсан дээрх хатуу түлш, нүүрс нийлүүлэх 4 багц /Багц №1, №0, №03, №04/ дугаартай гэрээнүүдийн Ерөнхий нөхцөлийн 3.9-д Захиалагч нь төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхийг үндэслэн ГТН-д заасан хугацаанд төлбөрийг нийлүүлэгчид төлнө, 4.18-д Захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг нийлүүлэгчид төлнө., гэрээний Тусгай нөхцөлийн ГЕН 3.9-д Төлбөр төлөх хугацаа: Нүүрс нийлүүлэн нэхэмжлэх, зарлагын баримт өгсөн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ, ГЕН 4.18-д 0.3 хувиар алданги тооцно гэж тус тус гэрээгээр тохиролцжээ.
Хариуцагч - *******азар нь дээрх 4 багц гэрээний үлдэгдэл төлбөр 631178611 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тул гэрээний дээрх заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 05 оны 04 сарын 5-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 05 оны 10 сарын 03-ны өдөр хүртэл 16 хоногийн алданги / 1 хоногийн алданги 1893535,830 төгрөг/ нийт 30675804,95 төгрөгийг нэхэмжилсний 50 хувь болох 15337640,475 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 15337640,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар дээр дүгнэсэн. Энэхүү гэрээний хугацаа 05 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар дуусгавар болсон, талууд 05.04.5-ны өдрийн байдлаар Тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээний үлдэгдэл төлбөр 631178611 төгрөгийг болохыг талууд тохиролцож баталгаажуулсан. Иймээс гэрээний үлдэгдэл төлбөр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 631178611 төгрөгөөс хоногийн 0.3 хувиар алданги тооцох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... - компаниас төлбөр төлж чадахгүй нөхцөлд хүрсэн гэж мэдэгдсэн. Тиймээс талууд харилцан ярилцаад цаашдаа нийлүүлэлтээ зогсооё, дахин нийлүүлэх юм бол дахин төлбөр төлж чадахгүй өрийн дарамт үүсэх юм байна. Ийм учраас одоо тооцоогоо нийлье гэж харилцан тохиролцож, тооцоогоо нийлсэн, - *******азрын нөхцөл байдлаас шалтгаалаад 1,09,504,919 төгрөгийн нүүрсийг нийлүүлсэн гэх тайлбарыг гаргасан, 05.04.5-ын өдрийн байдлаар гэрээг дүгнэн дуусгавар болгож, тооцоо нийлсэн, нэгэнт хариуцагч - *******азрын санхүүгийн хүндрэлтэй нөхцөлийг мэдсээр байж төлбөрийг холбогдох байгууллагад хандаж нэхэмжлэхгүйгээр 16 хоногийн хугацаа хэтрүүлж, алдангийн хэмжээг 30675804,95 төгрөг хүртэл ихэсгэх үндэслэлийг нэхэмжлэгч бий болгосон байна.
Хариуцагчийн төлөөлөгч Т.*******аас 03 оны сард ХХК үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, тэдний уурын зуухны үйл ажиллагааг манай компанид тухайн үеийн удирдлага, онцгой комиссын шийдвэрээр шилжүүлж, орон нутгаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг өгөхөөр шийдэж, дэмжлэг өгч байсан мөртлөө 03 оны 09 сараас хойш огт өгөхөө болсон, ХХК-ний уурын зуухны орлогын ихэнх хэсгийг бүрдүүлж, халаалт авч байсан 3 том төрийн байгууллага / 3-р сургууль, -р сургууль, -р цэцэрлэг/ дахин төлөвлөлтөд орж барилгыг буулгаж, шинээр баригдах хугацаанд метр күб эзлэхүүнээр тооцож авдаг халаалтын төлбөрийг тухайн хугацаанд огт өгөөгүй зэрэг нөхцөл байдлуудаас манай байгууллага 1,,3,4-р уурын зууханд нийлүүлэх хатуу түлш, нүүрсний өр төлбөрт он дамжин орох нөхцөл байдал бий болж, 4 багц гэрээний үндсэн төлбөрөө ч төлж чадахгүй болох байсан тул нүүрс нийлүүлэлтийг зогсоосон, алдангийг төлөх санхүүгийн боломжгүй гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ, 3.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан Хатуу түлш / нүүрс/ нийлүүлэх 4 багц гэрээ бичгийн хэлбэртэй, уг гэрээнүүдийн Гэрээний ерөнхий нөхцөлийн 3.9-д Захиалагч нь төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхийг үндэслэн ГТН-д заасан хугацаанд төлбөрийг нийлүүлэгчид төлнө гэж, Гэрээний тусгай нөхцөлийн ГЕН .6-д Бараа нийлүүлэх хугацаа: 04.10.01-нээс 05.05.01-ний хооронд графикийн дагуу, ГЕН 4.18-д Алданги тооцно, Гэрээнд заасан хугацаанд төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний дүнгийн 0.3 хувиар алданги тооцно гэж заасан байна. Иймээс талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 08 дугаар зүйлийн 08.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг хуульчилсан тул 4 багц гэрээний үүргийг хариуцагч - *******азар гүйцэтгэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчээс алдангид нэхэмжилсэн 30675804,95 төгрөгийг 50 хувиар багасгаж, алдангид 15337640,475 төгрөгийн хариуцагч - *******азраас гаргуулж, үлдэх 15337640,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
4. Хариуцагчийн төлөөлөгчөөс ирүүлсэн хавтаст хэргийн 89-97-р талд авагдсан - *******азрын 03, 04 оны санхүүгийн тайлангийн аудитын тайлан, - аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар-ын 05 оны хагас жилийн санхүүгийн тайлан гэх хуулбар баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.-т заасан баримтын шаардлагыг хангаагүй тул баримтаар үнэлээгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4847607 төгрөгөөс нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болсон 15337640,475 төгрөгд ногдох улсын тэмдэгтийн хураамж 9483 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч - *******азраас нэхэмжлэлийн хангагдсан 784555013,475 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 39775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* Ай ******* ******* ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115., 115.., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 3 дугаар зүйлийн 3.6, 3.8-д зааснаар баримтлан хариуцагч аймгийн сумын 7-р багт байрлах - орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Рд:*******/- аас 784555013,475 /долоон зуун наян дөрвөн сая таван зуун тавин таван мянга арван гурван төгрөг, дөрвөн зуун далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* Ай ******* ******* ХХК /Рд:/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15337640,475 / нэг зуун тавин гурван сая гурван зуун далан зургаан мянга дөрвөн зуун хоёр төгрөг, дөрвөн зуун далан таван мөнгө / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 4847607 / дөрвөн сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун долоон/ төгрөгөөс 9483 / есөн зуун хорин дөрвөн мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч - *******азраас улсын тэмдэгтийн хураамжид 39775 / гурван сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* Ай ******* ******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ