| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0205/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/230 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/230
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч Т.Баярсайхан,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд болсвсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Дархан- Уул аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд:
Дархан-Уул аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 1998 оны 02 сарын 16-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх хэрэг хариуцах чадвартай,******* Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, ОХУ-ын Консулын 4 замын замын уулзвар дээр өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай Исүзү бигорн маркийн авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12 4-т заасан "Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Т.Баярсайханы жолоодож явсан ******* улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж жолооч ******* , зорчигч ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, ОХУ-ын Консулын 4 замын замын уулзвар дээр өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай Исүзү бигорн маркийн цагаан өнгийн авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12 4-т заасан "Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас ******* жолоодож явсан******* улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч******* , зорчигч******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 сарын 25-ны орой 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ОХУ-ын консулын уулзварын холбоо талаас нь ногоон гэрлээр уг уулзвар руу нэвтрэхэд зүүн гар талаас цагаан өнгийн Исузу бигорн маркийн тээврийн хэрэгсэл хойд зүг буюу 380 руу эргэж байсан. Уг машиныг зам тавьж өгнө гэж ойлгоод уулзвар нэвтрэхэд уг машин зогсохгүй урагшаа явахаар нь 2 дугаар эгнээгээр явж байгаад нэгдүгээр эгнээ рүү дарж тормоз гишгэхэд нөгөө машин зогсохгүй явсаар байгаад уг машинтай мөргөлдөж ард сууж явсан хүний хөл гэмтэж, миний нуруу өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Надаас гадна 3 хүн сууж явсан. Урд суудал дээр надтай хамт ажилладаг ******* , хойд суудал дээр Алтансүх гэж ах бас нэг танихгүй хүн сууж явсан. ******* хөл нь хугарсан. Нөгөө хоёр хүнд бол гэмтэл учраагүй байсан. Би эрүүл мэнд болон эд материалын хохирол хүлээсэн гомдолтой байна. Өөрийн хэмжээнд оношилгоо хийлгэсэн байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх гэхээр мөнгө байхгүй байгаад байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 02 сарын 25-ны орой эмнэлэг дээрээс Приус-10 маркийн таксинд суугаад хуучин Дархан чиглэл явж байхад Консулын уулзвар дээр ногоон гэрэл асаад чигээрээ явж байхад миний сууж явсан машины урдуур нэг жип машин орж ирээд мөргөлдсөн. Нөгөө машин унасан. Би машинаас буугаад гишгэх гэсэн чинь гишгэж чадахгүй өвдөөд байсан. Эмнэлэгт үзуүлэхэд миний баруун хөл хугарсан байсан. Миний баруун хөл шилбэний дээд хэсгээр хугарсан өөр гэмтэл бэртэл байхгүй Би зах дээр бараа зардаг тэр ажлаа хийж чадахгүй 3 сар боллоо энэ хугацааны мөнгийг нэхэх бодолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/
Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Их дэлгүүрээс хөдлөөд Консулын уулзвар дээр ирж гэрлэн дохио хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асахад ертөнцийн зүгээр хойд зүгт эргэсэн. Тэгэхэд баруун гар талаас чигээрээ ногоон өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл ирээд манай машины баруун гар талаас хурдтай мөргөөд машиныг унагаасан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 26-р хуудас/
******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...ОХУ-ын консулын уулзвараар ногоон гэрлээр ороход хажуу талаас нэг машин орж ирээд Баярсайхан тормоз гишгээд нөгөө машинаас зугтаахад нөгөө машинтай мөргөлдсөн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Консулын уулзвараар ногоон гэрлээр 2 дугаар эгнээгээр нэвтрэхэд Дархан их дэлгүүр талаас нэг машин миний сууж явсан машины урдуур ороход миний сууж явсан машины жолооч -яаж байна аа гээд нэгдүгээр эгнээ рүү шилжихэд тэр машинтай мөргөлдсөн. Би жолоочийн яг арын суудал дээр сууж явсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
******* мөрдөн байцаалтын явцад яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/
Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа ******* , цагдаагийн хошууч******* , цагдаагийн дэслэгч ******* нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 262 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-76-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13- р хуудас/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/
Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 14-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байх боловч цалингийн тодорхойлолт гэх баримтаас өөр 750.000 төгрөгөөс дээш цалинтай гэх байдлыг нотлох баримтгүй байх тул уг баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Цаашид ахин сувилалд эмчлүүлэх шаардлагатай гэж байх ба холбогдон гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, автомашинд учирсан эвдрэл, хохирлыг Бан хас ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд дурдсан хэмжээгээр тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд оролцоогүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул гэм хор учирсантай холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич гаргах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь хувиараа тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтсон орлоготой, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си-Диг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-р зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-диг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД