| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00494/И |
| Дугаар | 306/шш2025/00408 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 306/шш2025/00408
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар 712 тоотод байрлах*** ХХК /РД:***7, УБД:9***, утас:***/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 10-р байрны **** тоотод оршин суух, Зо***ын Ба*** /РД:КД***, утас:**/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, үндсэн хүү, нийт 277,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1 З овогтой Б 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 90733 тоот гэрээг байгуулан зээлийн эрх нээлгэсэн. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000784555 тоот зээлийг ХААН банк дахь 5023084365 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлж авсан. Хариуцагч З.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар z000784555 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуусч үндсэн зээлээс 57,493 төгрөгийг хасч үлдэгдэл дүн 242,507 төгрөг нийт идэвхтэй ашигласан 227 хоногийн хүү 124,850 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 89,507 төгрөгийг хасч нийт хүү 35,343 төгрөг, нийт 277,850 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч З.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1 З овогтой Б миний бие О ББСБ ХХК-аас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нийт 277,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 З.Б*****аас үндсэн зээл, зээлийн хүү, нийт 277,850 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч З.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,985.50 төгрөгийн тавин хувь болох 4,192.75 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 4,192.75 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,192.75 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлд 242,507 төгрөг, зээлийн хүүнд 35,343 төгрөг, нийт 277,850 төгрөгийг хариуцагч З.Б** нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,985.50 төгрөгийн тавин хувь болох 4,192.75 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 4,192.75 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,192.75 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О6*** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА