2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/01441

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 22 191/ШШ2026/01441

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ********** хот, ********** дүүрэг, ********** хороо, ********** хороолол, ********** гудамж, ********** байр, ********** байрлах, НК ББСБ ХХК /РД:**********/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********** овогт В.Ж /РД:**********/-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.М оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч НК ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Ж ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд

Иргэн В.Ж нь НК ББСБ ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 10802 дугаар Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 74138 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 90,000 төгрөгийн цахим зээл авсан.

Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын дагуу бодож, 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлөх байсан боловч нэг ч удаагийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор бүртгэлтэй дугаарын утсаар залгахад: Удахгүй сунгана, Сунганаа гэх мэт тайлбар хэлсээр зээлийн 1377 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул зээлийн эргэн төлөлтийг хийлгэхээр зээлдэгчийн бүртгэлд өгсөн хаягын дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 197/Ш32025/80345 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/

2.2 Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-5-7/, Зээл төлөлтийн мэдээлэл /хх-8/

2.3 Зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл /хх-9/

2.4 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 197/ШЗ2025/80345 дугаар захирамж /хх-11/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШЗ2026/02165 дугаар захирамжаар В.Ж ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч НК ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Ж ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

НК ББСБ ХХК нь В.Ж ы оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаанд хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох үүднээс шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулна.

 

Шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотлох баримт бүрдүүлэх тухай захирамж гарган Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс В.Ж ы оршин суух хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулахад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Ж нь ********** хот, ********** дүүрэг, ********** хороо,********** гудамж, ********** тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон байна.

 

Тус хаягаар 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд В.Ж нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүлээн авчээ.

 

3. В.Ж нь ********** хот, ********** дүүрэг, ********** хороо, ********** гудамж, ********** тоот хаягт оршин суудаг, *****-***** холбоо барих дугаартай болох нь хэрэгт авагдсан В.Ж ы хүсэлт, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагч НК ББСБ ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Ж ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хүсэлт гаргагч НК ББСБ ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хүсэлт гаргагч НК ББСБ ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********** овогт В.Ж /РД:**********/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч НК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ