| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/12003/И |
| Дугаар | 191/ШШ2026/01266 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01266
2026 01 21 191/ШШ2026/01266
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ******** хот, ******** дүүрэг, ******** хороо, ********, С********, ******** байрлах, ХБ ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********хот, ********дүүрэг, ******** хороо, ******** байр, ******** тоотод оршин суух, ******** овогт Д.Т /РД:********/
Хариуцагч: ******** хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоот хаягт бүртгэлтэй боловч ******** дүүрэг, ******** хороо, ******** байр, ******** тоотод түр оршин суух, ******** овогт М.М /РД:********/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,520,945.38 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХБ ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1.Хариуцагч Д.Т, М.М нар нь ХБ ХК-ийн СБ Сүхбаатар тооцооны төвтэй 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201843714450 тоот зээлийн гэрээ болон БГХ/201843714450 тоот барьцааны гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан.
Хариуцагч Д.Т, М.М нар нь тус ЗГ/201843714450 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5,599,081.49 төгрөг, зээлийн хүүд 3,445,874.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,911.47 төгрөг, нийт 9,052,867.10 төгрөг төлсөн.
2. Хариуцагч Д.Т нь ХБ ХК-ийн СБ Ихтойруу тооцооны төвтэй 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/502820180720-151 тоот зээлийн гэрээ болон БГХ502820180720-151 тоот барьцааны гэрээ байгуулан 2,299,900 төгрөгийн лизингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг барьцаалуулсан.
Хариуцагч Д.Т нь тус ЗГ/502820180720-151 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,203,763.46 төгрөг, зээлийн хүүд 555,683.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 892.45 төгрөг, нийт 1,760,339.85 төгрөг төлсөн.
3. Хариуцагч Д.Т нь ХБ ХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр КГ/20181127-07 тоот кредит картын гэрээ 1,100,000 төгрөгийн зээлжих эрхтэй кредит картыг бэлэн зарлагад 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагад 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан. Хариуцагч Д.Т нь тус кредит картын гэрээний үүрэгт 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн үндсэн зээлийн төлбөрт 289,050 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.
Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн:
1/ Хариуцагч Д.Т, М.М нарт холбогдуулан 2025-09-16-ны өдрийн байдлаар ЗГ/201843714450 тоот зээлийн гэрээний үүрэгт:
А/ Үндсэн зээлийн төлбөр 9,400,918.51 төгрөг
Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 11,516,790.32 төгрөг,
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,360,600.52 төгрөг
Г/ Нотариатын зардалд 54,000 төгрөг, нийт 22,332,309.35 төгрөг,
2/ Хариуцагч Д.Тод холбогдуулан 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар ЗГ/502820180720-151 тоот зээлийн гэрээний үүрэгт:
А/ Үндсэн зээлийн төлбөр 1,096,136.54 төгрөг,
Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 1,406,058.26 төгрөг
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 163,116.54 төгрөг, нийт 2,665,311.24 төгрөг
3/ Хариуцагч Д.Тод холбогдуулан 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар КГ/20181127-07 тоот кредит картын гэрээний үүрэгт:
А/ Үндсэн зээлийн төлбөр 804,908.09 төгрөг,
Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 1,535,848.47 төгрөг
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 182,568.23 төгрөг, нийт 2,523,324.79 төгрөг бүгд 27,520,945.38 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч Д.Т, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,520,945.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Т, М.М нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,520,945.38 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16,520,945.38 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ХБ ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ХБ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,555 төгрөгөөс 147,777.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 147,777.5 төгрөг болон хариуцагч Д.Т, М.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 147,777.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Т, М.М нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Т, М.М нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,520,945.38 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу
2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16,520,945.38 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ХБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ХБ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,555 төгрөгөөс 147,777.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 147,777.5 төгрөг болон хариуцагч Д.Т, М.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 147,777.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ