2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2026/01267

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 21 191/ШШ2026/01267

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: ******** хот, ******** дүүрэг, ******** хороо,********, ******** байрлах, ГБ ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******** хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** гудамж, ******** тоотод бүртгэлтэй, ********аймаг, ******** сум, ******** баг, ******** гудамж, ******* *тоотод оршин суух, ******** овогт М.О /Иргэний бүртгэлийн дугаар ********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,524,523.02 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ГБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М овогтой О /РД:********/ нь ГБ-тай 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дугаар ЗГ/3055191412 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ/3055191412 тоот гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан.

Зээлдэгч нь Дугаар ЗГ/3055191412 тоот зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 161 хоног хугацаа хэтрүүлэн, банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан М.О т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:

Үндсэн зээлийн төлбөрт 22,314,351.90 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,184,086.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,084.47 төгрөг, нийт 23,524,523.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч М.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,524,523.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,900,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 4,024,523.02 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нөгөө талаас хариуцагч М.О нар гэрээнд гарын үсэг зуржээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ГБ ХК нь хариуцагч М.О т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,524,523.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч М.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,524,523.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,900,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 4,024,523.02 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ГБ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,573 төгрөгөөс 137,786.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 137,786.5 төгрөг болон хариуцагч М.О оос улсын тэмдэгтийн хураамжид 137,786.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ГБ ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ГБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.О т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,524,523.02 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,524,523.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,900,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг,

2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 4,024,523.02 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ГБ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,573 төгрөгөөс 137,786.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 137,786.5 төгрөг болон хариуцагч М.О оос улсын тэмдэгтийн хураамжид 137,786.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ГБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ