Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 166/2018/0221/Э |
Дугаар | 2018/ШЦТ/229 |
Огноо | 2018-06-29 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/229
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1818003970260 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6-р сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,******** мэргэжилтэй, “********” ТӨҮГ-т жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ******** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******** нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 22 цаг 40 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 8-р баг, МБМ зочид буудлын урд талын зам дээр ******* улсын дугаартай Соната-6 загварын автотээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13-р бүлгийн 13.1 дэх заалтыг зөрчсөнөөс явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 22 цаг 40 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 8-р баг МБМ зочид буудлын урд талын зам дээр ******* улсын дугаартай Соната-6 загварын автотээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13-р бүлгийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би дэлгүүрээс 0,33 литрийн Хараа нэртэй архи аваад ганцаараа модны хажууд уусан. Би эргээд замын баруун тал руу ганцаараа алхаж явахад ертөнцийн зүгээр хойноосоо хар өнгийн, соната 6 маркийн тээврийн хэрэгсэл хүрч ирээд мөргөсөн. Би зам дээр унаад өгсөн. Би хөл дээрээ босох гэхэд би чадахгүй унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
Хэргийн газын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-14/,
Гэрч******* мөрдөн байцаалтад өгсөн “... манай жолооч гэнэт тоормос гишгэж тас хийх чимээ гарсан. Би жолооч ******* , ******* нарын хамт машинаас буухад тээврийн хэрэгслийн урд хүн хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,
Гэрч Г.******* ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний харахад зүүн талаас бутан дундаас эрэгтэй хүн тонголзож, бөхөлзөөд гараад ирсэн. Би ******* аа ах гэхэд жолооч миний хэлсэнтэй зэрэгцээд тоормос гишгэсэн. Машинд мөргүүлсэн хүн машины копутан дээр унаад эргээд машины зам дээр унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 542 дугаартай “... ******* ын биед баруун шаант ясны дээд булууны үе доторх битүү хугарал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28/,
Замын тээврийн ослын шинжээчийн 26 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдал шалгасан тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50/,
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч орлого боломжтой, тогтсон ажилтай, прокурор торгох ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
********т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* од 400,000 төгрөг төлсөн, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД