Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 306/шш2025/00438

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би, 

Нэхэмжлэгч: Х банк ХК-ийн Говьсүмбэр салбар  

Хариуцагч: ***** 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 78,685,657 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Говьсүмбэр салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч А.Б, Б.Б нар нь Говьсүмбэр салбар, Сүмбэр тооцооны төвөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №3г/202458063878 дугаартай Зээлийн гэрээ, №БГХ/202458063878 Барьцааны гэрээ байгуулан 24,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 15.6%- ийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлогоо барьцаалсан.

Зээлдэгч нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр №3г/202458063878 тоот зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3,334,600 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,538,827 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,813 төгрөг, нийт 4,878,239 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 198 хоног хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд, банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 78,685,657 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай

2. Хариуцагч А.Б, Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. А.Б, Б.Б нар нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 78,685,657 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. А.Б, Б.Б нараас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 22,360,213 төгрөгийг гаргуулна гэжээ.  

3. Хариуцагч А., Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.  

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,951 төгрөгийн тавин хувь болох 169,975.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 169,975.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч А.Б Б.Б нараас  улсын тэмдэгтийн хураамжид 169,975.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь:  

1. Нэхэмжлэгч Х**Н банк ХК-ийн Говьсүмбэр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 78,685,657 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг хариуцагч А.Б Б.Б нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,951 төгрөгийн тавин хувь болох 169,975.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 169,975.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч А.Б, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 169,975.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                          П.ЦОГЗОЛМАА