| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0213/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/231 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/231
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч С.Хувцагаан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818002920196 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамтаар ******* тоотод оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,*******
Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 сарын 18-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.2-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 23 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах бааранд иргэн******* “хамт явсан эмэгтэйг бүжгэнд урилаа” хэмээн шалтаглан улмаар нүүрэн тус газарт нь пивоны шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Уужим булаг”-ийн задгайд оршин суух иргэн ******* гэрийн гаднаас ******* өмчлөлийн улсын дугаартай цагаан өнгийн “Daihatsu Hijet” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах бааранд иргэн******* “хамт явсан эмэгтэйг бүжгэнд урилаа” хэмээн шалтаглан улмаар нүүрэн тус газарт нь пивоны шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр******* хамт явсан хоёр эмэгтэйн нэгийг бүжигт уриад бүжиглэсэн юм. Тэгээд дахин бүжигт урихад******* нь тухайн эмэгтэйг надаас харамласан юм шиг байгаа юм. Ямар ч байсан ширээн дээр байсан шилтэй пивоо авч харагдсан бөгөөд би түүнийг пивоо уух гэж байна гэж бодоход л миний баруун шанаа руу тухайн шилтэй пивоороо нэг удаа цохиж гэмтээсэн. Харин азаар тухайн шилтэй пиво нь хагараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...эмэгтэйтэй хамт явсан залуу пивоны шилээр шанаа руу нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21-р хуудас/
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “..өндөр туранхай ******* гэх залууг түүнтэй хамт бүжиглээд байсан эмэгтэйтэй хамт явсан залуу цохисон гээд байж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 436 дугаартай “... ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-р хуудас/,
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дүүгийндээ ирж хоносон. Өдөр 11 цагийн үед над руу ******* ах утсаар залгаж завтай бол гараад ирээч гэсэн. 12 цагийн үед хамт 2 шил архи уусан. Орой 18 цагийн******* ахыг үед гэрт нь хүргэж өгсөн. Буцаж ирэхдээ данснаас 20,000 төгрөг аваад хоёр эмэгтэйтэй кафед ороод 2 цаг орчим болсон. Хохирогч надтай цуг явж байсан хоёр эмэгтэйтэй бүжиглэж байгаад манай ширээнд суусан. Тэгээд хохирогч согтууруулах ундаа хэрэглэчихээд өөдөөс хараад инээгээд байхаар нь пивоны шилээр шанаан тус газар цохисон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Уужим булаг”-ийн задгайд оршин суух иргэн ******* гэрийн гаднаас ******* өмчлөлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн “Daihatsu Hijet” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр залууг огт танихгүй.******* гэрт л ирсэн юм шиг байгаа юм. Надаас машинаа өгөөч гэж огт зөвшөөрөл аваагүй, орж ирээд л гарсан. Тэгсэн чинь миний машиныг унаад яваад өгсөн. Надтай үг ч дуугараагүй. Би ч тэр залууг танихгүй. Анх удаа л харсан, ...утас цэнэглэж байсан учраас түлхүүрийг нь зоолттой орхичихсон байсан, ...Хохирлоо хүлээн авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 05 сарын 24-ний орой 19 цагийн орчим Подбаатарын гэрт машинтайгаа очоод машинаа хашааны гадна орхиод би ******* эхнэртэй нь үхэр эргүүлээд явж байтал хашааны гадна байсан манай машинд нэг эрэгтэй хүн сууж байгаа харагдсан. Юун хүн сууж байгаа юм бол гээд харсан чинь шууд манай машиныг тэр хүн асаагаад яваад өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр машины араас нь гүйсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/,
Гэрч******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 05-р сарын 24-ний өдөр архи уучихсан байсан. Тэгтэл энэ ******* манай гэрт ирсэн юм байна лээ. Тэгж байтал манайд ******* эхнэртэйгээ ирсэн байсан юм билээ. ******* нь хааяа манайд ирдэг юм. Машинаа манай гадна орхичихсон байсан чинь энэ ******* гэж залуу ******* машиныг унаад зугтаасан гэсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/
******* жолоодож явсан ******* улсын дугаартай цагаан өнгийн “Daihatse Hijet” маркийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер ******* 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 035 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 46-49-р хуудас/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 05 сарын 26-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-58-р хуудас/,
Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 14-р хуудас/
Зам тээврийн ослын бүдүүвч зураг/хавтаст хэргийн 16-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12- 13-р хуудас/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-р хуудас/,
Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 9-р хуудас/,
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 0,33 литрийн шилтэй архи ах дээрээ очсон. Эгч хоол хийж, цай чанаад байж байтал 12 цагийн орчим ах ирсэн. Миний авчирсан архийг ахтайгаа хамт уугаад нэмж пиво захисан байсан. Тухайн үед очоод хартал машинд түлхүүр нь зоолттой байсан учир машиныг барьж тамхи авах гээд наашаагаа нэг километр гаруй явж байгаад 4 замын тэр хавьд тормоз дарахад машин унасан. Тэгээд цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч******* нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 сарын 18-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.2-т зааснаар танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан хэрэгт 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 23 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзжээ.
******* нь 2 жил 8 сар 23 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх боловч уг хугацааг энэ хэрэгт оногдуулах ял дээр нэмж биечлэн эдлүүлэх үндэслэлгүй байна.
Учир нь “Гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэдэг ойлголтыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангиас хассан ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.2 дахь хэсэг нь 2015 он Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 1 дэх хэсэг болж өөрчлөгдөхөөр байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, математик статистикийн аргачлал ашиглан ялын хэмжээг тооцож үзэхэд түүнд шүүхээс оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээ 10 жил 01 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялтай нийцэж байна.
******* нь нийт 15 жил 3 сар 7 хоногийн хорих ял эдэлсэн байх тул 2 жил 8 сар 23 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч орлого олох боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгчдэгчийн энэ хэрэгт 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 56 цагаар тооцож, эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
******* нь Сэлэнгэ аймгийн******* суманд оршин суух хаягтай байх тул хаана ямар байгууллагад, ямар ажил хийлгэх талаар тогтоолд тодорхой заах шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД