| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/01021/и |
| Дугаар | 318/ШШ2025/00970 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Д ийн,
Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие.... оны ....дугаар сарын ......нд төрсөн, .....настай. Би 1981 онд Т сумын 8 жилийн сургууль ........ аймаг дахь АУДуС-ийн хуваарь авч 1981-1985 он хүртэл суралцаж сургуулиа төгсөөд .......... аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар .......аймгийн ..............сумын 0130 дугаар ангид цэргийн албанд татагдсан. Ингээд 1988 оны 6 дугаар сарын 20-нд цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 149 тоот тушаалаар Тсуманд бага эмчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд Хилийн ба ДЦУЕГ-ын 0130 дугаар ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй учраас цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд намайг Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтожо өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, .... аймгийн Т сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар “Хэсэгт эмч ажиллуулах тухай” тушаал, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08/2586 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, фото зураг, гэрч С.Б, Б.С нарын иргэний үнэмлэхийн болон цэргийн батлахын хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Б, Б.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Дгийн 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ш.Дгийн цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08/2586 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд: Ш. Д нь ........... аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0130 дугаар ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0130 дугаар ангийн ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Ш.Дгийн цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гараагүй болно гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Б, Б.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.Б “Миний бие 1987 онд ......аймгийн ........ сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид цэрэгт татагдан очиход Ш.Д нь тухайн ангид цэргийн алба хааж байсан юм. Улмаар Ш.Д нь 1987 онд 3 жилийн цэргийн албаа хаагаад халагдаад ........ аймаг руу явсан” гэж, гэрч Б.С “Миний бие Ш.Дтай 1981-1985 онд .......... аймгийн Анагаах ухааны дунд сургуульд хамт суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Ш.Д бид хоёр ...... аймгаас цэргийн албанд татагдан ......аймгийн ........... сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1985 оноос 1988 оны 7 дугаар сарын эхэн үе хүртэл хамт цэргийн алба хаагаад, цэргээс халагдаад Ховд аймгийн төв дээр буусан ба .......... аймгийн цэргүүд 3 машинтай цаашаа аймаг руугаа явсан. Харин Ш.Д бид хоёр ..... аймгаас ...... аймаг руу тоосго ачиж явсан замын машинд сууж гэртээ ирцгээж байсан юм” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг нь тэдний цэргийн батлахын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08/2586 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаагаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
4. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ........ аймгийн Тсумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар “Хэсэгт эмч ажиллуулах тухай” тушаал нь хэрэгт хамааралгүй байх тул тухайн баримтуудыг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн 1 ширхэг фото зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.
5. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08/2586 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд нэхэмжлэгч Ш.Дгийн цэргийн албанд татагдсан талаарх мэдээлэл тусгагдсан байх боловч цэргээс халагдсан талаарх мэдээлэл тусгагдаагүй байна.
6. Иймд Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08/2586 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, гэрч С.Б, Б.С нарын мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш овогт Ш.Дгийн 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш овогт Ш.Дгийн 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ