Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 306/шш2025/00401

 

 

 

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 306/ШШ2025/00401

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ***-ийг төлөөлж, Чойр салбар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.О** эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Х ХК-ийг төлөөлж, Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Б овогтой О /РД:Е/ нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Х ХК-тай 1120095959 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 14,051,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 16.80 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Б овогтой О /РД:ЕЙ/ нь 1120095959 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн байна. Хариуцагч Б.О нь УБТЗ Чойр өртөөнд ажиллаж байгаад 2025 оны 05 дугаар сард ажлаасаа гарсан. Улаанбаатар хотод Мянганы баталгаа ХХК-д барилгын дотоод засал чимэглэлийн ажил хийж байгаа гэсэн сурга гарсан. Харилцагчтай 99846084 утсаар байнга холбогдож зээлээ хугацаанд нь төлөх талаар сануулдаг байсан. 2025 оны 09 дүгээр сард Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхийн шүүгчийн 306/ШЗ2025/01043 захирамжаар оршин суугаа хаяг дээрээ суудаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Б овогтой О-ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дүгээр албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1120095959 дүгээр зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Нотлох баримт гаргуулах тухай 306/ШЗ2015/01015 дугаар захирамж, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16/312 дугаар албан бичиг, Б.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 241 дүгээр албан бичиг, Хасбанк ХК-ийн

 

3. Шүүхээс: Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ганзам багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 343 дүгээр албан бичиг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч Х ХК-ийг төлөөлж, Чойр салбар нь зээлдэгчээс зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэтэл Б.О нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ. 

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.О нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаа: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 46-01 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 241 дүгээр албан бичигт ...Б овогтой О нь тус багийн ХАӨМСанд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж дурдсан байна.

 

5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  овогт Б-ийн О /РД:ЕЙ, ИБД:/-ийг эрэн сурвалжлуулах тухай Х ХК-ийг төлөөлж, Чойр салбарын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

6. Б.О нь 1988 онд төрсөн, эмэгтэй, ЕЙ регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 46-01 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, түүний утас: , Улаанбаатар төмөр замын Чойр өртөөнд Жижүүр, үйчлэгчээр тус тус ажилладаг гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С шүүх хуралдаанд тайлбарласан болно.

7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Х ХК-ийг төлөөлж, Чойр салбарын гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б овогт Б-жийн О /РД:ЕЙ, ИБД:/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б овогт Б-ийн О /РД:ЕЙ, ИБД:/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Б.О нь 1988 онд төрсөн, эмэгтэй, ЕЙ регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 46-01 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, түүний утас: 9, Улаанбаатар төмөр замын Чойр өртөөнд Жижүүр, үйчлэгчээр тус тус ажилладаг гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА