Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 306/ШШ2025/00448

 

 Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Сүмбэр тавэр, 17 давхар ***** тоотод байрлах, Ү***** ХХК /РД:****, УБД:***, утас: ***  

 Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Рэгцэгийн **** тоотод оршин суух, Б овогт*** О***тын М*** /РД:ЗБ****, утас: / 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын алдаа дутагдал гаргаж, байгууллагад учруулсан хохирол болох 34,399,271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр,

Өрөм-007 дугаартай, QSX15 маркийн уул уурхайн өрөмдлөгийн машиныг бүрэн ажиллуулж чадаагүй бөгөөд галаас шалтгаалан эвдэрсэн сэлбэг, эд ангиийн төлбөр болох 35,904,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.**н, хариуцагч О.М**, нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Ү**** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. ...О.М***тэй 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан Өрмийн техникч албан тушаалд томилж ажиллуулж байсан. Улмаар О.М*** нь өрмийн оператораар ажиллах хүсэлт гаргасан тул түүнийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс туршилтаар ажиллуулж, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор Өрмийн оператор албан тушаалд томилсон. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өглөө О.М** нь компанийн ӨРӨМ-007 парк дугаартай, Sunward SWDB250 маркийн уул уурхайн өрөмдлөгийн машиныг ажиллуулж байх явцдаа хянах самбар дээр гарсан хөдөлгүүрийн халалт болон компрессорын хэсэгт гал гарч, техникийн зарим эд анги шатсан байна. Ослын шалтгааныг тодруулах зорилгоор компанийн зүгээс шалгалтын баг томилж, галын шалтгаантай холбоотой дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг О.М***д танилцуулж, мөн сэлбэг, эд ангийн үнийн дүнг мэдэгдсэн гарын үсэг зуруулсан. О.М*** нь ослын шалтгаан болох хянах самбарыг хянаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг ажилгүйдлийн даатгалын сангаас авсан тэтгэмжээр төлж, үлдэгдлийг нь барагдуулах тухай тайлбар гаргасан байдаг. Компанийн зүгээс О.М****ийг үргэлжлүүлэн ажиллуулж, сар бүрийн цалингаас тодорхой хувийг суутган хохирлыг барагдуулах саналыг тавьсан ч тэрээр татгалзаж, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан. Иймд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл О.М****нь компанид учруулсан хохирлыг барагдуулаагүй. Мөн О.М**** нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ХГ24/34 тоот Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж ажилласан бөгөөд уг Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ажил олгогчийн хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг өөрийн болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас гэмтээсэн тохиолдолд компанид учруулсан хохрлыг бүрэн нөхөн төлөхөөр тохирсон байна.

Иймд компанийн эд хөрөнгийг албан ажлын хүрээнд ашиглаж байхдаа өөрийн болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас учруулсан хохирол, тухайлбар Sunward SWDB250 маркийн уул уурхайн өрөмдлөгийн машинд учруулсан 34,399,271.81 төгрөгийн хохирлыг О.М***ээс гаргуулан, компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.  

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

2.1. Нэхэмжлэгч Ү*** ХХК нь тус шүүхэд компанийн өрмийн оператор ажилтай байсан О.Мөнх-Эрдэнэд холбогдуулсан 34,399,271.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байсан билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд ӨРӨМ-007 дугаартай, QSK15 маркийн уул уурхайн өрөмдлөнгийн машиныг бүрэн ажиллуулж чадаагүй бөгөөд галаас шалтгаалан эвдэрсэн сэлбэг, эд анги авах зорилгоор дахин 35,904,000 төгрөгийн зарлага гаргасан. Эдгээр зардал нь компанийн санхүүгээс нэгэнт гарч хуульд заасны дагуу төлбөрийн баримт, E-Barimt-аар баталгаажсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 35,904,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 70,303,271.81 төгрөгийг хариуцагч О.М**с гаргуулж өгнө үү гэжээ  

3. Зохигч эвлэрлийн гэрээндээ:

3.1. Энэхүү гэрээг нэг талаас Ү*** ХХК /РД:****, /цаашид нэхэмжлэгч гэх/ түүний төлөөлж гүйцэтгэх захирал Г.Н***, нөгөө талаас О.М*** /РД:ЗБ****/ /цаашид хариуцагч гэх этгээд/ нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дугаар зүйлийг үндэслэн харилцан тохиролцож, дараах агуулга бүхий гэрээг байгуулав.

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү Эвлэрлийн гэрээгээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж буй нэхэмжлэгч болон хариуцагчийн хоорондох иргэний маргааны дагуу төлбөрийг төлөх гэрээний эргэн төлөлтийн харилцааг зохицуулна.

1.2. Ажилтан нь хөдөлмөр эрхлэх явцад ажил олгогчид учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 70,303,271.81 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зарим хэсгийн зөвшөөрч дараах нөхцлөөр харилцан тохиролцож төлөхөөр болов.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ГОЛ НӨХЦӨЛ

2.1. Хариуцагч нь нь энэхүү гэрээний дагуу нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн

зөвшөөрсөн бөгөөд сар бүр 500,000 төгрөгийг төлөх үүргийг дараах байдлаар гүйцэтгэнэ.

 

Хариуцагч нийт 29.400.000 /хорин есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлөх ёстой бөгөөд төлбөрийг гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх графикийн дагуу төлөхөөр тохиролцов.

2.2. Төлбөр төлөх график:

Он сар өдөр

Шилжүүлэх дүн

Үлдэгдэл

1

2025.12.18

500,000

28,900,000

2

2026.01.18

500,000

28,400,000

3

2026.02.18

500,000

27,900,000

4

2026.03.18

500,000

27,400,000

5

2026.04.18

500,000

26,900,000

6

2026.05.18

500,000

26,400,000

7

2026.06.18

500,000

25,900,000

8

2026.07.18

500,000

25,400,000

9

2026.08.18

500,000

24,900,000

10

2026.09.18

500,000

24,400,000

11

2026.10.18

500,000

23,900,000

12

2026.11.18

500,000

23,400,000

13

2026.12.18

500,000

22,900,000

14

2027.01.18

500,000

22,400,000

15

2027.02.18

500,000

21,900,000

16

2027.03.18

500,000

21,400,000

17

2027.04.18

500,000

20,900,000

18

2027.05.18

500,000

20,400,000

19

2027.06.18

500,000

19,900,000

20

2027.07.18

500,000

19,400,000

21

2027.08.18

500,000

18,900,000

22

2027.09.18

500,000

18,400,000

23

2027.10.18

500,000

17,900,000

24

2027.11.18

500,000

17,400,000

25

2027.12.18

500,000

16,900,000

26

2028.01.18

500,000

16,400,000

27

2028.02.18

500,000

15,900,000

28

2028.03.18

500,000

15,400,000

29

2028.04.18

500,000

14,900,000

30

2028.05.18

500,000

14,400,000

31

2028.06.18

500,000

13,900,000

32

2028.07.18

500,000

13,400,000

33

2028.08.18

500,000

12,900,000

34

2028.09.18

500,000

12,400,000

35

2028.11.18

500,000

11,900,000

36

2028.12.18

500,000

11,400,000

37

2029.01.18

500,000

10,900,000

38

2029.02.18

500,000

10,400,000

39

2029.03.18

500,000

9,900,000

40

2029.04.18

500,000

9,400,000

41

2029.05.18

500,000

8,900,000

42

2029.06.18

500,000

8,400,000

43

2029.07.18

500,000

7,900,000

44

2029.08.18

500,000

7,400,000

45

2029.09.18

500,000

6,900,000

46

2029.10.18

500,000

6,400,000

47

2029.11.18

500,000

5,900,000

48

2029.12.18

500,000

5,400,000

49

2030.01.18

500,000

4,900,000

50

2030.02.18

500,000

4,400,000

51

2030.03.18

500,000

3,900,000

52

2030.04.18

500,000

3,400,000

53

2030.05.18

500,000

2,900,000

54

2030.06.18

500,000

2,400,000

55

2030.07.18

500,000

1,900,000

56

2030.08.18

500,000

1,400,000

57

2030.09.18

500,000

900,000

58

2030.10.18

500,000

400,000

59

2030.11.18

400,000

0

60

Нийт

29,400,000

0

 

 

         

2.3. Нэхэмжлэгч нь энэ гэрээний 1.2-т заасан үнийн дүнгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,903,271 төгрөгийн шаардлагаас татгалзсан болно.

2.4. Энэ гэрээг байгуулснаар шүүхэд үүсгэсэн маргааны дагуу цаашид нэхэмжлэх, шаардах зүйлгүй болсныг талууд харилцан баталгаажуулав.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА

3.1. Хариуцагч нь гэрээний 2.2-т заасан дагуу үүргээ хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ.

3.2. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тохирсон хугацаанд дугаарыг шилжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрхтэй.

3.3. Нэхэмжлэгч нь энэ хугацаанд гэрээний үүргийн биелэлтийн талаар мэдээлэл авах, тайлбар авч танилцах эрхтэй.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. БУСАД ЗҮЙЛ

4.1.Хариуцагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүргээ гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч нь Шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлт өгөх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрхтэй.

 4.2. Энэхүү гэрээг сайн дураар, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч О.М***ээс хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын алдаа дутагдал гаргаж, байгууллагад учруулсан хохирол болох 34,399,271 төгрөг,

Өрөм-007 дугаартай, QSX15 маркийн уул уурхайн өрөмдлөгийн машиныг бүрэн ажиллуулж чадаагүй бөгөөд галаас шалтгаалан эвдэрсэн сэлбэг, эд ангиийн төлбөр болох 35,904,000 төгрөг нийт 70,303,271.81 төгрөгийг гаргуулна гэжээ.

 3. Зохигч шүүх хуралдаанд эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Ү*** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын алдаа дутагдал гаргаж, байгууллагад учруулсан хохирол болох 34,399,271 төгрөг гаргуулах,

Өрөм-007 дугаартай, QSX15 маркийн уул уурхайн өрөмдлөгийн машиныг бүрэн ажиллуулж чадаагүй бөгөөд галаас шалтгаалан эвдэрсэн сэлбэг, эд ангиийн төлбөр болох 35,904,000 төгрөг нийт 70,303,271.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 40,903,271 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 29,400,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч О.Мөнх-Эрдэнэ хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 59 хувааж буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2030 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр нийт 29,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 400,000 төгрөгийг 2030 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Ү****ХХК нь хүлээн зөвшөөрч талууд, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.,

106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэснийг баримтлан эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 4.1. Учир нь, шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарыг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

 5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667,416 төгрөгийг орон нутгийн төсвийн орлгод хэвээр үлдээж, зохигч 29,400,000 төгрөгт эвлэрсэн тул үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 304,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:  

1. Нэхэмжлэгч Ү*** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын алдаа дутагдал гаргаж, байгууллагад учруулсан хохирол болох 34,399,271 төгрөг гаргуулах,

Өрөм-007 дугаартай, QSX15 маркийн уул уурхайн өрөмдлөгийн машиныг бүрэн ажиллуулж чадаагүй бөгөөд галаас шалтгаалан эвдэрсэн сэлбэг, эд ангиийн төлбөр болох 35,904,000 төгрөг нийт 70,303,271.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 40,903,271 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 29,400,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч О.М**** хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 59 хувааж буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2030 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр нийт 29,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 400,000 төгрөгийг 2030 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Үенчмөнх буян ХХК нь хүлээн зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667,416 төгрөгийг орон нутгийн төвсийн орлогод хэвээр үлдээж, зохигч 29,400,000 төгрөгт эвлэрсэн тул үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 304,950 төгрөгийг хариуцагч О.М****ээс гаргуулж, нэхэмжлэгч Ү**** ХХК-д олгосугай.  

3. Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан үүргээ эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЦОГЗОЛМАА