| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0207/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/236 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/236
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч ***,
Хохирогчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000157 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой,******* мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***овгийн ***, регистрийн дугаар ***.
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** овгийн *** ***.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ***, *** нар нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын урд талын Дархан-Улаанбаатар чиглэлийн засмал зам дээр хувийн маргааны улмаас ***ыг зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр “Петровис” шатахуун түгээх станцын урд талд хувийн маргааны улмаас ***ыг зодож эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн талын битүү хугарал, хамар ясны хугарал, зүүн хөмсгөн дэх шарх, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч *** нь дээрх хэрэгт хохирогчийн гарыг барьж туслан хамжигчаар хамтран оролцсон болох нь:
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***гийн машин дотор үл таних 1 эмэгтэй, 1 эрэгтэй жолооч, 1 залуу байсан. Миний санаж байгаагаар бид нар дүүжин гүүр өнгөрөөд явж байхад *** надад эргэж хараад “та нар ер нь яадаг хүмүүс юм бэ? Хаана байгаагаа мэдэж байна уу” гэж хэлээд намайг заамдаж аваад гараараа миний хамар орчим 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнд” чи намайг яаж байгаа бацаан бэ?” гэхэд тэрээр надад “яадгийн пизда минь би чамайг ална” гээд над руу дайраад байсан. Тэгээд *** машинаа зогс гэж хэлэхэд машин зогсоод *** машин дотроос буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод тэрээр миний өмсөж байсан хувцасны захаас татаж машинаас буулгаад машинаас намайг буулгаж байх явцдаа гараараа миний толгой хэсэг рүү цохиод байсан, тэгээд тэрээр намайг машинаас буулгаад газар хоёр хөлөөр минь өвдөглүүлж байгаад хамт явж байсан залуугаараа миний 2 гарыг хөдлөхгүй бариулж байгаад эрүүг маань дээш татаж ирж байгаад миний нүүрлүү гараараа цохиод байсан. Тэр үед ***гийн гарт төмөр байсан гэмээр хатуу биет миний нүүрлүү цохиод байх шиг харагдсан. Тэгээд ***д зодуулж байх явцдаа түүнд хандаж “хүний олон хүнээ барьж иддэггүй шүү, одоо намайг зодохоо боль” гэхэд *** намайг зодохоо больсон. Тэгээд би ***д хандаж би хүний газар цус нөжтэйгээ холилдож явмааргүй байна. Намайг миний байрлаж байгаа буудалд хүргээд өг гэхэд тэрээр намайг машиндаа суулгаад миний байрлаж байсан буудлын гадаа хүргэж өгсөн, … Би алдагдсан эд зүйлийнхээ бодит хохирлыг гаргуулж авмаар байна. Мөн эмчилгээний зардал, мөн дагалдаж гарсан бусад зардлуудаа нэхэмжилж байна. Эмчилгээний зардал, алга болсон утас гинжний үнэ, өмгөөлөгчийн хөлс нийт 7,653,800 төгрөг нэхэмжилж байна, гэхдээ шүүгдэгч нар 5 сая төгрөг өгнө гэвэл иргэний нэхэмжлэлийн тал дээр эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 12 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***нийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөл бөмбөгийн холбооноос намайг хөл бөмбөгийн спортын мастерийн болзол хангасан байна гэж мэдээлэл ирсэн тул тухайн өдөр баг хамт олонтойгоо гадуур тэмдэглэсэн. Дараа нь хөл бөмбөг тоглодог нэг дүүтэйгээ “DD” бааранд орсон. Дүүтэйгээ явж байгаад ***тай таарсан. *** надтай танилцъя гэж хэлсэн. *** “Чамайг хаана харлаа, харж байсан хүүхэд байна” гэж хэлсэн. Надад ч бас ***ыг харж байсан юм шиг санагдсан. Тэгээд бид хоёр танилцаж утасны дугаараа солилцсон. Би ***тай дугаараа солилцсоны дараа *** гэх найзтайгаа уулзахаар явсан. Намайг ***тай уулзаж байхад *** надад “DD баарны тэнд хүрээд ир. Би архи уусан. Машинаа барьж чадахгүй байна” гэж хэлсэн. Би ***, *** гэх таксины жолооч, ***нартай хамт *** дээр очсон. Тухайн үед *** бага зэргийн согтолттой. “Ахынх нь найзууд энэ машинд байгаа. Ах нь “MBM” зочид буудалд байрласан. Хамт очиж сайхан танилцъя” гэж хэлэхэд нь би зөвшөөрч буудал руу хамт явцгаасан. Тэр үед *** манай машинд сууж, найзууд нь манай машиныг дагаж явсан. *** бид хоёр “MBM” буудлын цонхны дор 30 минут орчим юм ярьсан. Биднийг ярилцаж байхад ***т Айпоун 6 маркийн гар утас байсан хэдий ч *** найзаасаа Нокиа аваад өөрийнхөө гар утсыг найздаа өгсөн. Тухайн үед ***т монетон гинж байсан эсэхийг нь мэдэхгүй. *** бид хоёр ярилцаж дуусаад буудлын өрөөнд нь орж найзуудтай нь архи уусан. Архи уугаад сууж байхад ***ын нэг найз хэрүүл өдөж эхэлсэн. Намайг өдсөн маягийн зүйлийг хэлсэн. *** мөн адил харилцаа үүсгэх шинжтэй болохоор нь хоёулаа гаръя гэж хэлээд бид хамт гарсан. *** бид хоёр буудлаас гараад ***ын машинд суусан. Тэр үед *** Компорт буудалд сауны газар байдаг уу гээд Компорт оръё гэж санал тавьсан. Компорт руу явж байхдаа би “***ын найзыг ямар сонин юм, намайг ганцаараа байхад сонин зан гаргаж байна” гээд найзыг нь өдсөн шинжтэй зүйл хэлсэн. Гэтэл *** миний араас хоолой боож багалзуурдсан. Би түүнийг нь тавиулахаар хойшоо мөргөсөн. Түүнээс өөр ямар нэгэн зодоон болоогүй. ...Би ***ыг цохьсон нь үнэн, ***энэ хэрэгт хамааралгүй, эмчилгээ болон алга болсон эд зүйлийн үнэ гээд нийт 5 сая төгрөгөөр тохиролцоно гэвэл төлбөрийг төлнө, ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хувьд буудал дотор ямар үйл явдал болсон талаар мэдэхгүй байна. Нилээн удаж байгаад *** буудал дотроос нөгөө залуутайгаа хамт гараад ирсэн. Тэгсэн чинь *** нөгөө залуутайгаа машин дотор суугаад Компорт явья гэхээр нь бид нар хөдлөөд явсан. Явж байхад *** хамт явж байсан залуудаа түүний найзын тухай ярьсан гэхдээ юу гэж ярьсан талаар нь санахгүй байна. Ямар ч байсан *** хамт явж байсан залуугийнхаа найзын талаар муулж ярьсан санагдаад байна. Тэр үед *** жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байсан нөгөө залуу нь түүний суудлын ар талд суугаад явж байсан. Тэгсэн чинь ***тэй хамт явж байсан залуу найзыгаа өмөөрөөд урагшаа дөхөж байгаад *** араас хоолойг нь нэг гараараа боогоод авсан, *** ар талынхаа дагзаар тухайн залуугийн нүүр хэсэг 1 удаа мөргөсөн чинь тухайн залуугийн хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгсэн чинь бид нарын хөлслөөд авч явж байсан жолооч машин тэрэг цус болгочихлоо гээд уурлаад машинаас бууцгаа гэсэн. *** машинаас түрүүлж буугаад дараа нь ***д мөргүүлсэн залуу буугаад түүний араас нь би буухад нөгөө залуу *** нар хоорондоо заамдалцаж аваад тэр хоёр хоорондоо харилцан нэг нэгнээ цохиод байсан. Би 2-ыг салгаад машинд нь суулгаад буцаж МБМ буудлын гадаа очоод *** хамт явж байсан залуутайгаа буудал руу орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 20 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Гэрч ***гийн “...бид нар буудлын гадаа ирэхэд *** сүүлд Ди ди баарнаас очиж авсан залуутайгаа МБМ буудалруу орсон. Тэр үед би ******* гарч ирэхийг хүлээгээд ***болон таксины жолооч нарын хамт буудлын гадаа машин дотор хүлээгээд суусан. Хэсэг хугацааны дараа *** хамт буудал руу орсон залуутайгаа буцаж гарч ирээд Компорт зочид буудал явья гэсэн. Ингээд бид нар МБМ буудлаас Компорт зочид буудал руу явж байх замд *** машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр сууж явж байсан, мөн ***тэй хамт буудал дотроос гарч ирдэг залуу түүний ар талын суудал дээр сууж явж байгаад *** хоолойноос гараараа боогоод авсан, тэгсэн чинь ***тэр хоёрыг салгах гэж байхад *** өөрийг нь боож байсан залууг толгойн, ар талын дагзаараа мөргөсөн тэгсэн чинь мөргүүлсэн залуугийн хамарнаас цус гараад байсан. Түүний дараа таксины жолооч машин тэрэг цус нөж болгочихлоо гэж уурласан тэгэхээр нь ******* ***д мөргүүлсэн залуу, ***нар машинаас буусан. Тэр үед би машины гадаа ямар үйл явдал болсон талаар хараагүй, таксины жолоочийн хамт машин дотор нь сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/.
Гэрч ***ийн “...гаднаас орж ирдэг өндөр нуруутай залуу 2 ортой өрөө авсан нэг залуутай хамт хоёулаа манай буудлаас гараад явсан. Ингээд гараад явснаас хойш 30-40 минутын дараа байсан санагдаж байна. Манай буудлаас гаднаас орж ирээд гараад явдаг өндөр нуруутай залуу манай буудалд байрлаж байсан хамт гарч явсан залуугаа зодсон байдалтай, зодуулсан залуугийн нүүр ам нь улайж хөхөрсөн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/.
Гэрч Э.***ын “...Би Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг МБМ нэртэй зочид буудалд******* хийдэг юм аа. 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө би ажил дээрээ ээлжийн ажилтай байсан юм. Миний санаж байгаагаар манай буудалд дотор байрлаж байсан нэг залуу буудлаас гараад ороод ирэхдээ хүнд зодуулсан хамар амнаас цус гарчихсан ороод ирсэн. Тэгэхээр нь би зодуулсан залуугаас яагаад зодуулсан талаар нь асуухад тэрээр надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн залуу зодуулсан байдалтай орж ирэхдээ өндөр туранхай залуу, нэг намхан нуруутай залуучууд нартай хамт орж ирсэн. Тэгээд манай буудлын ресепшин******* өндөр туранхай залуутай уулзаад байж байхад зодуулсан залуу дээшээ өрөө рүүгээ цахилгаан шатаар яваад өгсөн. Зодуулсан залууг дээш цахилгаан шатаар гарахаас өмнө зодуулсан залуутай хамт гаднаас орж ирсэн нэг намхан нуруутай шар залуу зодуулсан залууг дээшээ гаргахгүй гээд зуураад байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/.
Гэрч ***ийн "... бид нар буудлын мини баар дотроос 1 ширхэг архи аваад задлаад юм яриад сууж байхад *** дагуулж ирсэн бид нарт өөрийгөө *** гэж танилцуулсан залуу гадаад үгээр хараал ерөөл хэлээд байхаар нь тухайн үед миний уур хүрээд би түүнд бид нар унтаж амармаар байна, чи бид нарын өрөөнөөс гар яв гэж хэлэхэд тухайн залуу гараад явсан юм. Тэгээд би ***, *** нарыг өрөөгөө түгжээд унтаж амар гээд өөрийнхөө өрөө лүү яваад орсон юм. Тухайн үед бид нар ***, *** нарын байрлаж байсан өрөөн дотор цуглаад юм ярьж байгаад******* хамт өрөөн дотроо орж унтаж амарсан юм. Ингээд намайг өрөөн дотроо унтаж байхад *** хаалга нүдээд байхаар нь би хаалга тайлсан чинь *** надад *** хүнд зодуулчихсан байна ороод ир гэж хэлсэн. Тэгээд би *** байрлаж байгаа өрөөн дотор орсон чинь *** хүнд зодуулсан байдалтай хөмсөгнөөс нь цус гараад тогтохгүй, хамар нь хавдчихсан байсан. Тэр үед *** өөрийгөө бааран дотор танилцсан *** гэж залуутай хамт явж байгаад түүнд зодуулчихлаа гэж байсан. Ингээд бид нар Улаанбаатар хот руу явья гэж ярилцаад буудлынхаа төлбөр тооцоогоо хийчихээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дугаар хуудас/.
Гэрч******* “...би ******* хамт өрөөн дотроо байж байхад *** хаалга тогшоод босоорой *** хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд биамт хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь *** хүнд зодуулсан гэмээр зүүн талын хөмсөгнөөс******* нь цус гараад тогтохгүй, хамар, ам нь хавдчихсан байсан. Тэгээд ***аас яасан талаар нь асуухад хамт орж ирсэн *** гэдэг залуу намайг зодчихлоо гэж хэлсэн. Мөн миний гар утас, гинж зэрэг алга болчихсон байна гэж байсан. Тэгээд бид нар ***ын царай зүс нь эвгүй болчихсон байхаар нь эмнэлэг явъя гэж ярилцаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд тэр чигтээ машинаа асаагаад Улаанбаатар хот руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/.
Гэрч ***: ”... намайг унтаж байхад *** намайг сэрээгээд хөгшин нь хүнд зодуулчихлаа гээд түүний нүүр ам цус болчихсон байсан. Тэгээд би түүнээс хэнд зодуулсан талаар нь асуухад *** гэж залуу намайг нухчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
ШШҮХүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 230 дугаартай “...Д.***ын биед доод эрүүний зүүн талын битүү хугарал, хамар ясны хугарал, зүүн хөмсгөн дэх шарх, зүүн нүдний зовхины цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.
Иймд Х*** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, *** овгийн ***ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ***, шүүгдэгч ***, *** нар шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлийн талаар эвлэрэн хэлэлцсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:
Шүүгдэгч ***, *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар гэмт хэргийг “бүлэглэж“ үйлдсэн байх боловч уг нөхцөл байдал нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, ******* талбайтай газрыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД