| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0203/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/221 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/221
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч ********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818001160147 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6-р сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн. 1960 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй дээд боловсролтой, ******** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******** нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өндөр багийн “Хар морьтын хөтөл"-ийн орчим орон нутгийн асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн ******** улсын дугаартай ‘Хьюндай соната-6” загварын авто машиныг жолоодон Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг орох зорчигчид тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 9.3, 2 дугаар бүлгийн 2.3-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа явсан******** жолоодож явсан улсын дугааргүй улаан өнгийн "МТЗ-82” маркийн "тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч ******** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, ********ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өндөр багийн “Хар морьтын хөтөл"-ийн орчимд асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн ******** улсын дугаартай “Хьюндай соната -6” загварын хар өнгийн авто машиныг жолоодон зорчин явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 9.3, 2 дугаар бүлгийн 2.3-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас ******** жолоодож явсан улсын дугааргүй улаан өнгийн "МТЗ-82” маркийн "тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган зорчигч ******** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, ********ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч ********ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед би зам хараад явж байсан. Миний сууж явсан машин 90-100 км/цагийн хурдтай явж байсан Тэггэл зам дээр нэг хар юм харагдаад “хүүе наана чинь юм байна” гэсэн нэг мэдсэн чинь миний сууж явсан машин замын хажууд гарсан байсан. ...Миний сууж явсан таксины жолооч ********ийн зүгээс надад 2018 оны 02 сарын 27-ны өдөр дансаар 1 470 000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд ******** гэдэг жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй ********ид гомдолтой байна. Хэдийгээр би түүнээс хохирсон эмчилгээний мөнгөө гаргуулсан ч цаашдаа эрүүл мэндээрээ хохирч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-25-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрт учирсан хохирлын төлбөрийг шүүгдэгчээс авсан. Миний хүү ********тухайн үед надтай хамт явж байсан. Хүүхдийнхээ эмчилгээний зардалд 2 сая төгрөг нэхэмжилж байна, мөнгө байхгүй учраас хүүдээ эмчилгээ хийлгэж чадаагүй, одоогоор гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй.” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч********мөрдөн байцаалтад өгсөн: “...Машинд миний хүү бид хоероос гадна хойд суудалд 1 залуу, жолоочийн хажууд нэг хүүхэдтэй хүүхэн сууж явсан Осол гарах үед хүү арын суудалд хэвтээгээрээ, би хажууд нь унтаад явж байтал нойрон дунд тас гээд хүчтэй машин юм мөргөх шиг болсон. Нэг их сүртэй гэмтэж бэртээгүй учраас жолоочид хүү бид хоёр гомдол саналгүй. Жолооч өөрийн санаачилгаар хүүгээ болон өөрийгөө үзүүл, эмчилгээ хийлгэ гэж 500,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх хохирол байхгүи” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ********мөрдөн байцаалтад өгсөн: “...Энэ трактор мминий эцэг******** гэдэг хүний өмч байж байгаад аав маань 2003 онд нас барахдаа тухайн трактороо надад үлдээсэн юм. 2003 оноос хойш тухайн тракторыг би өөрөө ашиглаж байгаа миний өмч юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65-р хуудас/,
Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: "...Гэрлийн гялбаанд орох нөхцөл байдал ослын өмнө болоогүй. Соната-6 маркийн хар өнгийн машины жолооч гэнэт л миний жолоодож явсан тракторын араас ирээд мөргөсөн. Осол гарсны дараахан намайг трактороос буугаад ирэхэд осол гаргасан жолооч “чиний тракторыг гүйцэж түрүүлэх гэж байгаад урдаас машин ирсэн, амжаагүй араас чинь мөргөчихлөө, муухай юм боллоо” гэж өөрөө надад хэлсэн. Надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Миний хувьд гомдол саналгүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-71-р хуудас/,
Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...Тракторын араас жижиг тэрэгтэйгээ мөргөсөн жолоочоос “яагаад замаар зүгээр явж байгаа машины араас мөргөчихөв” гэхэд толгойгоо барьчихаад дуугарахгүй байсан. Гүйцэж түрүүлэх гээд амжсангүй гээд байсан" гэх .мэдүүлэг /хавтаст хэргийн 73-75-р хуудас/,
Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...Хар морьтын даваа өгсөн үед би их хурдтай явж байна гэж бодоод машины хянах руу хартал 100 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд Хар морьтын даваа уруудаад явж байхад урд сууж явсан ******** “хөөе урд чинь трактор” гэж чанга орилох үед би гайхаад өндийгөөд хартал бид нарын явж байсан чиглэлд тракторын арын хэсэг нь харагдсан Уг трактор нь Сэлэнгэ чиглэл рүү явж байгаа харагдсан. Ингээд жолооч шууд цагаан зураас даваад эсрэг урсгал руу ортол өөдөөс гэнэт машины гэрэл их ойрхон харагдсан. Жолооч сандарсандаа буцаад өөрийн явж байсан урсгалд орох гэж байгаад тракторын зүүн хойд арын хэсгийг мөргөж зам тээврийн осол гарсан6" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-р хуудас/,
Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг/хавтаст хэргийн 14-р хуудас/,
Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 15-р хуудас/,
********ийн жолоодож явсан ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 010 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 128-132-р хуудас/,
******** жолоодож явсан улсын дугааргүй улаан өнгийн “МТЗ-82" маркийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер ******** 2018 оны 03 дугаар сарын 14-нии өдрийн 014 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүулэлтүүд /хавтаст хэргийн 134-139-р хуудас/,
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч ******** 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай ослын дугнэлт /хавтаст хэргийн 146-р хуудас/,
Зам тээврийн ослын улмаас хохирогч ********ын биед учирсан гэмтлийг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч ******** 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 94-р хуудас/
Зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй ******** биед учирсан гэмтлийг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ******** 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 251 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 94-р хуудас/
Зам тээврийн ослын улмаас хохирогч ******** нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 12 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 001232 тоот өвчниий түүх /хавтаст хэргийн 28-45-р хуудас/,
Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад ******** цагдаагийн ахмад ******** цагдаагийн дэслэгч ******** нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 245-246-р хуудас/,
“Бан хас” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 247-250-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт ********ийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой Хар морьтын Хөтөл хорооллын даваа уруудаад явж байхад миний машины өөдөөс 2 машин уруудан ирж байсан. Гэнэт миний машины өөдөөс нэг хар зүйл тулаад орж ирсэн. Тэгээд машины урд талын дугуй трактор руу орсон. Намайг нэг харахад миний машинд сууж явсан бүх хүмүүсийн толгой цус болсон байсан. Би түргэн дуудсан, ...Би өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Осол гарсны маргааш би ********, ******** нартай уулзаад Саран эмнэлэгт очиж, томографикийн зураг авахуулсан. Дараа нь шүүх эмнэлэг орсон. Тэгээд хэд хоногийн дараа байх хохирогч ********тай Сэлэнгэ аймагт уулзаад түүний эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг, нийт 1,770,000 төгрөгийг ********д өгсөн. Харин хохирогч ******** 500,000 төгрөг өгсөн. ********мөнгө өгөөгүй, харин томографикийн зураг 135,000 төгрөгөөр авахуулсан. Иргэний нэхэмжлэгч ******** 1 сая төгрөг өгсөн, үлдсэн 1,200,000 төгрөгийг 7 сард багтаан төлөхөөр эвлэрч, гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ******** нь хувиараа тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтсон орлоготой, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** “...Би өөрт учирсан хохирлын төлбөрийг шүүгдэгчээс авсан. Миний хүү ********тухайн үед надтай хамт явж байсан. Хүүхдийнхээ эмчилгээний зардалд 2 сая төгрөг нэхэмжилж байна” гэх боловч иргэний нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байх тул насанд хүрээгүй ******** эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдуулан цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаарлагатай бол холбогдон гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч ******** болон шүүгдэгч ******** нар тракторт учирсан хохиролтой холбоотой асуудлаар эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ********ид оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД