Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 306/ШШ2025/00475

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би, 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар багт байрлах, *** банк ХК /Р****-ийг төлөөлж, Говьсүмбэр салбар 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Уулзварын *** тоотод оршин суух, Т*** нар овогт И***гийн Н*** /РД:***/  

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, ** дугаар багт оршин суух, ***

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 30,026,126 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Говьсүмбэр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч *** нар нь Говьсүмбэр салбараас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/202351361696 дугаартай зээлийн гэрээ, №БГХ202351361696 барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан.

Зээлдэгч нар нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ/202351361696-1 дугаартай зээлийн гэрээ, №БГХ202351361696-1 дугаартай барьцааны гэрээ байгуулан 29,322,897.60 төгрөгийн малчны зээлийг жилийн харилцагчийн хүсэлтээр 12 сар сунгаж, зээлийн болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан. Зээлийн барьцаанд төл мал-292, адуу-66, үхэр-11, хонь-320, ямаа-235 малаа барьцаалсан. Зээлдэгч нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/202351361696 тоот зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,294,695 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,166,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 67,806 төгрөг, нийт 13,528,594 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 144 хоног хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд, банк, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.7, 6.1.11, 6.4 дэх хэсгийг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах:

Үндсэн зээлийн үлдэгдэл 28,705,305 төгрөг,

Зээлийн хүүгийн төлбөр 1,255,206 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,615 төгрөг,

Зээлийн төлбөрийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүгийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд:

Төл мал-504, адуу-125, үхэр-33, хонь-498, ямаа-276,

Зээлийн төлбөрт 30,003,126 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 23,000 төгрөг, нийт 30,026,126 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 2. Хариуцагч И*****нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. ********бид нар нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 30,026,126 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч ****нар нь Говьсүмбэр салбараас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/202351361696 дугаартай зээлийн гэрээ, №БГХ202351361696 барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ/202351361696-1 дугаартай зээлийн гэрээ, №БГХ202351361696-1 дугаартай барьцааны гэрээ байгуулан 29,322,897.60 төгрөгийн малчны зээлийг жилийн харилцагчийн хүсэлтээр 12 сар сунгаж, зээлийн болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан. Зээлийн барьцаанд төл мал-292, адуу-66, үхэр-11, хонь-320, ямаа-235 малаа барьцаалсан. Зээлдэгч нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/202351361696 тоот зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,294,695 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,166,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 67,806 төгрөг, нийт 13,528,594 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 144 хоног хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч ****нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 30,026,126 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулна гэжээ.

 3. Хариуцагч***нар нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,281 төгрөгийн тавин хувь болох 189,140.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 189,140.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч*******нараас улсын тэмдэгтийн хураамжид 189,140.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон   

 ЗАХИРАМЖЛАХ нь:  

1. Нэхэмжлэгч ***** ХК-ийн Говьсүмбэр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 30,026,126 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг хариуцагч *** нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,281 төгрөгийн тавин хувь болох 189,140.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 189,140.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ***** нараас улсын тэмдэгтийн хураамжид 189,140.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *** банк ХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                          П.ЦОГЗОЛМАА