Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 306/шш2025/00455

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал Тауэр,  ***давхарт байрлах То****Б ХХК /РД:**** УБД:****, утас:86113800/ 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 15-3-45 тоотод оршин суух, Б*** овогт Б****ын С*** /РД:*** утас: **/

 Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нийт 701,608.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Т** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Хариуцагч Б***ын С*** нь Т*** ББСБ ХХК-тай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2152560 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

2152560 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 464,809.49 төгрөг, үндсэн хүүнд 210,911.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 23,587.70 төгрөг, шимтгэлд 2,300 төгрөг, нийт 701,608.62 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

2. Хариуцагч Б.С*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие Т*** ХХК-иас нэхэмжилж буй 701,608.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч Б.Со****нээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нийт 701,608.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 3. Хариуцагч Б.С*** нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,388.61 төгрөгийн тавин хувь болох 10,695 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 10,695 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,694 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь:  

1. Нэхэмжлэгч То***ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нийт 701,608.62 төгрөгийг хариуцагч Б.С*** төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,388.61 төгрөгийн тавин хувь болох 10,695 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 10,695 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.С****ээс улсын тэмдэгтийн хураамжид 10,695 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т*** ХХК-д олгосугай. 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА