| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00437/И |
| Дугаар | 306/шш2025/00423 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 306/шш2025/00423
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Х*** ХК /РД:***, утас:**/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, ****дүгээр зөрлөгт оршин суух, Б** овогт ***лийн Х**/РД:ЕЙ**, утас:***/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 15,591,605.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. ...хариуцагч Э.Х***аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 15,591,605.91 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*** шүүхэд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагч Э***лийн Ху***гаас Ха*** ХК-ийн зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 15,591,605.91 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1880091264 тоот зээлийн төлөлтөд үндсэн төлбөрөөс 1,461,160.64 төгрөг, хүүгээс 247,334.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,305.13 төгрөг тус тус төлөгдсөн. Одоо нийт 14,297,516.09 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч Э.Х** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Э** овогтой Х*** миний бие Х*** ХК-аас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл нийт 14,297,516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Э.Х**аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нийт 14,297,516 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Э.Х**нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,908 төгрөгийн тавин хувь болох 117,954 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 117,954 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 117,954 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х**** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 14,297,516 төгрөгийг хариуцагч Э.Х**нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,908 төгрөгийн тавин хувь болох 117,954 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 117,954 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 117,954 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х*** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА