| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01368/И |
| Дугаар | 103/ШШ2025/01091 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/01091
| 2025 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2025/01091 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******-*******,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарт холбогдох 3,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* *******-*******, ******* ******* нар нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн болно. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 5,000,000 төгрөгөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 1,140,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3,860,000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хариуцагч Б.*******-*******, Л.******* нараас 3,860,000 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******-*******, Л.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...,Б.*******-******* миний бие Л.*******тэй хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн, үлдэгдэл 3,860,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.*******-*******, Л.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-*******, ******* овогт ******* ******* нарт холбогдох 3,860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.*******-*******, Л.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 76,710 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 38,355 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ